Зарим найзууд тань үнэхээр “муу үлгэр дуурайлал” байж болно Заримдаа ээж тань сайн найзтайгаа гарч орох, цагийг өнгөрүүлэхэд чинь нэг л дургүй, таатай биш ханддаг мэт санагддаг уу? Энэ хүнтэй л нийлж буруу юм хийх гээд байна, чамд буруу үлгэр дуурайлал болж байна гэж хэлэхийг нь сонсож байсан ч тоолгүй өнгөрөөдөг үү? Тэгвэл энэ тал дээр заримдаа ээжийн зөв байж таардаг. 5 эсвэл 10 жилийн дараа бодоод үзэхэд үнэхээр тэр найз маань онцгүй хүн байж таарч дээ, ээжийн л зөв байж гэж бодох үе бишгүй их ирнэ. Тэр залуу/охин чамд тохирохгүй Ээжид тань хайртай хүн, болзож буй хүн тань таалагдахгүй байх үед ээжийнхээ өөдөөс маргалдахын оронд түүнтэй ярилцаж, яг юу нь таалагдахгүй, яагаад болохгүй байгааг асуугаад үзэх нь зөв юм.
Бид заримдаа хайрлаж дурлахаараа сохорчихдог шүү дээ. Таны харж чадаагүй ямар нэг зүйлийг ээж тань гарцаагүй харж чадсан байж ч болно. 30, 40 хүрэхээрээ шивээснээсээ ичиж магадгүй Мэдээж шивээс, piercing нь орчин үед тийм ч муу зүйлд тооцогдохоо больж, энгийн л зүйл болсон. Гэхдээ таны 18, 20 насандаа бие дээрээ шивүүлсэн зүйл тань
10, 20 жилийн дараа ч танд таалагдсан хэвээрээ байх болов уу? Мөн эцэг эхийнхээ насан дээр ирсэн ч шивээсний талаарх бодол тань хэвээрээ байх эсэхийг бас бодолцож үзээрэй. Юу идэж ууж байгаагаа анхаарах Заавал өглөөний цайгаа уу, битгий гадуур хоолло гэж үглэх ээжийнхээ үгийг та хэдхэн жилийн дараа, биеийн тань аль нэг хэсэг өвдөж эхэлсэн цагт л ойлгож, харамсахгүйн тулд одооноос эрүүл зөв хооллоорой. Биеэ даах Хүнтэй түрүүлж очоод мэндэл, худалдагчаас өөрөө очоод асуу, хамаатнуудтайгаа утсаар ярь гэж ээж тань хэлэх болгонд нь ядаргаатай санагдаж байгаа байх.
Гэхдээ яг амьдрал дээр гарахад энэ нь нийгэмших, хүнтэй харилцах хамгийн том дасгал байсныг, биднийг биеэ даасан хүн болгох гэж л тэгдэг байсныг ойлгох болно. Ах эгч, дүүтэйгээ эвтэй байх Нэг гэрт, хамт амьдарч байхдаа хэрэлдэж муудалцдаг байж болох ч тусдаа гарч, амьдралд хөл тавьсны дараа хэцүү зүйл тохиолдоход хамгийн түрүүнд санаанд орох хүн бол төрсөн ах эгч, дүү байдаг билээ. Ээж тань үүнийг хэнээс ч илүү мэдэж байгаа учраас үргэлж эвтэй бай гэж захидгийг нь ойлгоорой.
Гоё ганганаас илүү чанартайг нь сонгох Хувцас сонгох, дэлгүүр хэсэх үед ээжийн тань өгч буй зөвлөгөө одоохондоо хуучинсаг санагдаж магадгүй. Гэхдээ цаг явах тусам та гоё ганган, чамин хэр нь богино настай эд хэрэглэлээс илүү чанартай, удаан эдэлгээтэй зүйл худалдаж авах нь хамгийн шилдэг сонголт болохыг ойлгоно. Эх сурвалж: goodhousekeeping.com
МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ.МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.
Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ.
Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ?УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм.
УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ?Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.
Categories
Ээжийн зөв байж дээ гэж сүүлд нь харамсдаг 7 зүйл. Ээжийгээ хайрлаарай
