Categories
Чөлөөт

ОРОЙН ХООЛОНД ХИЙЖ БОЛОХ 2-Р ХООЛНЫ ЖОРУУД ОРУУЛЛАА 😋😍 ХАДГАЛААД АВААРАЙ 👇🏻

🔻 БУДАА АГШААГЧИНД БУДААТАЙ ХУУРГА ХИЙХ ЖОР Будаа агшаагчинд ганцхан будаа агшаахын оронд мах, ногоогоо амтлаж битүү хуураад будаатай хуурга хийж болдгийг та мэдэх үү. Ингэснээр будаанд мах ногооны шүүслэг амт шингэхээс гадна мах, ногоо зөөлөн сайхан амттай болдог. Таны цаг завыг хэмнэхээс гадна илүү сайхан амттай хуурга болох болно шүү. ХИЙХ ХУГАЦАА:40 Мин Мах, сонгино, лууван, төмсийг угааж цэвэрлээд хэрчиж бэлтгэнэ.Сонгиныг хагас дугуй байдлаар хэрчээрэй.Ингээд будаа агшаагчыг залгаж халаагаад ургамлын тос хийж халсны дараа эхлээд сонгиныг зөөлөртөл нь хуурч дараа нь хэрчсэн ногоог хийж бага зэрэг хуураад будаа агшаагчыг таглаж cook дээр тохируулан тавиад 5 минут болгоно.Үүний дараа хэрчсэн махыг хийж хуурах ба давс, хар перц, чинжүү, лаврын навч зэрэг дуртай амтлагчаараа амтлаж хуураад 80-100мл ус хийж дахин будаа агшаагыг таглаж 5-7 минут болгоно. Мах, ногоог амтлаж хуурахын зэрэгцээ битүү болгоход үнэхээр сайхан амт ордог.Дараа нь цагаан будааг хуурсан мах ногооны дээр хийх ба хамгийн сүүлд усыг тохируулан хийнэ. Яг л будаа агшаахдаа усыг нь тааруулдаг шиг тааруулан хийгээрэй. 1/2-1 цайны халбага ургамлын тос хийнэ.Ингээд cook товчлуур дээр дарж агштал нь хүлээнэ. Будаа агшсан ч таглааг онгойлголгүй warm тохиргоон дээр нь 25-30 минут байлгаарай. Хэрвээ хатуу мах сонгосон бол үүнээс ч удаан байлгаж болно. Ингэснээр будаанд мах ногооны шүүслэг амт шингэхээс гадна мах, ногоо зөөлөн сайхан амттай болдог.Ингээд будаатай хуургыг хутгаж холиорой. Хоолыг таваглаад ногоон сонгино, яншуй зэргээр хачирлана.Та сайхан хооллоорой. 🔻 ШАРСАН ТӨМСТЭЙ ХУУРГА Өдөр тутам хийж иддэг амтат хоолныхоо жорыг арвижуулж, улам амттай олон төрлийн хоол хийж сурахын хүсвэл танд зөвхөн манай сайт туслах болно. ХИЙХ ХУГАЦАА:30 Мин Төмсийг угааж хальслаад дөрвөлжин хэрчинэ.Ингээд хайруулын тавганд тосыг хийж халаасны дараа хэрчсэн төмсийг хийж шарна. 12-15 минут халуун тосонд шарах ба төмс зөөлөрч бор шаргал болох болно.Төмсийг тосноос сайтар шүүж гаргаад хүнсний цаасан дээр тавьж тосыг шингээж авч болно.Хайруулын тавганд 2 хоолны халбага тос хийж халаасны дараа хэрчсэн бөөрөнхий сонгиныг хийж 1-2 минут хуурна.Дараа нь хэрчиж эсвэл татсан махыг хийж хуурна. Мөн лаврын навч хийгээрэй.Мах борлож эхлэмэгц шарсан төмсийг хийж үргэлжлүүлэн хуурна.Ингээд давс, хар перц, сой соус, гоньд зэрэг амтлагчыг хийж хутгаад мах бүрэн болтол хуурна.Ингээд галаас гаргаж таваглаад агшаасан будаа болон бусад хачиртай хачирлан амтархан хооллоорой 🔻 ТӨМСНИЙ ХУЧМАЛ Орц: * Татсан үхрийн мах- 500 гр * Төмс- 4 ширхэг * Масло- 4 халбага * Өндөг- 1 ширхэг * Давс- 1 халбага * Хар перец- 1/2 халбага * Ургамлын тос- 2 халбага * Сонгино- 1 ширхэг * Талхны үйрмэг- 200 гр * Яншуй- 20 гр * Гоньд- 1/2 халбага * Нунтаг улаан чинжүү- 1/2 халбага * Улаан лоолийн соус- 2-3 халбага Хийх арга: Төмсөө арилгаж, угааж хэрчээд 15-18 минут чанана. Төмсөө болмогц нь масло дээр нь хийж сайтар нухаад нухаш болгон бэлтгээрэй. Саванд татсан үхрийн мах, жижиглэж хэрчсэн сармис, талхны хатаамал буюу крахмал, өндөг, давс, хар перец, гоньд, жижиглэн татсан яншуй, бага зэрэг улаан лоолийн соус, халуун чинжүүг хийгээд сайтар хольж хутгана. Дараа нь ургамлын тосоо хайруулын тавганд хийж сонгиноо хуурах ёстой. Амталсан махыг хуурсан сонгино дээр хийж дунд зэргийн гал дээр бор хүрэн өнгө ортол хуурна. Ингээд дутуу хуурсан махыг будаа агшаагшинд хийж жигд тараана. Дээр нь өмнө бэлтгэсэн төмсний хучмалаа тарааж түрхээд будаа агшаагчаа асаах юм. Ингээд ойролцоогоор 20-30 минут хүлээсний эцэст хоол тань бэлэн болох аж 🔻ЦУЙВАН Орц: Гурил 400 гр Шар лууван 150 гр Байцаа 200гр Төмс эсвэл улирлын чанартай дурын ногоонууд 200 гр Үхрийн эсвэл хонины мах 300 гр Ургамлын тос 100 гр Бөөрөнхий сонгино 1 ш Сармис 1-2 хумс Хар перец, лаврын навч гэх мэт хоол амтлагчууд 1. Гурилыг хатуувтар зуурч нимгэн элдээд ургамлын тос түрхэн нэг талаас нь хуйлан нугалж ус нь буцалж байгаа халуун жигнүүрэнд хийн 15 минут жигнэнэ. Бэлэн болсон гурилаа урт нарийн хэрчинэ. 2. Гурилаа жигнэж байх хоорондоо махаа жижиг дөрвөлжин, лууван, байцааг урт нарийн, сонгино, төмсөө тал дугуй хэлбэртэй хэрчинэ. 3. Тос хийж халаасан хайруулын тавганд эхлээд сонгиноо хуурна, шарагдаж байгаа сонгино дээрээ махаа хийж сонгины амтыг махандаа шингээж өгнө. Дараа нь бусад ногоонуудаа хийж давслан жижиглэн хэрчсэн сармис, перец, лаврын навчаар амтлаад бага зэрэг ус хийгээд болтол нь жигнэнэ. Заримдаа гурилаа тусд нь жигнэлгүйгээр энэ үед мах, ногоон дээрээ тавин хангалттай ус хийгээд хамтад нь жигнэдэг тохиолдол ч бий. Бэлэн болсон ногоогоо жигнэсэн гурилтай сайтар холин хутгана. 🔻 БАЙЦААТАЙ ХУУРГА Байцаа нь шингэц сайтай, эрүүл тэжээллэг хүнсний ногоонд ордог бөгөөд хүний ходоодны өөх тосыг өөртөө шингээж эрүүлжүүлэх ач тустай тул эрүүл, зөв хооллох сонирхолтой хүмүүс энэхүү жорыг сураад аваарай. ХИЙХ ХУГАЦАА:30 Мин Тахиан цээж махыг жижиглэн хэрчиж хайруулын тавганд хийгээд 1 хоолны халбага масло хийж хуураарай.Дараа хэрчсэн мөөгийг хийж 1 минут орчим хуурна.Үүний дараа урт нарийн хэрчсэн лууван, сонгиныг хийж зөөлөртөл хутгаж хуураарай. Шаардлагатай бол масло нэмж хийгээрэй.Ингээд урт нарийн хэрчсэн хулууг нэмж хийгээд хуурна.Зөөлөн гал дээр хуурч байхдаа давс, хар перц, томатны сүмс, чинжүү болон өөрийн дуртай бусад амтлагчыг хийж хутгаарай.Үүний дараа 1/4 цайны аяга ус хийж жигнэн буцалмагц урт нарийн хэрчсэн байцааг хийж хутгаад зөөлөн гал дээр жигнэж шөл ширгэтэл зөөлөн буцалгана.Ийнхүү амтат байцааны хуурга бэлэн боллоо. 🔻 ҮХРИЙН МАХ МӨӨГТЭЙ ХУУРГА Хэдхэн орц ашиглан арааны шүлс гоожуулам амттай үхрийн мах, мөөг, ногоотой хуурга хийж сураарай. Оройн хоолонд зориулан гэр бүлийнхэндээ хийж өгөхөд амархан бөгөөд амттай. ХИЙХ ХУГАЦАА:40 мин Хоолонд орох орцуудыг бэлтгэнэ. Үүний тулд сонгино, чинжүү, лууван, мөөгийг хоолонд тохируулан урт нарийн хэрчинэ. Махыг дунд зэрэг хэрчинэ. Үхрийн зөөлөн, шинэхэн мах байвал зохимжтой.Хайруулын тавганд ургамлын тос хийж халаагаад хэрчсэн үхрийн махыг хийж бор хүрэн болтол нь хуурна. Махны өөрийнх нь шүүс ялгарч шүүслэг болно. Ингээд хэрчсэн сонгиныг махан дээр хийж зөөлөртөл хуурна.Дараа нь хэрчсэн чинжүү, лууван, мөөг зэргийг хийж дунд зэргийн гал дээр ногоог болтол зөөлөртөл нь үргэлжлүүлэн хуурна. Ингэж хуурахдаа давс, хар перц, томатны сүмс эсвэл кетчуп хийж сайтар хутгаж хуураарай.Дээрх амтлагчуудаас гадна халуун эсвэл улаан чинжүү гэх мэт дуртай амтлагчаа сонгон амтлаж болно. Галын хэмийг зөөллөж бүрэн болтол нь жигнэх маягаар болгоно. Ногоон сонгино, яншуй, укроп зэргээс сонгон амтлаарай. 🔻 ТАХИАНЫ МАХТАЙ БУДААТАЙ ХУУРГА Тахиана мах болон будаа нь хоорондоо гайхалтай зохицдог хүнс юм. Ингээд махианы махтай будаатай хуургыг хэрхэн хийдэг жорыг хүргэе. ХИЙХ ХУГАЦАА:40 Мин Манай сайт дахь будааг хэрхэн амттай агшаах вэ гэсэн жорыг ашиглан будаагаа амттай, сайхан агшаагаарай.Тахианы цээж махыг 25 минут чанаж усыг сайтар шүүж гаргаад хөргөсний дараа жижиглэн хэрчээрэй.Лууван, чинжүү, сонгино, сармис, брокколиг жижиглэн хэрчинэ. Хүсвэл өөрийн дуртай ногоог сонгож хийж болно шүү.Ингээд томхон хайруулын таваг эсвэл тогоонд 3-4 хоолны халбага оливын тосыг хийж халаагаад сонгиныг хийж 2 минут орчим хуураад бусад ногоог хийж үргэлжлүүлэн 5-7 минут хуурна. Ингээд агшаасан будаа, вандуй, эрдэнэшишийг хийж сайтар хольж хуурна. Жижиг аяганд 1 хоолны халбага оливын тос, бальзамын цуу, давс, перц зэргийг хийж сайтар хутгаад хоолондоо хийж зөөлөн гал дээр байнга хутгаж хуурна. Мөн тахианы мах, ногоон сонгино эсвэл яншуй, 3-4 дусал нимбэгний шүүсийг хийж хуурна.Өөр нэгэн арга бол тахианы махыг чанахгүйгээр оливын тосонд бор шаргал болтол хуураад дээрээс нь хэрчсэн ногоонуудаа хийж хуурна. Мөн өндгийг шарж жижиглэн хэрчиж хийвэл зөөлөн, сайхан амттай болдог. Ингээд агшаасан будаагаа хийж хуураад дээрх амтлагчуудаар амтлана.Ингээд хоол маань бэлэн боллоо.Сайхан хооллоорой. 🔻 КИМЧИТЭЙ СОУСТАЙ БУДААТАЙ ХУУРГА Будаатай хуургыг жоохон өөрчлөөд кимчитэй будаатай хуурга хийсэн жороо танай уралдаанд орууллаа. Миний энэ жорны онцлог гэвэл ямар ч давс, амтлагч хэрэглэхгүйгээр хийдэг. Зөвхөн кимчинийхээ амтанд будаатай хуургаа болгодог. Баярлалаа намайг дэмжээрэй. ХИЙХ ХУГАЦАА:30 Мин Юуны түрүүнд хоолондоо орох материалыг бэлдэж тавина. Гэхдээ миний хоол ямарч амтлагч, давс хэрэглээгүй л дээ. Би энэ амтлагчуудыг үзэмж болгох үүднээс бас хүмүүст гадуур ийм амтлагчуудыг зөндөө зардаг гэдгийг харуулах гэсийн. Орегано, базилик энэ тэрийг хайгаад олдохгүй байхдаа гэсэн чинь бөмбөгөр дээр ийм савалгаатай зардаг юм байна лээ. Бас өшөө янз янзын л амтлагчууд байна лээ шүү. :)Сонгино, угерций, ногоон чинжүү, улаан чинжүү, төмс, утсан гахайн мах, хиамаа хэрчинэ.Кимчигээ хамгийн эхлээд хуурна. Ямарч тос, давс хийхгүй шүү.Кимчи халаад шажигнаж дугараад ирэхээр нь хэрчсэн сонгиноо хийгээд хуурчих.Тэгээд бага зэргийн ус хийж буцалгана.Ус нь буцлаад ирэхээр хэрчсэн ногоонуудаа хийгээд хуураарай.Төмс удаан болдог учраас төмсөө болтол ногоонуудаа хуурна.Төмс зөөлрөөд болоод ирнэ.Далайн байцаагаа тасдаад хийнэ. Тэгээд хуураарай.Ингэж байхад түрүүн хийсэн шөл маань бараг ширгээд алга болно.Энэ үед нь гахайн мах, хиамаа хийгээрэй.Гахайн мах, хиам нь угаасаа болчихсон бүтээгдэхүүн юм чинь нэг их хуураад болгоод байх хэрэггүй. Харин ногоонуудтайгаа холиод кимчины амт оруулна.Хоолоо хийхээс өмнө будаагаа будаа агшаагчинд агшаагаарай. Би энэ сайт дахь будаа агшаах жороор агшаасан чинь их гоё болж байна лээ. Түлэгдээгүй бас нялцаагаагүй. Гол нь агшаах цагаа сайн барих хэрэгтэйн байна лээ шүү. :)Эцэст нь кимчитэй будаатай хуурга маань бэлэн боллоо. Зөвхөн кимчигээр амталж хуурсан болохоор бага зэргийн халуундуу мөртлөө гоё амттай хоол болсон шүү. 🔻 НАРИЙН МАХ ЧИНЖҮҮТЭЙ ХУУРГА Та бидний өдөр тутмын хоолонд өргөн хэрэглэгддэг түгээмэл нэгэн хоол бол яах аргагүй нарийн мах, чинжүүтэй хуурга билээ. Тэгвэл уг хоолыг хэрхэн амтлаж хийдэг жорыг хүргэж байна. ХИЙХ ХУГАЦАА: 30 мин Өөхгүй үхрийн гол махыг урт нарийн хэрчинэ.Ингээд аяганд элсэн чихэр, цагаан будааны цуу, эрдэнэ шишийн цардуул, давс, нунтагласан сармис, сой соусыг хийж сайтар хутгана. Цагаан будааны цуу байхгүй бол дарсаар орлуулж болно.Хэрчсэн үхрийн махаа дээрх амтлагч сүмсэнд хийж сайтар хутгаж холиод таглаад хөргөгчинд 10-30 минут байлгана. Энэ хооронд ногоогоо бэлтгэе.Энэ хооронд сонгиныг урт нарийн хэрчинэ.Чинжүүг угааж цэвэрлээд мөн адил урт нарийн хэрчинэ. Мах, ногоогоо энэ мэт урт нарийн хэрчсэнээр хуурах явцад хурдан болдог юм. Хэрюээ хүсвэл та өөрийн хүссэнээрээ хэрчиж болно.Хуургыг илүү амттай, зөөлөн шүүслэг болгохын тулд улаан лоолийг хэрэглэж болно. Улаан лоолио дөрвөлжилж хэрчээрэй.Хайруулын тавгийг халааж 1-2 хоолны халбага ургамлын тос хийж халаана.Халаасан тосондоо амталсан үхрийн махаа хийж бор өнгөтэй болтол нь хуурна.Мах нэг иймэрхүү шүүслэг бор болмогц хайруулын тавагнаас түр гаргана.Мах хуурч байсан хайруулын тавгандаа 1хоолны халбага тос хийж халаагаад сонгино, чинжүүгээ хийж 3-4 минут хуурна.Ингээд үхрийн амтлаж хуурсан махаа дахин хийнэ. Махыг амталсан амтлагч сүмсийг ч мөн адил хийгээрэй. Мах гүйцэд болтол 5-7 минут хуурна. Галын хэмийг зөөллөөрэй.Шүүж шингэж ууршаад мах, чинжүүний сайхан үнэр анхилах үед хэрчсэн улаан лоолийг хийж хутгаад галын хэмийг унтраана. Хүсвэл улаан лоолийн оронд брокколиг нэмж хэрэглэж болно шүү.Ингээд гүнжидийн үрээр амтлаж болно.Яншуй, майлз, базилын навчаар амтлаж идэхэд сайхан амттай байдаг.Агшаасан будаа эсвэл мантуугаар хачирлаж сайхан хооллоорой. 🔻 ГОЙМОНТОЙ ХУУРГА Эзэгтэй таны өдөр тутмын хоолны жорыг баяжуулахын тулд гоймонг хэрхэн бэлтгэж амтлаад гоймонтой хуурга хийх жор орууллаа. ХИЙХ ХУГАЦАА: 30 Мин 1,5л ус буцалгах ба 3-4 чимх давс, 2-3 дусал тос хийж буцалгаарай.Ингээд сонгож авсан гоймонгоо буцалсан усанд хийж буцалгана. Хуурга, шпаггетинд зориулсан урт нарийн ширхэгтэй гоймон байвал тохиромжтой. Пүнтүүз гоймон ч байж болно.Гоймонг дундуур нь таслаж хуваах хэрэггүй. Тэр чигт нь хийж буцалгана.Ямар гоймон сонгосноос шалтгаалж уутан дээрх зааврын дагуу бэлтгэж буцалгаарай. Гоймон бүр харилцан адилгүй нягтаршилтай хийгдсэн байдаг тул буцалгаж болгох хугацаа нь ч мөн өөр байна.Хэт удаан буцалгавал гоймон нялцгайрч амтаа алддаг тул амсаж үзэж байгаад гоймонг болсон эсэхийг шалгаарай.Болсон гоймонгоо сайтар шүүж уснаас гаргана.Гоймонг хүйтэн усанд 1 минут сойгоод өмнөхтэй адил усыг сайтар шүүж аваарай.1 цайны халбага ургамлын тос /оливын тос байж болно/ хийж гоймонг холиорой. Ингээд сэрүүн газар тавина. Тос нь гоймонг наалдуулахгүйгээс гадна зөөлөн, сайхан амт оруулдаг.Хайруулын тавганд 2-3 хоолны халбага тос хийж халаагаад үрж жижиглэн хэрчсэн сармисыг хийж 3-4 минут хуурна. Сармисны сайхан үнэр ханхлах болно.Дараа нь жижиглэн хэрчсэн сонгино хийж үргэлжлүүлэн хуурна.Ингээд ногоон сонгино, майлз, үрж жижиглэсэн лууванг хийж хуураарай.Бүх ногоо зөөлөртөл 5 минут хуурна.Дараа нь давс, хар перц, томатны сүмс, хүсвэл халуун чинжүү хийнэ. Ингээд татсан махыг хийж үргэлжлүүлэн хуурна.Махыг хийсний дараа 1-2 хоолны халбага жан буюу сой соус хийж махыг хүрэн бор өнгөтэй болтол нь зөөлөн гал дээр үе үе хуураарай.Мах болсны дараа урьдчилан бэлтгэсэн гоймонгоо хийж хутгана. Галын хэмийг багасгаарай.Ингээд мах, ногоотой гоймонг сайтар хутгаж холих үед гоймон шаргал өнгөтэй болно.Ингээд будааны цуу эсвэл цагаан цуу хийж сайтар холиорой.Галыг унтрааж жижиглэн хэрчсэн яншуй, бууцайн навч зэргээр амтлавал сайхан болдог.Ингээд гоймонтой хуурга бэлэн боллоо. Дээрх ногоонуудаас гадна дүпү, мөөг, брокколи зэргээр баяжуулж болно. Мөн татсан мах бус урт нарийн хэрчсэн үхрийн мах, тахиан мах ашиглаж болно.Ингээд амтархан хооллоорой. 🔻 АМТАЛСАН ҮХРИЙН ХАВИРГАТАЙ ХУУРГА Өнөө орой ямар хоол хийх гэж байна? Хийх хоолоо бодож олсон уу? Үгүй бол энэхүү амттай хялбархан хоолыг хийхийг санал болгож байна. ХИЙХ ХУГАЦАА: 60 Мин Үхрийн хавиргыг жижиглэн тайрч чанахад тохиромжтой хэмжээтэй болгоод давс, перцээр амтлана. Хуурганд орох хүнсний ногоогоо жижиг дөрвөлжин байдлаар хэрчээрэй. Цагаан будааг манай сайт дээрх жорын дагуу агшаагаарай.Ингээд хайруулын тавганд 1-2 хоолны халбага ургамлын тос хийж халаагаад амталсан хавиргыг хийж шарна. Ингэхдээ хавирганы нэг тал тус бүрийг 5 минут орчим шарж борлуулаарай. Ингээд хавиргыг хайруулын тавагнаас гаргаарай.Үүний дараа хайруулын тавганд хэрчсэн сонгино, лууван, төмс, сармис, майлзыг хийж 5 минут орчим хуураад давс, хар перцээр амтлана. Дараа нь томатны сүмс хийж ногоог зөөлөртөл дахин хэдэн минут хуурна.Ингээд хуурсан ногоон дээр үхрийн шөл /ус байж болно./, жижиглэн хэрчсэн улаан лооль, гоньд, лаврын навч хийж зөөлөн гал дээр 30-40 минут буцалгана.Хэрвээ танд цаг зав байгаа бол зөөлөн гал дээр таглаж тавиад 2-3 цаг буцалгавал шөл ширгэж сүмс маягтай болохыг зэрэгцээ үхрийн мах ялз болж хавирганаасаа сугарч унах шахам амттай болох болно.Ингээд амтат хоол маань бэлэн боллоо.Ногоон сонгино, яншуй, нимбэгний шүүсээр амтлаж сайхан хооллоорой. 🔻 УЛААН ЛООЛЬ ӨНДӨГТЭЙ ХУУРГА Хүнд махан хоолноос татгалзаж хаяа ч гэсэн хөнгөн атлаа шим, тэжээллэг, шингэц сайтай хоол идмээр үе байдаг шүү дээ. Тэгвэл энэхүү өндөг, улаан лоольтой хуургыг хийхэд маш амархан бөгөөд хэсэгхэн хормын хугацаа л шаардлагатай. Уг хоолыг үдийн цай болон өглөөний цайнд ч хэрэглэхэд нэн тохиромжтой. ХИЙХ ХУГАЦАА:15 Мин Улаан лоолийг хүйтэн усанд сайтар угаасны дараа хөндлөнгөөр нь нимгэн хэрчинэ. Эсвэл та өөрийн хүссэнээр хэрчиж болно.Өндгийг хагалана.Ингээд аяганд хийж өндөгний шар задартал холино.Ногоон сонгиныг хүйтэн усанд угаасны дараа жижиглэн хэрчинэ.Ингээд өндгөн дээр нэмж хийнэ.Мөн сайтар холиорой.Хайруулын тавганд тосыг хийж зөөлөн гал дээр халаана.Сонгинотой өндгийг хийж зөөлөн шарж эхлэнэ.Өндгийг бүрэн шарагдаж биежихээс өмнө хутгуураар хутгаж үйрүүлж хуураарай.Өндөг болоод ирэх үед хэрчсэн улаан лоолийг нэмж хийгээд зөөлөн гал дээр 1-2 минут жигнэнэ. Давс, перцээр амтлаарай.Өндөг бараг болсон болохоор улаан лоолийг болтол нь удаан шарах хэрэггүй. Ингээд галаас гаргана. Идэхэд бэлэн боллоо.Улаан лоолийн хэрчилтийг өөрөөр хийхээс гадна хүсвэл бууцай, яншуй, майлз зэрэг бусад хөнгөн ногооноос хийж хачирлаж шарж болно шүү. Сайхан хооллоорой. 🔻 ҮХРИЙН МАХ БРОККЛИТОЙ ХУУРГА Үхрийн маханд хүний биед хэрэгтэй олон төрлийн эрдэс бодисыг агуулдаг хамгийн тэжээллэг маханд ордог бол брокколи нь олон төрлийн амин дэмээр баялаг хамгийн эрүүл хүнсний ногоонд зүй ёсоор тооцогддог. Тэгвэл энэ хоёрыг хослуулсан амтат хуурга хийж идвэл та хэсэгтээ л эрч хүчээр дүүрэн байх болно. ХИЙХ ХУГАЦАА:30 Мин Хоол хийхийн өмнө хоолонд орох бүтээгдэхүүнийг гарт ойрхон байхаар бэлтгэж тавибал таны хоол хурдан болно.Үхрийн зөөлөн цул махыг урт нарийн хэрчинэ.Ингээд хайруулын тавганд бага зэрэг ургамлын тос хийж халаасны дараа хэрчсэн сармис, махыг хийж хуурна. Давслаж амтлах ба бор хүрэн өнгө ортол хуураарай.Хуурганд сайхан амт оруулахын тулд тусгай сүмс маягийн шүүс бэлтгэе. Ингэхийн тулд сой соус болон эрдэнэ шиш/ төмсний цардуулыг /аль нь ч байж болно./ хольж хутгана.Дараа нь гүнжидийн тос, бор сахарыг /энгийн сахар хэрэглэж болно./ хольж сайтар хутгаарай.Брокколиг хүйтэн усанд сайтар угаасны дараа үмхэх хэмжээгээр жижиглэн салгаж хэрчинэ.Ингээд брокколи болон сүмсийг шарж буй үхрийн махан дээр хийж үргэлжлүүлэн зөөлөн гал дээр брокколи зөөлөрч болтол 13-15 минут хуурч болгоно. Шаардлагатай бол халуун бүлээн уснаас бага зэрэг нэмж жигнэх маягаар болгож болно.Ингээд л мах зөөлөрч брокколи болсны дараа галаас гаргаж идэхэд зүйрлэшгүй сайхан амттай хоол болсон байх болно. 🔻 ГАХАЙН МАХАН ХУУРГА Гахайны махан хуурга гэдэг нь гахайны хүзүүний махыг нимгэн хэрчээд цагаан гааны шүүс бага зэрэг хийгээд гүчүжангаар амтлан шарсан хоол юм Гахайн махан хуурга нь гахайны махны онцгой үнэрээс нь салгаж, өөх ихтэй ба мах нь маш зөөлхөн амт үнэр сайтай хоол юм. Гахайны маханд орших В1 амин дэм нь үхрийн махнаас 8-10 дахин их байдаг ба, хоол шинэц нь 95-96хувь байдаг тул гол хоолоор солонгос хүмүүст маш тохирсон махан төрлийн хоол юм. Хийх арга: Гахайны махны хоолны мах идэхэд хялбараар жижиг хэрчээд өмнө хойно нь Чихэр, гучүжан, цуу, гучүкару, ногоон сонгино, сармис, цагаан гааг хэрчээд перц, давс, гүнжидийн тос хийж гүчүжангаар амтална. Тэгээд хэрчсэн гахайны махаа хийгээд жигд хольж амтлагчаа маханд шингэтэл уусгаж өгнө. Халсан хайруулын тавган дээр амталсан гахайн махаа хийж шарна. Мөн шарахдаа таглаагаар таглаж болохгүй ба ингэснээр мах болон ногооний үнэр илүү сайхан болно. Гучүжангаар амталсан амтлагчиднд цуу их хийвэл сайхан өнгөгүй, маш бага хэмжээгээр хийх хэрэгтэй. Мөн өөх ихтэй мах хэрэглэгдэх учир гүнжидийн тос маш бага хийх хэрэгтэй. Мөн хүчтэй галаар шарахгүй ба хүчтэй галаар шарвал гаднах хэсэг нь түлэгдэж, доторхи хэсэг нь болохгүй байх тохиолдолд их байдаг. Амтлагчийг нэг удаа сайн хийлгүйгээр баг зэрэг баг зэргээр хийвэл илүү шөлтэй сайхан болдог. 🔻 БИБИМБАП ОРЦ: цагаан будаа 150-200 гр үхрийн мах 120-140 гр спинач 70-80 гр лууван 1 ширхэг хулуу 1 ширхэг хар мөөг 60-70 гр өндөг 1-2 ширхэг буурцагны соёолж 50-70 гр элсэн чихэр 1-2 хоолны халбага гүнжидийн тос 1-2 хоолны халбага гүнжидийн үр 1-2 хоолны халбага нунтагласан сармис 2 хоолны халбага цуу 1 хоолны халбага халуун чинжүү 2 хоолны халбага давс 1-2 цайны халбага хар перц 1/2-1 цайны халбага сой соус 1-2 хоолны халбага ургамлын тос 1 хоолны халбага ХИЙХ АРГА: 1Цагаан будаагаа агшаана. Агшаахдаа давс, тос хийж амтлаж агшаагаарай. Мөн цагаан будааны оронд эрүүл мэндээ бодоод гурвалжин будаа, хөц будаа ч агшааж хэрэглэж болно шүү. 21 хоолны халбага сой соус, 1 хоолны халбага гүнжидийн тос, 1 цайны халбага бор сахар, 1/4 цайны халбага сармисыг хийж сайтар холисоны дараа жижиглэн хэрчсэн үхрийн махаа хийж 30 минут байлгана. Энэ хооронд бусад ногоогоо бэлтгээрэй. Мах бэлэн болсны дараа 1 хоолны халбага ургамлын тосонд махыг хуурна. Хуурахдаа давс хийж амтлаарай. 3Ингээд спинач буюу бууцайн навчаа амтлая. Ингэхийн тулд 2-3 чимх давс, 1/4 цайны халбага сой соус, 1/2 цайны халбага нунтаг сармис эсвэл үрж жижиглэсэн сармис, 1/2 цайны халбага гүнжидийн тос, жижиглэн хэржсэн ногоон сонгино, 1/2 цайны халбага гүнжидийн үр, 1 чимх хар перц хийж амтлаад гараараа сайтар базаж холиорой. 4Луувангаа угааж халислаад урт нарийн хэрчээд бага зэрэг гүнжидийн тосонд /өөр тос байж болно/ зөөлөн гал дээр хайрна. Лууванг зөөлөн болтол хуурч хайрах ба хэт их шарж болохгүй мөн бага зэрэг давс, хар перц зэргээр амтлаарай. 5Хулуугаа мэн адил угаагаад луувангын адил хуурна. 6Мөөгийг бас хуурна. 7Өндгөө шарахдаа өндөгний шарыг дутуу шараарай. Мөн давслана. 8Харин буурцагны соёолжыг буцалж буй халуун усанд хийгээд 5 минут буцалгах ба 1/4 цайны халбага давс хийгэтрэй. Үүний дараа уснаас гаргаж хүйтэн усанд сойно. 9Ингээд бибимбап сүмс бэлтгэхдээ 1 хоолны халбага ус, 1 хоолны халбага элсэн чихэр, 1 хоолны халбага гүнжидийн тос, 1 хоолны халбага гүнжидийн үр, 1 цайны халбага сармис, 1 цайны халбага цуу хийж сайтар хутгаад бэлэн боллоо. Хэрвээ хүсвэл гочужанг буюу солонгос халуун амтлагчаас 1-2 хоолны халбага хийгээрэй. Эсвэл энгийн халуун чинжүү хийж болно. 10Бэлэн болсон будаагаа савны ёроолд хийгээд амтлаж хуурч бэлтгэсэн ногоонууд болон махыг тойруулан зэрэгцүүлж өрнө. Гол хэсэгт шарсан өндгөө тавиарай. Ингээд хамгийн сүүлд сүмсээ хийгээд бэлэн боллоо. ЛАЗАНЬЯ Лазанья нь өргөн туузан гоймон дунд хавчуулсан төрөл бүрийн шанзан давхаргаас тогтох амтлаг соус бүхий Италийн уламжлалт хоол юм. Орц: / Хооллох хүний тоо 4-6 / Махан сүмс бэлтгэхэд: • 8-12 ш, лазаны хавтгай гоймон/ Хэт зузаан бол урьдчилж 8 минут орчим чанаж зөөлрүүлсэн байх • 400 гр татсан үхрийн мах /Үүнээс 200гр нь гахайн татсан мах байж болно. • 1 ш бөөрөнхий сонгино • 3 ш улаан лооль • чимх давс, перц, • 4 хх улаан лоолийн өтгөрүүүлсэн сүмс • Хатаасан базилик эсвэл нунтаг • 2хх оливын тос • 25гр цөцгийн тос • 100гр хэрчсэн утсан гахайн мах • 1ш жижиглэж хэрчсэн лууван • 200 мл. ногооны тунгалаг шөл • 150гр улаан дарс Цагаан сүмс бэлтгэхэд: • 500мл сүү • 40гр гурил • Давс, хар перц • 1а/халбага нунтаг задь • 200 гр моцарелла \томоор үрсэн\ • 100 гр. үрсэн хатуу бяслаг \шинэвтэр бяслаг байна\ • 20гр давсгүй цөцгийн тос Хийх арга: Махан сүмс хийх жор 1. Сонгиноо жижиг хэрчиж луувантай хамт оливын тос, маслондоо шарна. Үүн дээр утсан мах, татсан мах, давс, перцээ хийж боролтол хуурна. Энэ үед улаан дарс нэмж болох ба эсвэл шууд улаан лоолийн өтгөрүүлсэн шүүсээ бага зэрэг шөлөөр шингэлэн нэмнэ. 2. Улаан лоолийг жижиг хэрчиж махан дээрээ нэмж хийгээд зөөлөн гал дээр 2 цаг орчим буцалгаж өтгөрүүлээд махан сүмс бэлэн болно. Өтгөрүүлэх үед байнга шалгаж шөлийг бага багаар нэмнэ. Цагаан сүмс хийх жор 1. Зөөлөн гал дээр цөцгийн тосоо хайлуулаад гурилаа нэмж төмөр сараалжин хутгуураар сайтар хутган хуурна. 2. Галаа багасгаад сүүгээ 50, 50 гр-аар хийж сайтар хутгасаар жигд шингэн болгоно. 3. Галыг бага зэрэг нэмж тасралтгүй хутган өтгөрүүлж 15 минут орчим буцалгаад үрсэн моцарелла, 100гр хатуу бяслагийг бага, багаар хийж хутган давс, хар перц, нунтаг задийг хийгээд гаргахад бяслагтай амтат цагаан сүмс бэлэн болно. Үндсэн хоол хийх арга: 1. Шарах тавгандаа махан сүмс, лазаны гоймон болон цагаан сүмс, үрсэн хатуу бяслаг гэх мэтээр ээлжлэн давхарлаж үе үүсгэн хийх ба хамгийн дээд талын үе нь мах байна. 2. Үүн дээрээ цагаан сүмс нэмж хийгээд дээрээс нь үрсэн хатуу бяслагаа цацаад 180-200градусын халаасан шарах шүүгээнд 30-40 мин болгоно. Ингээд амттай сайхан лазанья маань бэлэн боллоо. Сайхан хооллоорой Стейк (STEAK) хэрхэн хийх вэ? Стейкийг үхрийн шинэ нойтон махаар хийх нь зохимжтой. Хэрэв хөлдөөсөн мах байвал тасалгааны температурт хэдэн цагаар тавьж гэсгээнэ. Усанд байлгах буюу богино долгионы зууханд гэсгээх нь махны чанарт сөрөг нөлөө үзүүлнэ. Стейкийг үхрийн шинэ нойтон махаар хийх нь зохимжтой. Хэрэв хөлдөөсөн мах байвал тасалгааны температурт хэдэн цагаар тавьж гэсгээнэ. Усанд байлгах буюу богино долгионы зууханд гэсгээх нь махны чанарт сөрөг нөлөө үзүүлнэ. Стейкийг үхрийн нуруу, гуяны зузаан махтай хэсэг, мөн гуяны хажуу хэсгийн махаар хийдэг. Хийх арга: Хайруулын тавгаа жигд маш нимгэн тослоно. Хоолны зориулалттай багсаар тосоо жигд түрхвэл илүү сайн. Ингээд хайруулын тавгаа гар дээр тавьж тосноос утаа суунаглатал маш сайн халаана. Тосыг ингэж халаахгүй тохиолдолд махнаас шүүс ялгарч хайрагдас муу тогтох бөгөөд үүнээс болж мах шүүслэг чанараа алдаж хатуурдаг. Тосоо халаах завсар 2,5 см орчим зузаантай, ширхэгийг нь хөндлөн хувилж зүссэн махан дээрээ давс, нунтаг хар повоор цацаж амт тохируулна. Ингээд тос сайн халсан эсэхийг шалгана. Үүний тулд хайруулын тавгандаа багахан ус дусаахад тэр даруйдаа ууршиж алга болох ёстой. Цөцгийн тосыг хэсэглэн зүсэж хайруулын тавганд хиймэгцээ бэлтгэсэн махаа багтахаар нь өрж тавина. Өөрөөр хэлбэл тос, мах хоёрыг нэгэн зэрэг хийнэ гэсэн үг. Эс тэгвэл цөцгийн тос хайлж түлэгдэх аюултай. Цөцгийн тосыг ургамлын тосоор орлуулж болно. Ингээд нэг талаас нь 3 минут орчим шараад хавчаараар махыг эргүүлнэ. Тос багассан тохиолдолд нэмж хийж болно. Дахин 3 минут шарсны дараа эргүүлж галаа багасгаж дунд зэрэг халаалт дээр тавьж махныхаа тал бүрийг нь 5-10 мин шарна. Энэ нь well done буюу гүйцэд шарж болгосон стэйкний хувьд шаардагдах хугацаа юм. Харин голдоо шүүрхий (цустай стейк буюу англи нэрээр blue steak, шүүрхийдүү /rare/) стейк хийх бол цельсийн 38-48 хэмийн, дунд зэрэг /medium rare, medium well/ бол 52-63 хэм, дээр дурдсан гүйцэд болгосон /well done/ бол 74-өөс дээш хэмд шарж болгодог. Хэт халаасан тостой гадаргуу дээр шарах буюу хугацааг хэтрүүлбэл мах хатуурч шүүсгүй болно. Мах шарж байх хооронд өөр нэг хайруулын тавганд цэвэрлэж хэрчсэн сонгиноо хийж хуурч шаргал хүрэн хайрагдас тогттол шараад махан дээрээ хийнэ. Эсвэл сонгиноо тусад нь биш махан дээрээ хийж цуг болгож болно. Түүнчлэн сонгинотой хамт хуурч бэлтгэсэн мөөг байж болно. МАХ ШАРАХАД УЧИР БИЙ Шарахад зориулсан махыг урьдчилан давтаж зөөлрүүлдэг. Ингэж давтахдаа хувилж зүссэн махыг хүнсний зориулалтын зузаавтар уутанд хийж давтвал шүүс нь үсчихгүй. Давтсан махыг шарахаас 1-2 цагийн өмнө цуу, ургамлын тосны холимгоор (үүндээ зуурсан гич хольж болно) тосолбол шарагдсаны дараа зөөлөн болдог. Хэт хатуу махыг зөөлрүүлэхийн тулд цуу, усыг 1:1 харьцаагаар найруулж түүхий өндөг нэмсэн уусмалд хийж хөргөгчид 1-2 хоног байлгаад шарахаас хагас цагийн өмнө гаргаж хувилж зүсэх буюу хэрчээд дулааны боловсруулалтанд оруулна. Махыг шарахаас өмнө хуурайштал сайн арчих хэрэгтэй. Ингэвэл хайрагдас сайн тогтож өнгө нь сайжирна. Хэдэн хэдэн зүсэм махыг нэг дор шарах бол хайруул, тэвшин дээр өөр хооронд нь зайтай өрөх хэрэгтэй. Махны хоёр талд жигд шаргал хүрэн хайрагдас тогтсоноос хойш галаа багасгаж үргэлжлүүлэн шарж болгоно. Шарж буй махыг эргүүлж тойруулахдаа зүү, сэрээ мэт үзүүртэй зүйлээр хатгаж цоолохоос болгоомжил. Шарах шүүгээнд битүү хайрч буй махан дээр зөвхөн халуун ус, шөл цутгаж болно. Хүйтэн шингэн цутгавал мах хатуурна. Махыг шарахын өмнөхөн тос цутгавал амтлаг,зөөлөн, бас шүүслэг болно. Ингэж шарсан махыг болсон хойно нь давсаар амт тохируулна. Шарах шүүгээн дотор аягатай ус тавибал шарагдаж буй мах түлэгдэж, түүхийрэх нь бага. Урьчилан хүчтэй халаасан шарах шүүгээнд мах хийхдээ тосолсон буюу мөнгөлөг цаасаар бүтээвэл түлэгдэлтээс хамгаална. Тарган, өөхтэй махыг сараалж тавиур дээр шарах нь тохиромжгүй. Шувууны бүтэн махыг шарах шүүгээнд шарж болгохын тулд тэвшин дээр нуруу талаар нь тавина. Шарах холимог тос нь дараах хольцтой бол илүү зохицно. Үүнд: Наранцэцгийн тос-хонины өөхөн тос Наранцэцгийн тос-гахайн өөхөн тос Чидуны тос-тахианы өөхөн тос Үхрийн өөхөн тос-гичний тос 4. Аарцтай адууны мах, саримстай шөл Монголчууд идэр есийн хүйтэнд халуун чанартай адууны махыг сонгон хэрэглэхдээ халдварын эсрэг үйлдэлтэй саримс мөн уураг, витаминаар баялаг аарцтай хавсран хэрэглэдэг. Аарцтай адууны махтай шөл нь хийг дарж тамир тэтгэх амин шим агуулсан жор юм. Хийх арга: Хүйтэн усанд адууны мах, саримсаа хийж шөлжүүлээд, буцалсан шөлөндөө аарцаа хийж хутгаад л амин шимт шөл бэлэн болно. Хийхэд хялбар мөртлөө биед тустай уламжлалт энэхүү шөлийг орой унтахдаа уугаад салхи авхуулалгүйгээр хөнжилдөө орж унтах хэрэгтэй. Догбуги Орц: Каре дог (Бөөрөнхий урт цагаан догг) 350гр лууван 20гр бөөрөнхий сонгино 80гр нитари мөөг 100 гр үхрийн мах 100 гр дэвтээсэн пюүги мөөг 70гр сүгжү 50гр өндөг 1ш бага зэрэг хушны самар ясны шөл 1 аяга Тос бэлтгэх материал: Чамкрым 1 халбага, цуу 1 халбага Амтлагч бэлдэх: цуу сахар гүнжидтэй давс чамкрым Лууван, нитари мөөг, ногоон сонгино амтлах материал: давс 1/2 халбага бяцалсан сармис 1 халбага цуу 1/2 халбага чамкрым 1/2 халбага гүнжидтэй давс 1/2 халбага Дэвтээсэн пюүги мөөгийн бэлдэх материал: цуу чамкрым бяцалсан сармис сахар гүнжидтэй давс 1/2 халбага перц баг зэрэг Хийх арга: 1. Карэ доггийг бага зэрэг хатуу байгаа дээр нь 4-5см урттай хэрчсэний дараа дахин дундуур нь 4-6м хэртэй хэрчинэ. Хэрчсэн доггийг буцалж байгаа усанд бага зэрэг чанаад авах ба усгүй болгосныхоо дараа бэлтгэсэн тосон амтлагчууддаа хийж холино. 2. Сүгжүний толгой болон сүүл хэсгийг аваад лууванг 4см урттай нарийхан хэрчээд тус тусад нь бага зэрэг шарна. 3. Бөөрөнхий сонгино уртаар нь нарийхан хэрчээд Нитари мөөгийг бага зэрэг буцалж буй усанд хийн буцалгасны дараа ногоо амтлагчид хийж холино. Үүний дараа тус тусад нь халсан хайруулын тавган дээр шаран хөргөнө. 4. Усанд дэвтээсэн пюүги мөөгний үндсийг нь аван нарийхан хэрчинэ. Үхрийн махаа бас нарийхан хэрчээд амтлагчид хийж амталсны дараа халаасан хайруулын тавган дээр үхрийн мах болон пюүги мөөг хийж хуурна. 5. Үхрийн мах ба пюүги мөөгийг хуурсан хайруулын тавганд чамкрым хийсний дараа Доггоо хийнэ. 6. Үлдсэн ногоонуудаа хийгээд дахин хуурна. 7. Ясны шөл хийгээд дахин нэг удаа буцалгаад дарвиад ирвэл галаа унтраана. Цуу, сахар, гүнжидтэй давс, чамкрым хийгээд амт оруулаад аяганд хийсний дараа урьдчилан шарсан өндөг хийгээд бага зэрэг самар цацаж өгнө. ТАКТУРИТАН Орц: – Тахианы мөч, гуя- 450 гр – Нунтаг цагаан гаа- 1 халбага – Ус- 1.5 аяга – Соё соус- 3 халбага – Элсэн чихэр- 1 халбага – Солонгос халуун чинжүү- 1 халбага – Гүчүжан- 1 халбага – Гүнжидийн тос- 2 халбага – Сармис- 1 хумс – Төмс- 3 ширхэг – Лууван- 1 ширхэг – Сонгино- 1 ширхэг – Давс- тал халбага – Хар перец- 1/4 халбага – Ногоон сонгино- 3 ширхэг – Гүнжидийн үр- 1 халбага Хийх арга: 1.5 аяга усандаа соё соус, элсэн чихэр, халуун чинжүү, гүчүжан, гүнжидийн тос, хэрчсэн сармис зэргээ хийн сайтар хутгаад үүндээ тахианы мөч, гуянууд болон хэрчсэн төмс, луувангаа хийж, сайтар базаад 30-60 минут амраана. Харин товлосон цаг болмогц сонгиноо хуурч, үүндээ амталсан мах, төмс зэргээ хийж хуурах бөгөөд хар перец, давс зэргээ ч мөн хийж өгөх юм. Одоо үүндээ 500 гр ус хийж, 20 минут буцалгаад л болох аж. Мөн хоолоо болмогц нь хэрчсэн ногоон сонгиноо хийж өгөөрэй. ӨНДӨГТЭЙ ЗРАЗ😋 Хийх арга /Хоёр хүний порц/ – Машиндсан мах – хагас кг – Өндөг – 6 ширхэг – Ургамлын тос – 0.5 литр – Бүрмэл юмуу хатаасан талхны үйрмэг – Сонгино, давс, бусад амтлагч Хийх арга Эхлээд өндгөө 15 минут чанаад, хүйтэн усанд сойно.Энэ хооронд сонгиноо хэрчээд, махтайгаа холино. Махандаа давс, амтлагчаа хийгээд сайтар базаарай.Чанасан өндгөө хальсална. Хүнсний скоч дэлгээд түүн дээрээ махаа нимгэн тавиад арилгасан өндгөө голд нь тавиад бөөрөнхийлнө.Бөөрөнхийлсөн махаа нэг ширхэг хольсон өндгөнд дүрээд, бүрэгчээрээ бүрээд тосонд шарна.Шаргал өнгөтэй болтол нь эргүүлж шараарай. Дараа нь 180-200 градуст халаасан шарах шүүгээнд 20 минут шарах хэрэгтэй.Ингээд л таны хоол бэлэн боллоо. Та сайхан хооллоорой. Хорхог Орц: • Мах • лууван • давс • ус • Сонгино • сармис • төмс • / өөр хүссэн амтлагч болон ногоо хийж болно/ ХИЙХ АРГА: Халуун чулуугаар махыг битүү жигнэж болгосныг хорхог гэнэ. Нядалсан малын махыг жижиглэн эвдэж, цул махыг хэрчиж бэлтгэнэ. Хорхог хийхэд дотор нь хийх чулуугаар халуун галд үйрэхгүй, усанд идэгдэж хурц үзүүргүй, молцгор болсон нягт чулуу сонгон авна. Ингэж сонгож бэлтгэсэн чулууг аргал эсвэл түлээний модтой хольж үелж өрөөд галлаж халаана. Хэрчиж жижиглэсэн махыг том төмөр торхонд хийж яльгүй ус хийгээд улайссан чулуунаас авч дээрээс нь үелэн хийнэ. Мах, халуун чулууг ингэж ээлжлэн хийсээр бүх махыг хийж дуусаад савыг нягт таглана. Мөн давс, сонгино, сармис төмс лууван зэрэг ногоог тохирох хэмжээгээр хийж амтална. Энэ үед сав дотор уурын өндөр даралт үүсэх учир савны таглааг бөх бат хийхгүй бол буудаж халуун шөлөөр тургиж шалз түлж болзошгүй тул онцгой анхааралтай ажиллах ёстой. БУЛГУГИ Орц: – Соё соус- 2.5 аяга – Ногоон сонгино- 1 багц – Гүнжидийн үр- 4 халбага – Гүнжидийн тос- тал халбага – Шар айраг- 1 шил – Үхрийн мах- 1 кг – Будаа- 1 аяга – Ус- 2 аяга – Ургамлын тос- 1 халбага – Салатны навч- 1 багц Хийх арга: Дунд зэргийн хэмжээтэй аяга сонгож үүндээ соё соус, хэрчсэн ногоон сонгино, гүнждийн үр, гүнжидийн тос, шар айраг зэргээ нийлүүлэн сайтар хутгах юм. Харин нарийнхан жижиглэн хэрчсэн үхрийн махаа хольсон амтлагчиндаа хийж, хөргөгчинд хонуулах аж. Дараа нь та аяга будааг, 2 аяга усанд хийж чанаж болгоно. Одоо махаа гаргаж, хайруулын тавганд ургамлын тосоо хийн халаагаад махаа хоёр талаар нь сайтар хуурах байна шүү. Ингээд л таны хоол бэлэн болох бөгөөд та үүнийг будаа болон салатны навч зэргийг ашиглан таваглаж, амтархан идээрэй 2. Ясны шөл Ясны шөлний үндсэн түүхий эд нь яс юм. Яс нь мөлжүүртэй, мөлжүүргүй аль нь ч байж болно. Ясны шөл гаргахдаа үхрийн чөмөгт ясны булуу, хавирга, сээр, нуруу, ууцны ясыг ашиглана. Ясыг 8-12 см хэмжээтэй жижиглээд, хүйтэн усанд хийж, үхэр, тугал 3,5-4 цаг, гахай, хонь 2-3 цаг зөөлөн гал дээр чанана. Амт оруулагч сонгино, сармис, лаврын навч зэргийг шөлийг гаргахаас 30-40 минутын өмнө хийнэ. -Үхрийн булууны ясны шөл цус төлжүүлдэг. -Хонины ясны шөл ясыг бэхжүүлдэг. -Ямааны ясны шөл хорыг гадагшлуулдаг. -Тэмээний ясны шөл нарны туяаны хордлогыг тайлдаг. -Адууны ясны шөл шүүрэл булчирхайг тэтгэдэг тус тусын онцлогтой. НАРИЙН МАХАН ХУУРГА Орц • 180 гр мах • 278 гр амтат чинжүү • 13 гр шар лууван • 20 гр бөөрөнхий сонгино • 5 гр сармис • 14 гр тос • 40 гр шөл ХИЙХ АРГА: 1. Мах ногоог нарийн гонзгой хэрчинэ. 2. Халаасан тогоонд тос хийж шар лууван, сонгиныг хуурсаны дараа мах нэмж хутгаж хуурна. 3. Махны өнгө борлох үед давс, сонгино, сармис шөл хийж таглан 50-10 минут жигнэж болгоно. 4. Дараа нь нарийн хэрчсэн амтат чинжүүг нэмж 2-3 минут хуурч бэлэн болгоно. Стейк буюу шарсан мах Стейкийг үхрийн нуруу, гуяны зузаан махтай хэсэг, мөн гуяны хажуу хэсгийн махаар хийдэг. Хийх арга: • Хайруулын тавгаа жигд маш нимгэн тослоно. Хоолны зориулалттай багсаар тосоо жигд түрхвэл илүү сайн. • Ингээд хайруулын тавгаа гар дээр тавьж тосноос утаа суунаглатал маш сайн халаана. Тосыг ингэж халаахгүй тохиолдолд махнаас шүүс ялгарч хайрагдас муу тогтох бөгөөд үүнээс болж мах шүүслэг чанараа алдаж хатуурдаг. • Тосоо халаах завсар 2,5 см орчим зузаантай, ширхэгийг нь хөндлөн хувилж зүссэн махан дээрээ давс, нунтаг хар повоор цацаж амт тохируулна. • Ингээд тос сайн халсан эсэхийг шалгана. Үүний тулд хайруулын тавгандаа багахан ус дусаахад тэр даруйдаа ууршиж алга болох ёстой. • Цөцгийн тосыг хэсэглэн зүсэж хайруулын тавганд хиймэгцээ бэлтгэсэн махаа багтахаар нь өрж тавина. Өөрөөр хэлбэл тос, мах хоёрыг нэгэн зэрэг хийнэ гэсэн үг. Эс тэгвэл цөцгийн тос хайлж түлэгдэх аюултай. • Цөцгийн тосыг ургамлын тосоор орлуулж болно. • Ингээд нэг талаас нь 3 минут орчим шараад хавчаараар махыг эргүүлнэ. Тос багассан тохиолдолд нэмж хийж болно. Дахин 3 минут шарсны дараа эргүүлж галаа багасгаж дунд зэрэг халаалт дээр тавьж махныхаа тал бүрийг нь 5-10 мин шарна. Энэ нь well done буюу гүйцэд шарж болгосон стэйкний хувьд шаардагдах хугацаа юм. Харин голдоо шүүрхий (цустай стейк буюу англи нэрээр blue steak, шүүрхийдүү /rare/) стейк хийх бол цельсийн 38-48 хэмийн, дунд зэрэг /medium rare, medium well/ бол 52-63 хэм, дээр дурдсан гүйцэд болгосон /well done/ бол 74-өөс дээш хэмд шарж болгодог. Хэт халаасан тостой гадаргуу дээр шарах буюу хугацааг хэтрүүлбэл мах хатуурч шүүсгүй болно. Мах шарж байх хооронд өөр нэг хайруулын тавганд цэвэрлэж хэрчсэн сонгиноо хийж хуурч шаргал хүрэн хайрагдас тогттол шараад махан дээрээ хийнэ. Эсвэл сонгиноо тусад нь биш махан дээрээ хийж цуг болгож болно. Гурван төрлийн пүнтүүзтэй хуурга хийх жорыг орууллаа шүү 🙂 СОЛОНГОС АРГААР ХИЙГДДЭГ МӨӨГТЭЙ ПҮНТҮҮЗТЭЙ ХУУРГА ОРЦ: • мөөг ( янз бүрийн – хар, цагаан ) • улаан ба ногоон чинжүү • мах • сонгино ( ногоон ба бөөрөнхий ) • лууван • пүнтүүз • шикымчи буюу бууцай Бүх ногоогоо урт нарийхан хэрчинэ, Хар ба цагаан мөөг Махны оронд удэн эсвэл хиам хийсэн ч болно Амтлагчууд: давс, элсэн чихэр, ганжан, ургамлын тос, Хайруулын тавгаа халааж тосоо хийнэ. Гэхдээ гал нь маш бага байх хэрэгтэй. Пүнтүүзээ буцалсан халуун усанд хийж болгонгуут нь гаргаж авна. Пүнтүүзээ хүйтэн усанд сойно. Луувангаа зөөлөн гал дээр бага зэрэг шараад давс хийнэ. Бүх ногоогоо болтол нь шарахгүй, дутуу шараад гаргаж авна. Мөн давсыг бага зэрэг л хийнэ. Луувангаа зөөлөн гал дээр бага зэрэг шараад давс хийнэ. Бүх ногоогоо болтол нь шарахгүй, дутуу шараад гаргаж авна. Мөн давсыг бага зэрэг л хийнэ. Мөөгөө шарна- мөн л багахан тосонд бага зэрэг л шарна. Хар мөөгөө шарна. Улаан ба ногоон чинжүүгээ мөн шарна. Ногоонуудаа шарах дараалал нь цагаан өнгөтэйгөөс нь эхэлнэ. Өнгийг нь хадгалахын тулд шарахдаа бага зэрэг давс хийж байгаа. Махаа амтлах амтлагчаа хийх арга: -Хайруулын тавгандаа ганжан хийнэ. -Элсэн чихэр нэмнэ Жижиглэж татсан сармис нэмнэ -Түлэлгүйгээр зөөлөн гал дээр хуурч болгоно. -Амтлагч дээрээ мах эсвэл удэнээ нэмнэ. Бууцайгаа амтлах амтлагчаа хийх арга: -Бууцайн дээрээ татсан сармисаа хийнэ. Чамгирым хийнэ. -Бууцайндаа тосны амт нь шингэтэл сайн хольж хутгана Ногоон сонгиноо бага зэрэг хуурна Пүнтүүзээ амтлах амтлагчаа хийх арга: -Ганжанаа хайруулын тавгандаа хийж халаана.Хар перец хийнэ . -Халааж хутгана. Түлж болохгүй. -Пүнтүүзэн дээрээ амтлагчаа хийнэ. -Амталсан ногоонуудаа хийнэ.Сайн хольж хутгана. -Шарсан сонгиноо хийнэ. -Бүх хольцоо бага зэрэг тостой хайруулын тавган дээрээ хийж шарахдаа том халбагаар 2 ус хийнэ. Давс, чамгирымээ амсаж үзээд бага болж нэмээрэй. ПҮНТҮҮЗ НОГООТОЙ ХУУРГА • Мах – 150 гр • Пүнтүүз – 30 гр • Байцаа – 60 гр • Шар манжин – 20 гр • Шар лууван – 20 гр • Бөөрөнхий сонгино – 20 гр • Ногоон сонгино – 2 гр • Тос – 7 гр • Гурил – 5 гр • Жан – 3 гр • Давс, повоор, лаврын навч- тохирох хэмжээгээр Хийх арга: 1. Бага тостой намхан саванд нарийн хэрчсэн махыг хийж давс, поваар, лаврын навчаар амталж хуурна. Нарийн хэрчсэн манжин, лууван, сонгиныг хийгээд үргэлжлүүлэн хуурна. 2. Эдгээр ногоог тусад нь хуураад хийсэн ч болно. Түүн дээр байцааг хийж таглаад зөөлөн халаалтаар жигнэнэ. Байцаа, ногоог зөөлрөхөөр бага зэрэг халуун шөл, жан хийж амтыг тохируулаад гүйцэт болтол хуурна. 3. Гаргахынхаа өмнө шөлөөр шингэлсэн гурил, дэвтээгээд 6-8 см урттай хэрчиж бага зэрэг жантай хутгаж өнгийг нь борлуулсан пүнтүүз хийж буцалмагц нь сайн хутгаж найруулаад таваглаж, жижиг хэрчсэн ногоон сонгино цацна. ПҮНТҮҮЗТЭЙ ХУУРГА (ЧАБЦЭЙ) * пүнтүүз * 150 гр үхрийн цул мах * 1 атга бууцай (spinach) * 1 ш дунд зэргийн лууван * 1 ш дунд зэргийн сонгино * 5 ш шитакий мөөг (shiitake) * 2 стакан хэрчсэн цагаан мөөг * 3 хумс сармис * 7-8 ш ногоон сонгино * цуу * гүнжидийн үрний тос (sesame) * 3.5 амны халбага сахар * 1 амттаны халбага хар перц * 1 амны халбага sesame үр * оливийн тос ӨНДӨГТЭЙ ХУУРГА ОРЦ • Үхрийн мах-350-380 гр • Өндөг -5-6 ширхэг • Чинжүү -2-3 ширхэг • Ногоон сонгино-15-25 гр • Сармис-2-3 хумс • Будаа-500-600 гр • Яншуй-5-7 гр • Хар перец-1/4 цайны халбага • Давс-1/2 цайны халбага • Ургамлын тос-2-3 хоолны халбага Хийх арга: Будааг хүйтэн усанд угааж давс, ургамлын тосоор амтлаад будаа агшаагчинд агшаана. Өндгийг хагалж бага зэргийн давс, хар перецээр амтлаад өндөгний шар задарч холилдтол хутгана. Гэхдээ хөөсөртөл нь хутгах хэрэггүй. Ингээд хайруулын тавганд нэг хоолны халбага ургамлын тос хийж халаагаад өндгөө хийж зөөлөн гал дээр 15-20 секунд шарна. Дараа нь хутгуураар хутгаж задална. Өндгийг түлэгдэж болтол нь хуурах хэрэггүй, өнгөцхөн хуураад гаргаж хөргөнө. Өндөг шарж байсан хайруулын тавганд 1/4 цайны аяга ургамлын тос хийж халаагаад жижиглэн хэрчсэн ногоон сонгино (бөөрөнхий сонгино байж болно), сармисыг хийж нэг минут орчим хуураарай. Хүсвэл хэрчсэн өргөст хэмх хийж болно. Дараа нь татсан үхрийн махыг (хонь, тахиа, гахайн мах байж болно) хайруулын тавганд хийж давс, хар перецээр амталж хуурна. Татсан мах байхгүй бол махыг зүгээр л урт нарийн, нимгэн хэрчихэд хангалттай. Жижиглэн хэрчсэн чинжүүг мах руугаа хийж үргэлжлүүлэн хуурна. Хэрвээ та хүсвэл эрдэнэ шиш, вандуй зэрэг нэмэлт хүсний ногоо хийсэн ч болно. Ингээд шарсан өндгийг хуурсан мах руугаа хийж зөөлөн гал дээр сайтар хутгана. Мах бараг болсон байх тул жижиглэн хэрчсэн яншуйг хийж амтлаад галаас гаргана. Ингээд агшаасан будаа болон нэмэлт хачраар хачирлан амтархан зооглоорой. Хорхог хийх арга” ОРЦ: Мах, лууван, давс, ус, Сонгино, сармис, төмс /Өөр хүссэн амтлагч болон ногоо хийж болно/ ХИЙХ АРГА: Халуун чулуугаар махыг битүү жигнэж болгосныг хорхог гэнэ. Нядалсан малын махыг жижиглэн эвдэж, цул махыг хэрчиж бэлтгэнэ. Хорхог хийхэд дотор нь хийх чулуугаар халуун галд үйрэхгүй, усанд идэгдэж хурц үзүүргүй, молцгор болсон нягт чулуу сонгон авна. Ингэж сонгож бэлтгэсэн чулууг аргал эсвэл түлээний модтой хольж үелж өрөөд галлаж халаана. Хэрчиж жижиглэсэн махыг том төмөр торхонд хийж яльгүй ус хийгээд улайссан чулуунаас авч дээрээс нь үелэн хийнэ. Мах, халуун чулууг ингэж ээлжлэн хийсээр бүх махыг хийж дуусаад савыг нягт таглана. Мөн давс, сонгино, сармис төмс лууван зэрэг ногоог тохирох хэмжээгээр хийж амтална. Энэ үед сав дотор уурын өндөр даралт үүсэх учир савны таглааг бөх бат хийхгүй бол буудаж халуун шөлөөр тургиж шалз түлж болзошгүй тул онцгой анхааралтай ажиллах ёстой. Савны тагийг завсраар нь яльгүй уур гарч байхаар хийхгүй бол аюул ихтэй байдаг. Махыг жигд болгохын тулд савтай хорхогийг сэгсрэх, өнхрүүлэх зэргээр хөдөлгөнө. Үүний дараа цог дээр тавьж халуун нурмаар манаж нэг хэсэг хугацаанд байлгаад тагийг онгойлгож махыг гаргана. Зарим газар хорхогны чанарыг сайжруулах зорилгоор архи нэмж хийх тал бий. Гэвч спирт түргэн уурших тул хорхогийг гаргах хооронд ууршиж арилдаг учраас энэ нь ач холбогдол багатай. Хорхогийн халуун чулууг гартаа атгах үнэрийг авах нь хий ядаргаа, харшаанд тустай гэдэг. Хорхогийг ямарч малын махаар ямар ч нөхцөлд жижиг бетон савд хээрийн нөхцөлд малын гүзээ сархинагт нь ч хийж хэрэглэх бололцоотой. Гүзээ сархинагт хийх хорхогийн чулууг гадна талын гүзээнд хүргэж цоолохгүйгээр тал талаас нь шахаж эргүүлж тойруулах зэргээр болгоно. Жэюүгбугим (Jeug bugim ) Орц: Гахайн мах- 600 гр Сонгино- 1 ширхэг Лууван- 1 ширхэг Амтат чинжүү- 2 ширхэг Гүчүжан- 2 халбага Нунтаг халуун чинжүү- 1 халбага Сармис- 2 хумс Гүнжидийн тос- 2 халбага Гүнжидийн үр- 2 халбага Элсэн чихэр- 1 халбага Ус- 100 гр “Bibigo soybean paste”- 3 халбага Цуу- 1 халбага Хийх арга: Гүчүжан, нунтаг халуун чинжүү, нухсан сармис, гүнжидийн тос, элсэн чихэр, цуу зэргээ сайтар холиод үүндээ нимгэн хэрчсэн гахайн махаа хийж, базах юм. Махаа хайруулын тавгнадаа хуурч, хэрчсэн сонгино, лууван, чинжүү зэрэгтэй хольж сайтар хуурах бөгөөд үүндээ 100 гр ус нэмж буцалгана. Хамгийн сүүлд “Bibigo soybean paste”-ээс 3 халбагийг хийж, амт оруулах байна. Калбижим ОРЦ /4 хүний порц/ 1. Үхрийн хавирга /500-600гр/ 2. Солонгос цуу ¼ цайны аяга /алимны/ 3. Сой соус ½ цайны аяга 4. Сармис 3-4 хумс 5. Сонгино 2-3 ширхэг 6. Төмс 3ш 7. Лууван 3ш 8. Ногоон сонгино /50-60гр/ 9. Элсэн чихэр 3 х/х 10. Гүчүжан /тал халбага/ 11. Гүнжидийн тос 2х/х 12. Гүнжидийн үр 2х/х 13. Элсэн чихрийн уусмал 2х/х Хийх арга: Жижиглэж бэлдсэн “Траст трейд” компаний сайн чанарын үхрийн хавиргаа 30 мин орчим зөөлөн галаар болгоод үхрийн махаа шүүж авна. Хавиргаа амтлахын тулд тогоонд 1/2 цайны аяга сой соус, 3 хоолны халбага элсэн чихэр, 1/4 цайны аяга алимны цуу, 2 хоолны халбага гүнжидийн тос, ½ жижиглэсэн сонгино, 1 хоолны халбага жижиглэсэн сармис хийгээд дээрээс нь чанасан хавиргаа хийж сайтар хутгаж холиод хэсэг хугацаанд амраана. Үүний дараа бэлэн хэрчсэн ногоогоо дээрээс нь хийгээд шүүж авсан шөлнөөсөө 2-3 аягыг хийж дахиж 30 мин орчим буцалгасны дараа амсаж үзээд шаардлагатай амтлагчуудыг нэмж амталж болно. Зөөлөн галаар удаан буцалгасны дараа шөл нь өтгөн соус шиг болох үед нь гүнжидийн үр, жижиглэж хэрчсэн ногоог сонгиноо хольж хутгаад галаа унтраана. Ингээд бидний идэх дуртай Солонгос хоол калбижим бэлэн боллоо. Гэр бүлээрээ гэртээ амтархан идээрэй. Бөөрөнхий махтай шпагетти Орц: х.х – хоолны халбага 15мл ц.х – цайны халбага 5 мл Орц: • Шпагетт – 500 гр • Үхрийн мах – 500 гр • Сармис – 2 хумс • Өндөг – 1 ш • Талхны үүрмэг – ½ аяга • Пармезан бяслаг – ¼ аяга • Давс, перц – өөрийн амтаар • Ворстер соус – 2 ц.х (сонголтоор) Соус: • Ургамлын тос – 1 х.х • Сонгино – 1 ш Сармис – 2 хумс • Улаан лоолийн соус – 300 гр • Улаан лооль – 1 аяга • Хуурай базилик – 1 ц.х • Улаан перц – ½ ц.х (сонголтоор) Хийх арга: 1. Үхрийн мах, сармис, өндөг, талхны үүрмэг, бяслаг, давс, перц, ворстер соусаа хольж, (ойролцоогоор 3 см диаметртэй) бөөрөнхий махаа бэлдэнэ. 2. Хайруулын тавганд ургамлын тосоо халааж, бөөрөнхий махаа дунд зэргийн галаар 8 миунт шарж, болгоно. 3. Болсон махаа түр тавган дээр гаргана. Мах шарсан тосондоо сонгино, сармисаа шаргал болтол нь хуурна. Улаан лоолийн соус, улаан лооль, хуурай базилик, улаан перцээ (сонголтоор) нэмж, зөөлөн галаар буцалгана. Буцалсны дараагаар бөөрөнхий махаа нэмж, соусандаа дэвтээнэ. 4. Соус зөөлөн буцалж байх хооронд, буцалсан давстай усанд шпаггетигээ чанаж болгоно. 6 минут буцалгаад, амсаж үзээрэй. Хэт их болгохгүй, бага зэрэг зажлууртай байхад нь усыг шүүнэ. 5. Болсон шпагеттийг таваглаад, дээрээс нь соустай бөөрөнхий махаа тавьж, хүсвэл пармезан бяслагаар чимэглээд, амтархан зооглоорой. Испани кисидиа буюу хайруулын тавагны пицца хийх жорыг хүргэж байна. Хайруулын тавгандаа ингээд хийж идэх амархан бөгөөд хүсвэл үхэр болон тахиан мах, төрөл бүрийн ногоо ч хийж болно. Тайлбар: х.х – хоолны халбага 15мл ц.х – цайны халбага 5 мл Орц: Өндөг Бяслаг Элдэвтэй гурил Бэкон Хийх заавар: 1. Бэконоо урьдчилан болгоно. 2. Өндгөндөө бага зэрэг давс хийн, хутгаж, зөөлөн гал шарна. 3. Өндгөн дээрээ бяслагаа тавиад, элдэвтэй гурилаа дээрээс нь тавина. 4. Эргүүлээд бяслагаа, бэконоо тавиад, нэг талаас хумин хаана. 5. Хоёр талыг нь шаргал өнгөтэй болтол шарна

Leave a Reply

Your email address will not be published.