Categories
Чөлөөт

ЯАГААД ГОЛ МӨРӨНД МАШИН УГААЖ БОЛОХГҮЙ ВЭ?

Яагаад гэвэл: Машин угаах үед угаалгын бодис болон машинаас гарах хорт химийн бодис (тос, тортог хөө, хүнд металл) нь гол мөрний усыг бохирдуулдаг. Гол мөрөн нь ялангуяа монгол орны гол мөрөн их эзмэг бөгөөд энэхүү химийн бодисуудыг цэвэрлэж задалж, хэвийн байдалд ортлоо маш их хугацаа зарцуулдаг байна. Улмаар энэ үед усны амьтан, ургамлыг устгах аюулд хүргэдэг байна. Нэгэнт ихээр бохирдсон ус, түүнийг тэтгэн цэвэрлэж, тогтвортой байдлыг хангадаг амьтан, ургамал үхэж алга болох тохиолд гол мөрний тэнцвэрт байдал алдагдан ширгэж, татарч эхэлдэг аж. Мөн сүүлийн үед эрдэмтэд машины дугуйнаас гарах “бичил хуванцар” гэх аюулд бодисыг нээжээ. Энэ гол мөрөнд битгий хэл, уснаас хол үед ч машин угаах үед гүний усанд орон, улмаар бидний удны усыг бага багаар хордуулж эхэлж байгааг тогтоожээ. Монголын усны хуулинд гол мөрөнд машин угаахыг хориглосон. Уг заалтыг зөрчсөн иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-15, аж ахуйн нэгж байгууллагыг 50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр торгодог. Харин бусад улс орон ялангуяа Европын ихэнх оронд гол мөрөн байтугай, ой, хээр байгальд машин угаахыг бүрмөсөн хатуу хоригложээ. Харин амралт, зугаалгын үеэр, зайлшгүй шаардлагатай тохиолдолд зөвхөн цементтэй, битүү хучилгатай газар угаалгын бодис хэрэглэхгүйгээр усаар угаахыг хуулиар зөвшөөрсөн байдаг байна. #Хүрээлэн буй орчны бохирдол #Усны хомсдол, бохирдол. . . !!! Шэйр хийж машин угаадаг оркуудад ойлгуул

Leave a Reply

Your email address will not be published.