Өнчин дэгдээхэйнүүдийг өсгөж буй нохой дэлхийд алдаршив

Фред гэх нэртэй лабрадор үүлдрийн англи нохой дэлхий дахинд алдартай болж байна. Учир нь нохой есөн өнчин нугасны дэгдээхэйг өсгөж, харж хамгаалж байгаа аж. Нохойн эзэн Жереми эхийг нь үнэг идчихсэн байсан есөн нугасыг олж авчирсан байна. Харин түүний 10 настай нохой нугасны дэгдээхэйнүүдийг маш таатайгаар хүлээж авсанд их гайхжээ.

Дэгдээхэйнүүд ч Фред нохойд их дассан гэнэ. Одоо тэд салахаа больж, хамтдаа унтаж, лабрадор нохой нугасны дэгдээхэйнүүдээ сэлүүлэхээр авч явдаг аж. Дэгдээхэйнүүд нохойны нуруун дээр амарч, бас “аялж” явахдаа их дуртай гэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Don`t copy text!