Categories
Чөлөөт

Иргэдийн санал гомдлын дагуу Ч.Ундрам гишүүнийг ЭРГҮҮЛЭН ТАТАХ НЬ 1. ЗӨВ 2. БУРУУ

Б.Баттөмөр: Сэлэнгийн иргэдээс Ч.Ундрам гишүүнийг эгүүлэн татах ГОМДОЛ ИРҮҮЛСЭН УИХ-ын гишүүн Ч.Ундрамын гэр бүлийн маргаан мэдээлэгдэж, олны анхаарлыг татсан. Нөхөр нь болох Б.Наранцацралт түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буй бичлэгийг цацсан юм. Түүнд ёс зүйн хариуцлага хүлээлгэх эсэхэд МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Иргэд, сонгогчдын зүгээс ёс зүйтэй холбоотой асуудлаар Ёс зүйн хороонд өргөдөл гомдол өгвөл түүнийг тус хороо хэлэлцэнэ” хэмээсэн. Харин өчигдөр /2023.01.09/ Д.Тогтохсүрэн дарга “УИХ-ын гишүүн Ч.Ундрамтай холбоотой асуудлаар Сахилга хариуцлагын байнгын хороонд нэлээд иргэнээс өргөдөл хүсэлт ирсэн юм байна. Хуулийн дагуу Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо үүнийг ярих болов уу гэж бодож байна” гэсэн юм. Тэгвэл Ч.Ундрамын асуудлыг хэлэлцэх Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороонд ямар, ямар гишүүд байдаг вэ? Ш.Адьшаа Х.Баделхан Б.Баттөмөр Б.Бат-Эрдэнэ Б.Баярсайхан Б.Бейсен С.Бямбацогт Ж.Мөнхбат Л.Энх-Амгалан Б.Энхбаяр нарын гишүүд байдаг. Байнгын хороо түүнийг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзвэл дараах арга хэмжээг авах юм.

Leave a Reply

Your email address will not be published.