Categories
Чөлөөт

ЭХИЙН ХАЙРЫН ХҮЧ БУЮУ “БИ ЧАМД ХАЙРТАЙ” ГЭХ ҮГНИЙ ЭДГЭЭХ ЧАДАЛ

Эхийн аврагч хүчний тухай олон томоохон жишээ түүхэнд хадгалагдан үлдсэн байдаг. Харин энэ талаар сүүлийн үед эрдэмтэн, эмч нар сонирхож эхлэсэн. Ингэснээр хүүхдээ хайрлах эхийн хайр хүүхдээ хамгаалахаас гадна тэднийхээ олон төрлийн таагүй өвчнийг нь ямар ч эм тангүйгээр, эмчилгээний элдэв аргагүйгээр хайрынхаа хүчээр эмчилдэг болохыг тогтоожээ. Гэхдээ үүнийг маш ихээр хүсэж, мөн таныг хүүхэдтэй чинь цусан холбоо холбож байгааг мартаж болохгүй. Хэрвээ жирэмсэн эхийн цусанд “аз жаргал баяр баясгалангийн хими” байвал ураг хэвийн хөгжинө. Харин “стресс, айдас, сэтгэл санааны дарамттай байдал” зэрэг байвал ургийн эрүүл мэнд, зан аашинд муугаар нөлөөлдөг. Гэдсэнд байгаа хүүхэд 4-5 сартайгаасаа л эцэг эхийнхээ дууг таньдаг. Тиймээс эцэг эхчүүд хоорондоо болон гэдсэнд байгаа хүүхэдтэйгээ ямар дуу авиагаар ярихаа сайтар бодох хэрэгтэй. Хэрвээ хүүхэд байнгын хэрүүл маргааан, орилоон хашхираан дунд байвал тэрээр уур уцаартай, түрэмгий хүн болж төрнө хэмээн сэтгэл зүйчид үзэж байна. Хүүхэд ба эхийн хооронд сэтгэл хөдлөлийн хамтын талбай оршдог. Сайн ээж хүүхэд нь нэг л биш байгааг зүрхээрээ мэдэрдэг. Бас ээж нь өвдөхөд хүүхэд уцаартай болдог. Сэтгэл судлаач, алдарт профессор Б.З.Драпкин хүүхдийн олон өвчнийг эмчлэх аргыг нээсэн бөгөөд хамгийн чухал нь эх хүн жирэмсний хугацаандаа эерэг сэтгэл санаатай байж, төрөнгүүт нь эмээ, өвөө, асрагчид орхиж болохгүй хэмээжээ.
Хэрвээ хүүхдийн амьдралын эхний жилд ээж нь хамт байгаагүй бол дараа нь тэрхүү өнгөрсөн жилийг нөхөхөд ээжид нь нэг жил хагасын хугацаа хэрэгтэй болно хэмээн эхийн хайраар эмчлэх тухай номондоо профессор бичжээ. Хэрвээ ээж нь хоёр жил хамт байгаагүй бол эхэд дараа нь 2-3 жил хэрэгтэй болно. Хэрвээ бүр 3 жил хамт байгаагүй бол эх нь дараа нь юу ч хийсэн байсан хүүхэд нийгмийн гаж үзэлтэн ба олон төрлийн эмгэг өөрчлөлттэй болно. ХҮҮХДЭДЭЭ ЭМ ӨГӨХ ГЭЖ БҮҮ ЯАР Олон хүн хүүхэд ахуйгаасаа л хайрыг хангалттай ихээр мэдрээгүй өссөн байдаг. Үүнээс л бүх асуудал үүсдэг. Эрүүл мэнд муу, ажил төрөл өсөлтгүй, гэр бүлийн харилцаа нэг л болж өгөхгүй байна. Эхийн хайр дутагдсанаас мэдрэл-сэтгэц ба сэтгэц биеийн өвчнүүд хүүхдэд бий болох маш хүнд тохиолдлууд байдаг. Гэхдээ оюун ухааны болон бие махбодийн дутуу хөгжилтэй, харилцааны болон биеэ авч явах тал дээр асуудалтай хүүхдэд янз бүрийн сэтгэцэд нөлөөлөх эм чихэх хэрэггүй. Профессор Драпкин өөрийн жаалхан өвчтөнгүүдэд дээрх эмнүүдийн сөрөг үр дүн илэрч байхыг олон удаа ажигласан бөгөөд өөр дээрээ туршиж үзээд ийм идэвхтэй эмнүүдийг хэрэглэсэн хүүхдүүдэд ямар хэцүү байдгийг мэдсэн ба үүнээс үндэслэн сэтгэц нөлөөт эмчилгээнээс гадна өөр эмчилгээг хайж эхэлжээ. Өөрийн номондоо эхийн хайрын эмчилгээний тусламжаар сэтгэл зүйчид ямар ч найдваргүй хэмээж байсан шизофрени өвчин, тэнэгрэл, амиа хорлох завдалтай нийгмийн гаж үзэлтэнгүүд зэрэг олон хүүхдийг эмчилсэн тухайгаа бичсэн байдаг. Энэ арга нь бид ээжтэй нь үг хэлээ ололцоогүй байх, эсвэл ээж нь үүнийг хүсэхгүй хамтран ажиллахыг хүсэхгүй байх үед л үр дүнгүй болно. Энэхүү эмчилгээний гайхалтай арга нь эцэг эхчүүдийг тэр дундаа ээжүүдийг хүүхэдтэйгээ хэрхэн ярих тухайгаа бодоход хүргэж байгаа билээ. Сэтгэл судлалын талаас авч үзэхэд үг бол ухамсар болон дотоод ухамсраар дамжуулах бүх бие махбодид нөлөөлөх хязгааргүй боломжийг агуулах маш хүчтэй хүчин зүйл юм. ӨДӨРТ ЕРДӨӨ Л 15 МИНУТ ЗАРЦУУЛ Профессор Драпкинд хандаж буй ээж бүрт эхлээд сэтгэцийн хэдэн ээлж эмчилгээний үндсэн программыг өгдөг. Энэ нь өдөрт дөнгөж 15 минут үргэлжлэх программ бөгөөд үүнийг зааавал биелүүлэх ёстой. Хүүхэд унтсанаас хойш ойролцоогоор 20-30 минутын дараа хүүхдийнхээ хажууд суугаад программаа гартаа авна. Цээжилж амжаагүй бол унш. Таны гар хүүхдийн чинь гарын эсвэл толгойн орчимд байх ёстой. Программ өгүүлбэрээс бүтдэг. Өгүүлбэрүүдийг уншаад дараа нь та тэдгээрийг бодлоороо дамжуулан, бодлоо түүний ухамсарт оруулж байгаа мэт хүүхдэдээ өгнө. Бодол бол бодит. Та үүнийг мэднэ. Дараа нь тэдгээр өгүүлбэрүүдийг түүнд давтан сонсгоно. Ингэж бүх программын дагуу тайван удаан ярихыг хичээж эх бүхий л итгэл хайраа хүүхдэдээ илгээнэ. ХҮҮХДЭЭ ЭМЧЛЭХ 4 АРГА БУЮУ ЭХИЙН ШИДЭТ ҮГС Сэтгэл зүйчдийн батлаад байгаа хүүхдийн сэтгэл санаа, биеийг эмчлэх энэхүү шидэт үг нь ямар үг вэ? Унтаж байгаа хүүхдийн орны дэргэд хэлэх ёстой эдгээр өгүүлбэрийн утгыг хянан бодох хэрэгтэй. Өөрийн суурь программыг Драпкин 4 блокт хуваадаг. Эхний блок. Эхийн хайрын амин дэм • Би чамайг маш, маш их хайрладаг • Чи надад байгаа хамгийн үнэт эрдэнэ • Чи миний мах цусны хэсэг • Би чамгүйгээр амьдарч чадахгүй
• Аав ээж хоёр нь чамайг маш их хайрладаг. Хоёрдугаар блок. Биеийн эрүүл мэнд (ярьж байхдаа өөрийн хүүхдийг төгс төгөлдөр эрүүл хүчтэй хэмээн төсөөл) • Чи хүчтэй, эрүүл, хөөрхөн хүү (охин).
• Чи хоолоо сайн иддэг тиймээс чи түргэн өсөж хөгжиж байгаа • Чиний зүрх, цээж бас гэдэс чинь эрүүл бас хүчирхэг сайн • Чиний арьс чийглэг, гөлгөр бас зөөлөн • Чи хөнгөн бас гоё хөдөлгөөнтэй
• Чи эрүүл, хүчирхэг маш ховор, хааяа л өвддөг Гуравдугаар блок. Сэтгэл мэдрэлийн эрүүл мэнд
• Чи маш тайван хүү (охин) • Чиний мэдрэл маш сайн, бат бөх • Чи маш ухаалаг хүү (охин) • Чиний толгой бас ухаан чинь сайн хөгжиж байгаа • Чи инээх дуртай чиний сэтгэл санаа байнга сайхан байдаг, • Чи сайн унтдаг • Чи амархан унтдаг • Чи байнга сайхан зүүд зүүдэлдэг • Чиний ярих чадвар түргэн бас сайн хөгжиж байгаа Дөрөвдүгээр блок. Сэтгэл хөдлөлийн үр дүн, өвчнөөс чөлөөлөх (ардын эмчилгээний аргаас) • Би чиний өвчнийг авч хаялаа • Би аваад хаялаа (хүүхдэдээ байгаа асуудлуудыг дэс дараалуулан дурдана). • Би чамд маш, маш их хайртай Эмчилгээний үе бүхэн “Би чамд маш их хайртай” гэсэн үгээр дуусах ёстой. Үндсэн бүх программ маш эерэг байх ба энд ямар ч “үгүй” гэдэг үг байхгүй юм. Ийнхүү ээж нь хүүхдэдээ хамгийн сайн, аз жаргалтай, эрүүл бас итгэлтэй байх нөхцлийг өгч байгаа бөгөөд энэ нь боломжтой зүйл юм. Та энэ ашигтай, сонирхолтой аргыг туршиж үзээд үр дүнг нь мэдрээрэй.

Leave a Reply

Your email address will not be published.