Categories
Чөлөөт

Үе мөчний өвдөлтийг ор мөргүй арилгах Хятадын уламжлалт бэлдмэл

Үе мөчний өвчин, булчин шөрмөсний суналт, хавдалт, нуруу ууцны өвдөлтөнд өвчин намдаах зорилгоор энэхүү эмчилгээний аргыг хэрэглээрэй. Үе мөчний өвчин, булчин шөрмөсний суналт, хавдсан шөрмөс, нуруу болон булчингийн өвдөлтөнд өвчин намдаах зорилгоор цагаан гааны бэлдмэлийг хэрэглэх нь үнэхээр үр дүнтэй шалгарсан арга юм. Энэхүү аргыг гэрийн нөхцөлд ч бэлтгэн хэрэглэх боломжтой бөгөөд хятадын ардын эмчилгээнд өргөнөөр хэрэглэдэг үр дүнтэй уламжлалт арга юм. Бэлдмэлийг бэлтгэхдээ: – Цагаан гаа – Далайн давс – Сармис \ 4 хумс \ Цагаан гаа нь арьсанд халуу дүүгэх мэт мэдрэмжийг төрүүлдэг бөгөөд энэ нь өвдөж буй хэсэгт хүрч буйн шинж юм. Хэрвээ өвдөлт нь хүчтэй байгаа бол тэр халуун мэдрэмжийг алга болтол нь бэлдмэлээ тавьж өгөх хэрэгтэй. Хүүхдэд хэсэгхэн хугацаанд, маш бага хэмжээгээр хэрэглэж болно. Хийх арга: – 1 ш /25-30гр/ цагаан гаа, 4 хумс сармис, 2 а\ халбага давс бэлтгэнэ. – Цагаан гаагаа хэдэн хэрчим зүсээд, маш сайн нунтаглаж өгнө. Зэвэрдэггүй гангаар бүрсэн саванд нухвал зүгээр. – 4 ширхэг сармисаа хальслаад нухсан цагаан гаан дээрээ сармисаа, давсаа хийн дахин нухаж холино. – Бэлэн болсон бэлдмэлээ өвчтэй хэсэгтээ түрхсэний дараа гялгар уут тавиад орооно. Бэлдмэлээ дор хаяж 6-н цаг байлгаарай. Энэхүү бэлдмэл нь нуруу, нугас, үе мөчний өвчин намдаах зориулалттай бөгөөд шарханд хэрэглэж болохгүйг анхаараарай. Хэт эмзэг, мэдрэмтгий арьстай хүмүүс болгоомжтой хэрэглэхийг анхааруулж байна. Арьс түлэгдэх тал байдгийг анхаараарай. ЯАГААД ГОЛ МӨРӨНД МАШИН УГААЖ БОЛОХГҮЙ ВЭ? Яагаад гэвэл: Машин угаах үед угаалгын бодис болон машинаас гарах хорт химийн бодис (тос, тортог хөө, хүнд металл) нь гол мөрний усыг бохирдуулдаг. Гол мөрөн нь ялангуяа монгол орны гол мөрөн их эзмэг бөгөөд энэхүү химийн бодисуудыг цэвэрлэж задалж, хэвийн байдалд ортлоо маш их хугацаа зарцуулдаг байна. Улмаар энэ үед усны амьтан, ургамлыг устгах аюулд хүргэдэг байна. Нэгэнт ихээр бохирдсон ус, түүнийг тэтгэн цэвэрлэж, тогтвортой байдлыг хангадаг амьтан, ургамал үхэж алга болох тохиолд гол мөрний тэнцвэрт байдал алдагдан ширгэж, татарч эхэлдэг аж. Мөн сүүлийн үед эрдэмтэд машины дугуйнаас гарах “бичил хуванцар” гэх аюулд бодисыг нээжээ. Энэ гол мөрөнд битгий хэл, уснаас хол үед ч машин угаах үед гүний усанд орон, улмаар бидний удны усыг бага багаар хордуулж эхэлж байгааг тогтоожээ. Монголын усны хуулинд гол мөрөнд машин угаахыг хориглосон. Уг заалтыг зөрчсөн иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-15, аж ахуйн нэгж байгууллагыг 50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр торгодог. Харин бусад улс орон ялангуяа Европын ихэнх оронд гол мөрөн байтугай, ой, хээр байгальд машин угаахыг бүрмөсөн хатуу хоригложээ. Харин амралт, зугаалгын үеэр, зайлшгүй шаардлагатай тохиолдолд зөвхөн цементтэй, битүү хучилгатай газар угаалгын бодис хэрэглэхгүйгээр усаар угаахыг хуулиар зөвшөөрсөн байдаг байна. #Хүрээлэн буй орчны бохирдол #Усны хомсдол, бохирдол. . . !!! Шэйр хийж машин угаадаг оркуудад ойлгуул

Leave a Reply

Your email address will not be published.