Categories
Чөлөөт

Заа ийм хөөрхөн зөвөлгөө байна шүү 🥰👇 Эмэгтэйчүүддээ хандаж хэдхэн зөвлөгөө өгмөөр санагдлаа. Авахыг нь аваад хаяхыг нь хаяарай🙂

Заа ийм хөөрхөн зөвөлгөө байна шүү 🥰👇 Эмэгтэйчүүддээ хандаж хэдхэн зөвлөгөө өгмөөр санагдлаа. Авахыг нь аваад хаяхыг нь хаяарай🙂 1. Гэр бүл араар тавилтанд хамгийн их буруутай нь нөхөр шүү. Би эхнэртэй хүүхэдтэй гэж боддог бол хэзээ ч араар тавихгүй. Нөхрөө тийм замаар оруулахгүйн тулд анхнаас нь тунг нь тааруулж харьцаж байх нь зөв санагдсан. 2. Эмэгтэйчүүд маань нөхрийнхөө яг ээж шиг нь байгаад байдаг аа. Гэр орон цэвэрлэнэ, хоолыг нь хийнэ, хувцсыг нь угаана, идсэн идүүрийг нь хүртэл угаана. Зүгээр гоё эрхлэнгээ өөрөөр нь хийлгэчихэж бай. 3. Би гоё сайхан л байх юм бол нөхөр маань араар тавихгүй гээд бодчихсон, бат итгэчихсэн. Хэн ч тэгээд хэлчихсэн юм. Үгүй шүү дээ. Ямар ч гоё байгаад нэмэр байхгүй. Зүгээр цэвэрхэн өөртөө таалагддаг байхад л болно. 4. Ихэвчлэн хүүхдээ хараад гэрээ цэвэрлээд л сууж байвал мундаг эхнэр гээд бодчихсон байдаг шүү. Нөхөр бол эсрэгээр нь харж байгаа. Энэ нэг юм нэг иймэрхүү л байдгийн гэсэн янзтай хандана. Гэрээ цэвэрлэхгүй байсан ч болно оо. Нөхрөө ажлаасаа ирэхээр нь хүүхдүүдээ харуулаад гоё хоногоор явсан ч болно. Нөхөр чинь өөрөө араас чинь гүйдэг болно. Утсаа унтраагаад ганцаараа буудалд ороод хоночихсон ч болно. Буудалд заавал 2 хүн орох шаардлагагүй. Нөхөртөө юу ч гэж худлаа хэлсэн болно. Тэд нар угаасаа ач холбогдол өгч тоохчгүй 5. Шинэ содон бай. ФБ Инстаграм ухаад сууж байхдаа энэ яасан гоё юм энийг авах юмсан, ийм болох юмсан гэж боддог биз дээ. Нөхөртөө шууд хэл. Хайраа энийг авий, ийм болоё гээд. Заавал авхуул. 6. Өөр2 хүн шиг болж бай нэг тийм ойлгомжгүй. Ер нь эрэгтэй хүмүүс нь өөрөөс нь жоохон хөндийрөөд ирэхээр гэнэт ухаан ордог юм шиг байгаа юм. Заримдаа огт танихгүй гоё эмэгтэй шиг болчхож бай. 7. Гэртээ хэзээ ч битгий суу. Хүүхдээ 1 ой хүргээд л шууд хамт олонтой бол ажил хий. Авсан цалингаа өөртөө болон хүүхэддээ зарцуул. Бусад мөнгөтэй холбоотой асуудлыг нөхрөөрөө шийдүүлж бай. Хэдүүлээ нэгэндээ боломжийн үнээр нэгнийхээ хүүхдийг хараад өгчихдөг байвал ямар вэ гэсэн бодол төрлөө. Ажил хийх гэхээр тэр л асуудал болоод байдаг даа. 8. Гэр бүл болчихоод хувийн орон зай, эрх чөлөө яриад байдаг гаруудыг тухайн нөхцөл байдалд нь тааруулаад тийм байх боломжгүй гэдгийг нь ойлгуулчихаж бай. Эцэг эх нь хувийн орон зай эрх чөлөөгөө хөөгөөд алга болчихвол хүүхдийн эрхийг хэн хамгаалах вэ? За тэгээд өөр зөвлөгөө юу байна нэмээд хэдүүлээ гоё ярилцая❤🥰 Эх сурвалж: Melody RS

Leave a Reply

Your email address will not be published.