Categories
Чөлөөт

Нара бол зөгий үржүүлж, үр шимийг хүртэж яваа хөдөлмөрч, дайчин бүсгүй.

Нара бол зөгий үржүүлж, үр шимийг хүртэж яваа хөдөлмөрч, дайчин бүсгүй. Хүмүүсийн цуваа Улаанбаатар хотыг зорьж байхад Нара эсрэгээрээ жаахан бор хүүгээ дагуулаад Түнхэл тосгоныг зорьж байсныг мэднэ. Хэдийнэ таван жил өнгөрчээ. Нийгэмд ч тэр амьдарч байгаа газраа гэрэл түгээдэг…Нэг жишээ дурьдахад, төрөх эмнэлгүүдийг өлгийтэй болгох аян зарлаж амжилттай хэрэгжүүлсэн. Өмнө нь адяаланд хүүхдээ өлгийддөг байсан. УИХ-ын үе үеийн эмэгтэй гишүүд ч хийхийг хүсээгүй зүйлийг тэр санаачилсан. Үргэлж сайн сайхныг түгээж, буруу зүйлийг тас шүүмжилж чаддаг тэрбээр Түнхэл тосгондоо амьдралаа зохицлоохыг хүсч байшин барихаар болж. Гэтэл хэсэг бүлэг нөхдүүд нийлээд “Чи манай нутгийн хүн биш” гээд бие давхар бүсгүйг баахан дарамталж, зодохоор дайрч🙏 Дэндүү эмгэнэлтэй дүр зураг. Жалга довны үзлээсээ салахгүй юм бол хөгжил ирнэ гэж байхгүй… Хийж бүтээж, хөдөлмөрлөж байгаа нэгнээ дэмжицгээе. Зөгийн аж ахуй эрхлэнэ гэдэг хэн дуртай хүний хийх ажил биш шүү. Хөдөөг зорьж, хөгжлийг түүчээлж байгаа хүмүүсийг дэмжих тогтолцоо Монголын төрд хэрэгтэй байна… Жич: Чи дут гэдэг гаруудад хандаж хэлэхэд: Брэнд бүтээж яваа бүсгүйгээ өмөөрнө😏 С.Ичинхорлоо Дуучин Нараг Түнхэл тосгоны иргэд “Чи манай нутгийн хүн биш, ялаануудаа аваад яв” хэмээн дайрчээ. Түүгээр зогсохгүй “Нарагаас тосгоноо аварцгаая”гэх хөдөлгөөн үүсгэсэн байна ‼ ДЭЭРЭЛХҮҮ МОНГОЛЧУУД ХЭЗЭЭ НЭГНЭЭ ХАЙРЛАХ БЭ 😭 Говийн бор залуугаа хангайн зөгийчин болгоод Mүнхэл тосгондоо тав дахь жилийнхээ ойг үзэж байгаа дуучин Нараг нутгийн иргэд дээрэлхээд амжжээ. Бие давхар болсон тэрбээр зөгийн аж ахуйнхаа дэргэд шинэхэн байшингаа барих гэтэл Түнхэл тосгоныхон “Чи манай нутгийн хүн биш, ялаануудаа аваад зайл” хэмээн хэдэн арваараа нийлж дайрчээ. Тэр бүү хэл “Нарагаас тосгоноо аварцгаая”гэх хөдөлгөөн хүртэл үүсгээд авч. Энэ үйлдлийг Нара тайлбарлахдаа: Миний сошиал суваг Түнхэл тосгоны эдийн засаг, хөгжилд хувь нэмрээ оруулсан. Байнгийн сурталчилгааны үр дүнд Түнхэл тосгоныг олон хүн мэддэг болсноор тосгоны айлуудын өрөм, сүү цагаа үнэд орж олдохоо байтал эрэлттэй болсон. Орхигдсон тосгон хөл хөдөлгөөн болж амрагсадаар дүүрэн Баянбуурлыг ч хол орхив. Зөвхөн модоо тайрч, самар түүхээс өөр орлогогүй байсан айл өрхүүд илүү гэр барьж амрагч хүлээн аваад товхийтол амьдардаг болсон. Гэтэл би газар ухаж сэндийчэн алт хайж, мод огтлон, хууль бусаар самар түүж амьдарсангүй. Ганц байшин бариад, орхигдсон тосгоноо хөгжүүлэн амьдрах гэсний минь төлөө тэдгээр хүмүүс “Нутгийн бидэнд газар олдохгүй байхад чамд газар олддог юу бэ” гээд сүрэглэн дайрсан нь ямар өчүүхэн, атаархуу, тамын тогооны үлгэрээр амьдарч байгааг харлаа хэмээн бухимджээ. Мөн түүнчлэн Монгол хүн эх орныхоо хаана ч очиж амьдрах бүрэн эрхтэй. Хэн ч намайг эх орондоо байхад минь хөөх ёсгүй гэсэн юм 😭. Хэрэв намайг хотынх гээд хөөж байвал хөдөөнийхөн хотод ирж түгжрэл нэмэн, гэр хороолол тэлж хөгжилд саад болдогоо болих хэрэгтэй. Хэзээ ч хөдөөнийхөн ирлээ, та нар явцгаа гэж байсангүй. Үнэхээр намайг хөөж байгаа бол хотод битгий нүүж очиж бай гэв. Ийнхүү Ерөнхий сайдад хандаж “ Хотын төвлөрлийг бууруулж залуусаа орон нутагт ажиллаж амьдрах хөшүүрэг бий болгон хөдөөгөө хөгжүүлнэ гэсэн төрийн бодлого юу болсон бэ?” Цааш нь түгээж өгөөрэй гэв. Бие биедээ хайртай байцгаая л даа Монголчууд минь. Сэтгүүлч Н.Болортуяа Munkhtur Narantuya Nara

Leave a Reply

Your email address will not be published.