Categories
Чөлөөт

Буйр нууран дахь ХАР ГАЛУУ-нууд. Нэг хар галуу нэг хар галуу өдөрт дунджаар 5-10 кг загас иддэг үү?

Жил бүрийн яг энэ үед хар галууны тухай мэдээллүүд цахим орчинд хөвөрч эхэлдэг. Тодруулбал, хар галуу загасаар хооллодог. Ингэхдээ нэг хар галуу өдөрт дунджаар 5-10 кг загас иддэг. Мөн тураг гогой буюу хар галууны тоо толгой хэвийн хэмжээнээс хэтэрч байгаль экологийн тэнцвэрт байдалд сөргөөр нөлөөлж байна. Тиймээс устгах арга хэмжээ авах хэрэгтэй гэх зэрэг асуудлууд юм. Байгалийн амьтан байгальдаа ийм их хохирол учруулдаг гэдэгт бид хөнгөн хийсвэрээр хандаж, итгэсээр байх уу! Учир нь энэ шувуу загасыг тийм олноор нь иддэггүй бөгөөд экологийн тэнцвэрт байдалд ч сөргөөр нөлөөлдөггүй аж. Хар галуу махан идэшт шувуу мөн хэдий ч загасны тоо толгойд нөлөөлөх, үгүй болгох хэмжээнд загасаар хооллодоггүйг эрдэмтдийн судалгаа нотлодог байна. Биеийн жин дунджаар 2.6-3.7 кг бол биеийн урт 70-102 см, далавчаа дэлгэхэд 121-160 см болдог аж. Мөн уртавтар сүүлтэй, хоолой хэсэгт шар толботой. Усанд шумбаж, загасаар хооллоно. Өдөрт нэг тураг гогой 500 гр буюу хагас кг загас иддэг тухай эх сурвалжид бичжээ. Мөн голчлон Өгий нуурт хар галуу олноор ирэх болсон тухай мэдээлэл ч олны анхаарлыг татаад буй. Тэгвэл судалгаагаар Өгийнуур, түүний орчмын уулсаар нийт 16 баг, 41 овог, 104 төрөлд хамрах 200 зүйл шувуу бүртгэгджээ. Оршин амьдрах хэлбэрийн хувьд 25 зүйл тухайн орчинд суурин, 175 зүйл нүүдлийн, 8 зүйл цөөн тоогоор зусдаг, 41 зүйл хавар намрын нүүдлийн үед дайрч өнгөрдөг, 14 зүйл тохиолдлын байдлаар хааяа энд ирдэг, 3 зүйл өвөл тундараас ирж өвөлждөг гэсэн дүн гарчээ. Өгий нуур шувууны маш олон төрөл зүйлтэй учир хар галуу олноор ирж буй нь тийм ч шинэ үзэгдэл биш юм. Энэ шувууд Өгий нуурт өндөглөж үрждэггүй. Хавар үржлийн үеэрээ нууранд бууж хэд хоноод цааш нисдэг байна. Тиймээс Тураг гогой буюу хүмүүсийн нэрлэдгээр хар галуу нь огтхон ч санаа зовох асуудал биш. Тураг гогойгоос гадна загасаар хооллодог өчнөөн зүйлийн хэдэн сая шувуу, махчин амьтад байдаг бөгөөд тэд олон зуун жил загасаа идсээр л ирсэн. Ийм олон дайсантай болохоор загас мэнд үлдэхийн тулд хэдэн сая түрс шахдаг гээд эволюци талаас нь харвал олон тайлбарыг олж болно. Энэ нь экосистем дэх махчид болон тэдгээрийн тэжээл бологч амьтдын байгалийн хуулиараа зохицуулагдсаар ирсэн байна. Нэмэлт: Хар галууны тухай сонирхолтой баримтууд Тураг гогой нь 1758 онд анх шинжлэх ухаанд бүртгэгдсэн Дэлхийд хамгийн өргөн тархалттай усны шувуудын тоонд багтдаг. Монголд анх 1881 онд судлаач Брезовский их нууруудын хотгорт анх энэ шувууг тэмдэглэснээр Монгол орны шувууны жагсаалтад бүртгэгдсэн. Дэлхий дээр нийт 30 гаруй зүйл гогой бүртгэгдсэн ба Тураг гогойн 6 салбар зүйл ангилагдаад байгаа. Тураг гогойн латин буюу шинжлэх ухааны нэрийг “Phalacrocorax carbo” гэдэг. Phalacro гэдэг нь “халзан”, corax нь “хон хэрээ” гэсэн утгыг илэрхийлдэг. Дэлхий дээр дунджаар 2 сая Тураг гогой байдаг гэсэн судалгаа бий. Тураг гогойны идэш тэжээлээ барьж идэх гайхалтай авьяаслаг ангууч зан байдлыг нь ашиглан Япон болон Хятад зэрэг улсууд гаршуулж сургасан байдаг. Өмнөд Австралид шувуу судлалын байгууллагууд Тураг гогойг хамгаалах шаардлагатай гэж үздэг байна. Учир нь тураг гогой тус тивийн toadfish болон leatherjacket гэх хоёр зүйл загасаар голдуу хооллож, тэдний тоо толгойг хянаж зохицуулж байдаг аж ЭХ СУРВАЛЖ: эгүүр.мн

Leave a Reply

Your email address will not be published.