Иргэдэд зориулав. 🤰Жирэмсэн эхнэртээ, найз бүсгүйдээ туслаарай. 👉Жирэмсний хяналтын хугацаанд эмнэлэг хамт явах 👉Тамхи татдаг бол гэртээ тамхи татахгүй байхыг хичээгээрэй. 👉Эхнэр, найз бүсгүйгээ гэр орны хүнд ажлаас чөлөөлөх, хамтдаа хийх 👉Хангалттай хугацаагаар буюу өдөрт 10-аас доошгүй цагаар унтуулж амруулахаар өөрийнхөө ажлыг зохицуулах хэрэгтэй. 👉Төрөхөөс өмнө эхийн гэдэс томордог учраас хөдлөх, тонгойход хүндрэлтэй байдгаас усанд орох, хөлийн хумсаа авах, гутлаа өмсөхөд нь туслаарай 👉Эхнэрээ төрөх дөхмөгц таны эзгүйд гэнэт өвдсөн тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар урьдчилан төлөвлөгөө гаргаж, хэрэгцээтэй утасны цэнэг, нэгж, унаа зэргийг бэлтгэж найз нөхөд, ойр төрлийн хүмүүс, хариуцсан эмч зэрэг хүмүүстэй урьдчилан тохиролцсон байх шаардлагатай. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв
Намсрай бурхан нь элбэг хангалуун амьдрал , барагдашгүй их эд баялгийг танд авчирна. АЗ АЗ АЗ Баян Намсрай бурхан нь хинду болон бурханы шашинд хоёуланд нь адилхан эд баялгийн эзэн хэмээн шүтэгддэг байна. Түүний дүр байдал нь, биеийн өнгө алтнаас илүү үзэсгэлэнтэй шар, нэг тэргүүнтэй хоёр мутартай байхаас: баруун мутартаа эрдэнийн дуаз (жанцан) барьсан, зүүн мутартаа элдэв эрдэнээр бөөлжсөн үхэр оготно барьсан, хэвтсэн дүртэй арслангийн дээр хагас завилгаагаар оршино. Намсрай бурханы амнаас эрдэнийн хур бууж өлссөн, цангасан, хоосорсон, амьтан бүгдийг зовлонгоос нь гэтэлгэсэн, үсээ эрдэнийн зүйлээр чимсэн, борогшү малгай өмссөн, биеэ янз бүрийн эрдэнийн зүйлээр ярайлган чимсэн, тэргүүнийхээ баруун, зүүн талыг нар сараар чимсэн, буман нарны үзэсгэлэнтэй, ихээхэн сэтгэл хангалуун, хийморлиг сүр жавхаатай ажээ. Намсрай бурхан нь элбэг хангалуун амьдрал , барагдашгүй их эд баялгийг танд авчирна. Өлсөх ба цангах ,үгүйрэн хоосрон ядуурах , ажил үйлсийн доройтол ,зовлон бүгдээс хагацуулж хүсэл бүхэн г биелүүлхийн төлөө тахин шүтдэг.
🙏Намсрай нь ах дүү найман намсрай гэж байдаг бөгөөд бүгд ертөнцийн эд баялаг буян хишгийг сахин хамгаална . Намсрай бурханы 8шадар дагуул тус тусдаа өөрийн нэртэй ч тэргүүн бурхан Намсрайн нэрийг оруулан найман Намсрай гэсэн байна . 🙏Намсрай нь Очирваань бурхны сахигч дагагч сахиус тул хамтад нь бүтээхдээ Очирваань бурхныг орой дээр нь залан бүтээдэг . 🌷Намсрай бурханы лагшин дүр🌷 🙏Алтан шар төрхтэй 🙏Мэлмий нь том дүрлэгэр 🙏Намсрай бурхан хулганаруу , хулгана нь арсланруу , арслан нь Намсрай бурханруу харсан 🙏Амаа жимийн үл ялиг жумалзсан төрхтэй 🙏Лагшин нь баатрын хөө хуяг асааж сүр хүчийн бэлэгдэл хэвтэж буй цагаан арслан дээр хагас завилж суусан . 🙏Баруун мутартаа ядуу хоосонг арилгаж хишиг буянг дэлгэрүүлэгч туг жанцанг зүрхэн тушаа барьсан 🙏Зүүн мутарт хүслийг хангагч их эрдэнээр бөөлжиж буй Нэүли хэмээх хулгана барьсан байдаг байна. 🙏🙏🙏Шарын шашинд Баян Намсрай бурханг 1 . Очирваань бурхны зарилгыг биелүүлэгч арван хангалын нэг Чойжин сахиус юм . 2. Наймдахь газрын бодисадвагийн хувилгааны дүрээс амьтны тусыг бүтээгч 3. Шарын шашны 3н төрөлхтны нэгийг хамгаалагч 4. Бурхны шашныг дааж ертөнцийн 4н зүгийг хариуцсан их хаадын нэгэн гэж үздэг байна.
МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ.МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.
Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ.
Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ?УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм.
УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ?Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.
Categories
Жирэмсэн эхнэртээ, найз бүсгүйдээ туслаарай БААТРУУДАА
