🌰Маш сайн цэвэр агааржуулагч болж чадна гэнэ ээ ~ -Боргоцойгоо нэг буцалгана.-Буцалгасан боргоцойгоо усанд 10 минут дэвтээгээд уснаасаа гаргана. -Гаргасан боргоцойгоо өрөөндөө тавихад л цэвэр агаар чийгшүүлэгч болно ~ Нэг хэрэглэсэн боргоцойнуудаа 1 сар орчим хэрэглэж болно. Өдөр бүр 10 минут усанд дэвтээгээд өрөөнүүддээ тавихад болно. 1 өрөөнд 10 ширхэг байхад хангалттай ~гэж байна шү️ү😉😉😉
Яруу найрагч Ц.Хулан Оросын ард түмэнд захидал илгээсэн талаар Оросын хэвлэлд гарсан байна. Телеканал 360, Андрей Васильев, Полина Созыкина Монголын яруу найрагч Цоодолын Хулан өөрийн найз Надя болон Оросын бүх ард түмэнд хандан, нээлттэй захидал илгээжээ. Бид яагаад захидал илгээх болсон талаар нь түүнтэй ярилцсан юм. Захидалдаа яруу найрагч бүсгүй Оросыг дэмжиж байгаагаа илэрхийлж, хоёр орныг олон зуун жилийн түүх холбодог гэж мэдэгдсэн байна. Ц.Хулан эрт үе, фашистуудын эсрэг мөр зэрэгцэн тулалдаж байсан XX зууны үйл явдлуудыг эргэн дурсчээ. Орос хэлний талаар олон нийтийн сүлжээнд таагүй зүйлүүд бичсэнийг хараад тэрээр үзэл бодлоо илэрхийлж, неофашизмтай тэмцэж байгааОросыг дэмждэг хүмүүс Монголд байгааг харуулахыг зорьсон байна.
“Орос хэл миний хувьд төрөлх хэл биш ч би багадаа Зөвлөлтийн багш нараар хичээл заалгасан. Тэд надад төдийгүй миний үеийнхэнд бүгдэд нь хичээл заасан. Би манай хоёр улс хөрш төдийгүй, нөхөрлөж байсан үеийн хүн. Орос хэл бол коммунистуудын хэл гэж хэн нэг нь бичсэнийг хараад би захидал бичихээр шийдсэн юм” Ц.Хулан Ц.Хулан захиагаа бүх насны хүмүүст зориулснаа онцоллоо. Нас ахисан хойноо ч болж байгаа үйл явдлын түүхэн утгыг ойлгохгүй хүн байдаг бол хэчнээн залуу ч чухал үйл явдлыг ойлгодог байж болно. Тэрээр залуу үе Дэлхийн хоёрдугаар дайны талаар бага мэддэгт эгдүүцдэг. Гэхдээ дэлхий ертөнц дахин фашизмтай нүүр тулж байгаа одоо үед хүмүүс санаж, мэддэг байх ёстойг дурдсан байна. Ард түмний ой ухаан шинэлэг байх ёстой. Шинэ жимс мэт муудаагүй байх хэрэгтэй гэжээ.Монголын төвийг сахисан бодлого
МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ.МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.
Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ.
Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ?УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм.
УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ?Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.
Categories
Өвлийн ИХ УТААНААС сэргийлж агаараа цэвэршүүлж бяцхан үрсээ хамгаалах ШИЛДЭГ ЖОР
