Миний хичээл ордог нэг дунд ангид тэр хойгуур ганцаараа суудаг нурмайсан хүү байдаг байлаа. Хувцас хунар нь ч тааруухан, тийм ч сайн айлын хүүхэд биш нь мэдэгдэж байсан юм.Намайг түүнээс яагаад хичээл хийхгүй байна гэхэд нэг хүү босоод түүн лүү зааж, тэр угаасаа тэгдэг юм бүх хичээл дээр ийм байдаг гэхэд бусад хүүхдүүд нирхийтэл инээлдэж, нөгөө хүү улам нугдайж ичингүйрэн доош тонгойж суухыг хараад би очиж яагаад ингэдгийг асуухад түүнд шугам харандаа байсангүй бөгөөд энэ тухайгаа ч хэлж чадахгүй дуугүй суусаар байв.Би түүнд шугам харандаа өгөөд яаж зурж эхлэх тухай хэлээд эхлүүлэхдээ харандаагаараа зөөлөн зурж ноороглоод, үүнийг хараад дагуулж тодосгоод тэгээд ингэж
сүүдэрлэж чимээд зураарай гээд бусдад нь сонсогдохгүйгээр шивнэж хэлээд холдлоо. Нилээд байж байгаад бусад хэдийг нь шалгах зуураа түүн дээр очиход нилээн хөөрхөн болгочихсон, над руу нэг л тийм итгэл даасан нүдээр харахад нь өө манай Анараа /мэдээж нэрийг нь өөрчилсөн/ гоё зурчихсан байнашдээ гээд бусдад нь харуулахад бүгд л амаа ангайн гайхширсан маягтай зогсож билээ.Түүнээс хойш Анар хичээлдээ сонирхолтой болоод зогсохгүй өөрөө гэртээ зурсан зургаа авчирч энэ ямар болж вэ багшаа гээд толгойгоо илж зогсохоор нь чи улам л сайжирч байна шүү гэхэд
нүд нь гялалзаад баярлаж байгаа нь жигтэйхэн явдаг байв.Нэг удаа би түүнийг хичээл тарахад нь дуудаад хармаанд байсан 10000 төгрөгөө өгөөд гэртээ харихдаа өөртөө таалагдсан гоё юм аваад идээрэй гээд өгсөн юм.
Харин тэрнээс хойш 7 хоноод дараачийн хичээл ордог байсан болохоор мартаж орхиж, тэгээд тэр нэг удаа хичээлээ дуусгаад босоход Анар маань чимээгүйхэн ойртож ирээд гартаа тас атгасан алгаа тэнийлгэж, хоёр чихэр ширээний булан дээр тавиад – ээж багшдаа өгөөрэй гэсэн юм гэхэд нь өнөөхөө санаад би нөгөө мөнгөөрөө ямар гоё юм авч идсэн бэ гэхэд Анар маань би хоёр дүүдээ гоё печень,
гэртээ хоёр талх аваад очсон чинь ээж хэнээс мөнгө авсан юм гэхэд нь таныг өгсөн гэхэд үүнийг багшдаа аваачиж өгөөрэй гэсэн гэхэд нь 🥲🥲🥲 самсаа шархирч нулимс дуслуулан алдаад ээждээ баярлалаа гэж хэлээрэй гээд толгойг нь илээд явуулсан . Түүнээс хойш Анар маань инээд хөөртэй байдаг болж, намайг түүнд өөрөөр ханддаг болсныг мэдсэн ангийн хүүхдүүд нь түүнийг шоолж инээж шоовдорлохоо больсон нь анзаарагддаг болж билээ.Өөр хичээл дээр ямар байдгийг мэдэхгүй ч сая улирлын дүнг нилээн дээгүүр гарсныг зарлахад түүний харц ямар сайхан итгэл дүүрэн гэрэлтэн харж байсныг мэдрэх тэр мэдрэмж
надад хичнээн сайхан байсныг хэлэх юун. Яагаад энэ тухай бичих болов гэхээр уншигч найзууд хэрвээ ойлгоод үүний цаана ийм хичнээн олон Анартай адилхан үй түмэн өөр хүүхдүүдийн итгэл найдвар, хүсэл мөрөөдөл, авьяас чадвар, сурах хөгжих боломж, гэрэл гэгээтэй ирээдүйг хулгайлсан, үгүй болгосон би үнэндээ хэлэх муу үг олдохгүй тэр хүмүүстэй одоо тэмцэж байгаа олон жирийн залуусын тэмцлийг дэмжихэд өөр өөрсдийн хувь нэмрээ ямар ч хэлбэрээр болтугай илэрхийлж тус болох юмсан гэсэндээ бичиглэлээ шүү.Сэлэнгэ аймгийн Мандал сумын ЕБ-ын 2-р сургуулийн технологийн багш Д.Даваадорж.
МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ. МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.
Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний
барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы
хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн
даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн
хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү
хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ? УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний
нэмэлт дарамт ирэх вэ? Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд
таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүнБ.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх
ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5
тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.