Дэ-шэг зүгдор дар-мэ онба лай. Нертүн жалва гүнюм дүггар мо. Цанзам вой-би риг-аг мэ-еи жан.Дүддэ срэгжэд дэ-жүн лхаг-би лха. Гарсал ланцо равзог да-шон жи.Неинбо лайдүв шанжий ми-түв май.Ми-дан ми-мин жүнлай жүнва еи.Галжэн гүн-ши лэгцог ма-лүй зол. Чадбар па-рол ми-срүн самжор жий.Го-сүм нандан жаддэм жинла сог.Нерцэ ми-цүг чирдог прэнлай жий.Дагжаг намба гүндү срүндү сол. Дадаят, Ом а-на ли а-на ли, хаса-мэ хаса-мэ, вэ-рэ вэ-рэ, со-мэ со-мэ, шандэ шандэ, дандэ дандэ, ваха-дэ ваха-дэ, ви-рэ ви-рэ, дэ ви вазра да-рэ, ванда ванда ни, вазра ва-ни пад. Ом хүм хүм дүрм шодам пад свахай. Хүм дүрм ванда пад, дагла срүншиг свахай. Ом базра ва-ни ванда ванда базра ва-шэ на ма-ма сарва дүшдам ви-на яагам хүм хүм пад пад свахай.Энэхүү хураангуй Цагаан шүхэрт хэмээх зөв сайн үйлийн саад тотгор болох гаднын хэл ам, хараал жатга, ад болон лусын хорлол, элдэв өвчин, бузар зэргийг амарлиулан дарагч ядамд өөр болон бусдыг даатгаад муу муухай бүхнээс сахин хамгаалахыг гуйн залбирч уншина.
МӨНГӨ дууддаг 10 зүйл.ИТГЭЭД нэг үзээрэйСанхүүгийн эх үүсвэрийг бидний бие эрхтэн эртнээс мэдэрдэг, ялангуяа зүүн гарын алга. Энэ тухай олон хүн мэддэг байж болох хэдий ч тэр болгон анхаарч тоодоггүй. Гарын алга загатнавал мөнгө тал талаас л урсаад ороод ирэх мэт. Алга загатнаад хэд хоног өнгөрнө. Хэдий хэр хугацааны дараа мөнгө орж ирэх нь тухайн хүний онцлогоос хамаарна. Зарим нэгэнд нь загатнасны маргааш мөнгө орж ирэх бол зарим нэг нь хэд хоногийн дараа
орж ирж болно. Дараа удаа зүүн гарын алга загатнавал өөрийгөө сайтар ажиглаарай, мөнгөний орлого нэмэгдтэл хэдэн өдөр болохоо мэдээд авсан нь дээр. Гарын алга загатнаад хэд хоногийн дараа түрийвчээ түнтийлгэхээ урьдчилан мэдэж ажлаа төлөвлөж болох нь. Түрийвч гэснээс түрийвчтэй зөв харьцаж сурах хэрэгтэй. Түрийвчинд байнга мөнгө эргэлдүүлэхийн тулд зарим нэг зөвлөгөөг дагахыг хичээнэ үү.
Сайн үйлсэд мөнгө хандивлах нь шинэ зүйл биш, чухам энэ үйл орлого нэмэгдүүлдэг ажээ. Орлогынхоо аравны нэг хувийг л боломжгүй хүмүүст хандивлаж орлого, зарлагын урсгалыг тэнцвэржүүлнэ. Хүүхдийн асрамжийн газар эсвэл өөр бусад буяны ажилд зориулаарай. Хамгийн гол нь чин сэтгэлээсээ туслах хүсэлтэй байх ёстой. Гэрт байгаа эд хогшлыг ч мартаж болохгүй. Хэрвээ танай гэрт хэрэггүй хог
новш их байдаг бол муу энерги тэр хэмжээгээр ялгаруулна. Хог новшноосоо салахдаа фэн-шүйн ойлголтыг ашиглаж эд хөрөнгө дуудах энергийг идэвхжүүлээрэй. Мөн мөнгө дуудах баримал гэртээ байрлуулна, жишээ нь мөнгөний мэлхий, бурхдыг гэрийн хоймортоо тавиарай.
Тусгай тавиурт тавьж гартаа атган энергийг нь өөртөө шингээн авна. Бас нэгэн шилдэг арга бол тасалгааны цэцэг. Заавал мөнгөний цэцэг байх албагүй. Таны гэртээ ургуулж буй ургамал цэцгээ дэлгэвэл таны санхүүгийн орлого нэмэгдэх нь гэж сүсэглээрэй. Гэрийн зарим нэг газруудад тавьсан цэцэг үхээд, навч нь унаад байх тохиолдол байдаг. Тийм учраас цэцгээ сайхан ургах тийм газрыг олж сонгох хэрэгтэй. Цэцэгтээ тохиромжтой газар хайж байна гээд байнга нааш цааш байрыг нь солих хэрэггүйг бас анхаарна уу. Гудамжнаас олсон мөнгө, гоёл чимэглэл нь санхүүгийн орлого нэмэгдэхийг илтгэнэ. Тийм учраас газраас та тийм зүйл олж харвал цээрлэлгүй авч болох юм. Олсон мөнгөө аваад баярласнаа илэрхийлээрэй.
Зарим хүмүүс зуны цагаар гэртээ эрвээхий оруулахын тулд цонхоо байнга томоор нээсэн байдаг. Хэрвээ гэрт гоё ганган эрвээхий ороод ирвэл орлого нэмэгдэхийн бэлгэдэл болно.Тийм учраас дараагийн удаа гэрт тань эрвээхий ороод ирвэл хөөж гаргах гэж бүү яараарай.
Мөнгө дуудах бас нэгэн зүйл бол шувуу танд “тэмдэг” тавих явдал юм. Мэдээж таатай биш ч гэлээ, үр дүн нь гайхалтай тул тэвчихээс өөр яалтай билээ. Гудамжинд явж байхад тань ийм зүйл тохиолдвол санаагаар унаж бухимдалгүй сайны бэлгэдэл хэмээн үзээрэй.
Өртэй хүмүүсийн хувьд нэгэн хэллэг байдаг, өдрийн цайнаас өмнө өрөө өгчихөөрэй гэж. Тэгэхээр өрнөөсөө эртхэн салаад орлогоо нэмэгдүүлэх ажилдаа орсон нь дээр болов уу.
Орох хаалганы хивсэн доогуур зоосон мөнгө хийх нь бас нэг мөнгө дуудах арга юм. Мөнгийг өөрийн гэрт дуудах бөгөөд гэрт үлдээх сайхан уур амьсгалыг бий болгохоо бас мартаж болохгүй. Дээр дурьдсан бүх арга үр дүнд хүргэдэг. Гэхдээ мөнгө ирнэ гээд өдөржингөө буйдан дээрээ хүлээгээд
хэвтээд байх хэрэггүй гэдэг нь ойлгомжтой. Мөнгөний урсгалыг өөрт чиглүүлэхийн тулд зорилгодоо нэг алхам ч гэсэн ойртох зүйл хийж байгаарай. Ингэж байж таны хүсэл биелэх болно шүү дээ.
МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ. МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.
Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ.
Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ? УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм.
УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ? Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.
Categories
ХАР ЦАГААН ХЭЛ АМЫГ ЗАЙЛУУЛАГЧ “ЦАГААН ШҮХЭРТ” ХУРАЙ ХУРАЙ ХУРАЙ
