Хэн бүхний хамгийн их санаа зовнидог зүйл бол хөгшрөлт, унжсан арьс байдаг. Үүнээс гэрийн нөхцөлд ангижрах аргыг хүргэж байна. Хэн бүхэн тэр дундуу бүсгүйчүүдийн хамгийн эмзэг асуудал бол үрчлээ, суларч унжсан арьсны асуудал байдаг. Тэгвэл бүсгүй таныг одоо байгаа наснаасаа залуу харагдахад тань туслах аргыг дэлгэе. Энэхүү хоёрхон орцтой нүүрний маскны үндсэн үүрэг нь арьсанд дутагдсан тэжээлийг өгч, арьсийг сэргээн үрчлээг тэнийлгэж залуужуулахад оршино. Уг масканд ердөө 2 орц орно. Үүнд: -1 ширхэг өндөг – 1 ширхэг нимбэг Шинэхэн өндөг, сайн сортын нимбэг сонгоорой. Маскыг хийх арга: Аяганд нимбэгний шүүсийг бүгдийг нь шахаад дээрээс нь өндөгний зөвхөн шарыг хийж сайтар хутгана. Өндөгний шар задарч жигд зуурмаг болтол хутгаарай. Маскыг хэрэглэх арга: Орой унтахынхаа өмнө нүүрний арьсийг гүн цэвэрлэсний дараа энэхүү маскыг нүүрний бүхий л хэсэгт жигд түрхээд дор хаяж 20 минут болгоно. Үрчлээ ихтэй хэсэгт зузаавтар түрхэж болно. Ингээд бүлээн усанд норгосон нойтон хөвөнгөөр зөөлөн жигд арчиж цэвэрлэнэ. Энэхүү аргыг нэг удаа хэрэглээд зогсох бус 7 хоногт 3-4 удаа хэрэглэж байж илт мэдэгдэхүйц үр дүн өгнө. Таны арьс гэрэлтэн цайрч, толигор зөөлөн болж үрчлээ багасаж, нарийн жижиг үрчлээ алга болох болно. Танд амжилт хүсье. Хацрын улайлт, нөсөө толбо арилгах маск хийх 7 жор Улирлын онцлогоос хамаарч хацар улайх, нөсөө толбо, батга ихсэх явдал бий. Тэгвэл үүнийг гэрийн нөхцөлд хэрхэн шийдэх вэ… Заавад үнэтэй гоо сайханы бүтээгдэхүүн хэрэглэлгүйгээр гэрийн нөхцөлд байгалийн аргаар батга, сорви, нөсөө толбо, улайлтнаас салгах үр дүнтэй маск хийх аргуудыг танилцуулж байна. 1. 1 цайны халбага нимбэгний шүүс, 25гр исгэгч, 1 хоолны халбага сүүг сайтар хольж хутгаад нүүрэндээ маск тавьж 20 минут болгоод бүлээн усаар угааж авна. Батга болон батганы сорвитой хэсэгт илүү сайн түрхээрэй. 2. 1 цайны халбага нимбэгний шүүсийг 2 хоолны халбага тараг эсвэл цөцгийтэй хольж хутгаад 15-20 минут маск тавина. Бүлээн усаар угааж арчаарай. 3. Өргөст хэмхийг маш жижиглэн хэрчээд тараг эсвэл сонгины шүүстэй хольж хутгаад нүүрэндээ түрхэж маск тавина. 20-25 минут болсны дараа бүлээн усаар угаагаарай. Дан ганц өргөст хэмхийг хэрчээд улайсан хэсэгт маск тавьж тайвшруулан зөөллөж болно. 4. Энгийн 1 ширхэг аспирин С-г 1 хоолны халбага цэвэр усанд нүхаж холиод нүүрэндээ түрхээд 7-10 минут болгоод бүлээн усаар угааж цэвэрлэнэ.
5. Алим – хацрын улайлтыг дор нь намдаана. Хацар чинь улайгаад халуу дүйгээд хэцүү байгаа бол алимыг нимгэн хэрчээд улайсан хэсэгт жин маск тавина. Хацарны арьс тайвширч улайлт намдах болно шүү. 6. Овьёос – Хацар чинь улайж халуун оргисон үед бас нэгэн тохиромжтой арга бол овьёосыг бага зэрэг бүлээн устай хольж нялцгай болгон зуураад улайсан хэсэгт маск тавина. 20-25 минут болоход л арьсийг тайвшруулан зөөллөх болно. 7. Ногоон цай – Мөн улайлтын асуудал тулгарсан үед ногоон цай уух эсвэл ногоон цайны навчыг буцалгаж хөргөөд улайсан хэсэгт жин тавихад маш сайн үр дүнтэй шүү. Дээрх аргууд нь нүүрэн дээрх улайлт, сорви, нөсөө толбыг бүдэгрүүлэн арилгаж гэрэлтсэн цайвар арьстай болгоно. Мөн арьсний бохирдлыг гүн цэвэрлэнэ. 7хоногт 1-2 удаа ингэж маск тавьж заншвал цэьэрхэн толигор цагаан арьстай болох болно. Таны хацар, нүүр амархан улайдаг бол заавал улайсан үедээ биш унтахынхаа өмнө болон арьс улаагаагүй тайван байгаа үед ч эдгээр маскыг хэрэглэж болно. Ингэснээр арьсийг тайвшруулж улайх явцыг багасгаж арилгана.
7 хоногт 10 насаар залуу харагдуулах Японы уламжлалт арьсны гоо сайхны маск Хүн бүр л гэрэлтсэн сайхан арьстай, залуухан харагдахыг хүсдэг. Тэгвэл айл бүрийн гал тогоонд байдаг зүйлсээр гоо сайхныг бүтээж болно. Япон эмэгтэйчүүдийн царай, нүүрний арьс гэрэлтсэн толигор, үрчлээгүй, өө сэвгүй цэвэрхэн байдаг шүү дээ. Үүний нууц нь эртнээс нааш япон эмэгтэйчүүдэд уламжлагдан ирсэн гоо сайхны нүүрний маск бэлтгэх жор ажээ. Үүнийг бэлтгэх маш амархан бас олдоц ихтэй бүтээгдэхүүнээр хийнэ. Бүсгүй та ч гэсэн үрчлээгүй, гэрэлтсэн толигор залуу арьстай болж наснаасаа хамаагүй залуу харагдахыг хүсэхгүй байна гэж үү? Энэхүү маскыг хийхэд хэрэглэгдэх зүйлс: – Ус – Цагаан будаа – Сүү – Зөгийн бал Маск бэлтгэх арга: 1. 3 хоолны халбага цагаан будааг 1 аяга усанд 3-5 минут бүрэн болоогүй ч зөөлөртөл нь буцалгана. Бүрэн болгох хэрэггүй, бага зэрэг зөөлрүүлж будааны эрдэс бодисыг авч үлдэх хэрэгтэй. 2. Будааг уснаас шүүж аваад хөргөнө. Будааны усыг бүү асгаарай. 3. Ингээд шүүсэн будаан дээр 1 хоолны халбага сүү, 1 хоолны халбага зөгийн балыг хийж сайтар хольж хутгана. 4. Гүн цэвэрлэсэн нүүрний арьсандаа жигд тарааж түрхээд 10-15 минут амраана. 5. Үүний дараа будааг буцалгасан усаар нүүрийг угааж маскыг арилгаад унтаж амраарай. 6. Энэхүү маскыг дор хаяж 7 хоног орой унтахынхаа өмнө нүүрэндээ тавиарай. Та гайхалтай үр дүнг мэдрэх болно.
МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ. МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.
Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний
барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы
хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн
даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн
хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү
хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ? УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний
нэмэлт дарамт ирэх вэ? Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд
таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүнБ.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх
ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5
тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.