Categories
Чөлөөт

Жирэмсэн үедээ Яагаад баруун талаараа унтахгүй байх нь дээр вэ?

Өдрийн төгсгөлд орондоо орохдоо та ямар нэгэн зүйл бодолгүйгээр өөрийн унтах дуртай байрлалдаа ордог байх. Гэхдээ зарим байрлал нь бусдаас илүү байж болох бөгөөд хэрэв та баруун талаараа унтаж хэвшсэн бол зуршлаа өөрчлөхийг хүсч магадгүй юм. Хэдийгээр баруун талдаа унтах нь таны зүрхэнд эрүүл мэндэд тустай ч ашиг тусаас нь давсан олон сул талтай. Манай мэдээллийн баг унтах байрлалтай холбоотой судалгааг хийсэн бөгөөд хэрэв та шөнө бүр баруун талаараа унтдаг бол энэ нь ямар сул болон давуу талтай болохыг танд хэлж өгөх болно. 1. Энэ нь таны хүчиллэгийг улам дордуулж болзошгүй. Хэрэв та цээж хорсох гэх мэт ядаргаатай мэдрэмжээс ангижрах гэж байгаа бол сул хувцас өмсөж, бага зэргийн дасгал хийх гэх мэт амьдралын хэв маягаа өөрчлөх нь шинж тэмдгүүдээс ангижрахад тусална. Гэхдээ хэрэв та байнга баруун талаараа унтдаг бол энэ нь таны бүх хүчин чармайлтыг сүйтгэж болзошгүй, учир нь энэ нь одоогийн нөхцөл байдлыг улам дордуулж болзошгүй юм. Зүүн талаараа унтаж хэвших нь цээжин дэх шатаж буй мэдрэмжийг тайвшруулахад тусална. 2. Цусны эргэлтэнд нөлөөлж болзошгүй. Зүүн талаараа унтах нь хоол боловсруулахад тустайгаас гадна зүрхийг цусыг илүү үр дүнтэй шахахад тусалдаг. Баруун талаараа унтах нь таны биеийн даралтыг цусны судаснуудад дарахад хүргэдэг бол зүүн талаараа унтах нь цусны урсгалыг нэмэгдүүлж өгдөг аж. Цусны эргэлтийг зөв ХЭВИЙН байлгах нь таны ерөнхий эрүүл мэнд, сайн сайхан байдлыг хадгалах гол түлхүүр бөгөөд венийн судас томрохоос сэргийлдэг тустай. 3. Жирэмсэн үед унтах хамгийн тохиромжтой байрлал биш. Таны ураг томрох тусам сайн унтаж амрахад улам бүр хэцүү болж байна. Таныг баруун талаараа унтвал таны зүрх болон хүүхдийн цусны урсгалыг хязгаарлаж болзошгүй. Хүүхэд томрох тусам таны зарим эрхтнийг дээш нь шахаж байгаа тул энэ нь таныг бөх бат унтахад төвөгтэй байдал үүсгэж магадгүй юм. 4. Энэ нь таны элэгийг гэмтээж болно. Элэг таны биеийн баруун талд байрладаг тул энэ тал дээр унтах нь энэ чухал эрхтэнд илүү их дарамт учруулж, улмаар элэгний бөглөрөлд хүргэж болзошгүй юм. Үүнээс зайлсхийхийн тулд баруун талдаа байнга унтахгүй байхыг хичээгээрэй. Жирэмсний 5, 6 сартайгаас эхлэн дээшээ харж удаан хэвтэж болохгүй. Учир нь дээшээ харж удаан хэвтэх нь дараах сөрөг үр дагавартай. Юуны өмнө хэвлийд байгаа ураг эхийн гол судсыг дарснаас амьсгаа давчдахад хүргэнэ. Улмаар хүүхэд томрохын хэрээр хүүхэд эхсийн судсаа дарж шим тэжээл, хүчилтөрөгчийн урсгалд хязгаарлалт гардаг. Ихэнх тохиолдолд эхэс умайн ар хананд байрладаг тул дээшээ харж хэвтсэнээр ийнхүү ураг ихсээс ирэх судаснууд буюу хүйг дарах аюултай. Мөн дараагийн нэг сөрөг тал нь 6 сартайгаас хойш хэвлий дэх хүүхэд түргэн томорч үүний хэрээр ус нэмэгдэж байдаг тул дээшээ харж хэвтсэнээр эхийн нуруунд ихээхэн даралт ачаалал ирдэг, улмаар нуруу өвдөнө. Та хажуу талаараа унтдаг уу? Та ихэвчлэн аль талаараа унтдаг вэ? Орчуулсан: Х.Сайханаа МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ. МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан. Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ? УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ? Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.

Leave a Reply

Your email address will not be published.