Сошиал медиагийн хэт хэрэглээ, анхаарал сарниулагч түм бум зүйл зүйлс, видео тоглоом, хэтэрхий завгүй амьдралын хэмнэл гээд өнөөгийн нийгэм эцэг эхчүүд, хүүхдүүдүүдийн харилцаанд ангал үүсгэсээр хожим хүүхдээ танихгүй болтлоо өөрчлөгдсөнийг хараад толгойгоо сэгсрэх эцэг эхчүүд цөөнгүй. Хүүхдийн зан араншин хандлага бүрэлдэн тогтоход гэр бүлийн орчны харилцаа, уур амьсгал маш том орон зайг эзэлдэг. Иймд хүүхдийнхээ сэтгэл зүйн төлөв байдлыг аль болох анзаарч, аль болох үе тэнгийн мэт нээлттэй харилцаж чадвал эцэг эх хүүхдийн хоорондын харилцаа улам бэхжиж, сэтгэлийг нь зовоож буй элдэв асуудлаа танаас нууж, хаахаа больдог. Заримдаа бид хүүхдүүдээ хооллох, хувцаслах, аюулгүй байлгах, боловсрол олгох зэрэг физиологи, оюуны хэрэгцээг нь хангаж өгдөг ч сэтгэл зүйн хэрэгцээг нь орхигдуулах нь олонтаа. Хүүхэд сэтгэл зүйн хувьд тавгүй байгаагаа үгээр хэрхэн илэрхийлэхээ мэддэггүй тул ээж, аавтайгаа нээлттэй ярилцах дадлыг багаас нь суулгаж өгч, асуудлыг зөвөөр шийдэх, сөрөг сэтгэл хөдлөлөө удирдаж сурахад нь таны тусламж маш чухал. Судалгаагаар дэлхий дахинд 8-15 настай нийт хүүхдүүдийн 28 хувь нь сэтгэл зүйн эрүүл мэндийн өөрчлөлттэй, үүнээс үүдэн ямар нэгэн тайвшруулах бодис, эм хэрэглэдэг байна. Эдгээрээс: Сэтгэл зүйн өөрчлөлт-13.1 % Анхаарал дутмагшил- 8.6% Зан авир огцом өөрчлөгдөх -3.7% Сэтгэл зүйн цочролд автсан -2.7% Энэ тоон мэдээлэл юу өгүүлнэ вэ? Алдаа гаргах, уур хүргэх тоолонд зандарч, шийтгэх нь хүүхдээ
өөрөөсөө холуудуулахад хүргэдэг тул алдааг нь ойлгуулж, сөрөг сэтгэл хөдлөлөө зөв удирдаж сурах, асуудлыг шийдвэрлэхэд нь хамгийн дотны туслагч нь байгаарай. Иймд дараах 5 асуултын тусламжтай сэтгэл зүйн хувьд хүчирхэг, эцэг эхтэйгээ нээлттэй харилцаатай болгож төлөвшүүлээрэй. 1. Өнөөдөр сэтгэл санаа чинь ямар байна вэ? Эцэг эхчүүд ажил ихтэй, зав багатай хэмнэлдээ баригдаад ердөө “юу байна даа, өнөөдөр юу хийв” зэрэг өнгөцхөн асуулт асууж, гүн гүнзгий харилцаа өрнүүлэхгүй байх нь бий. Ийм байдлаар хүүхэдтэйгээ харилцаад байвал хүүхдийнхээ сэтгэлийг нь зовоож буй асуудлыг яриулж чадахгүй байх нь олонтаа. Харин өнөөдөр сэтгэл санаа чинь ямар байна даа? гэсэн асуулт хүүхэд өөрийн сэтгэл зүйгээ ойлгоход нь туслах төдийгүй хүүхдийн тань дэлхий ертөнцийг танд нээж өгнө. Энэ асуултын тусламжтай хүүхэд сэтгэл хөдлөл, мэдрэмж, хүсэл мөрөөдлөө тантай хуваалцах төдийгүй, өөрийг нь чин сэтгэлээсээ
сонсдог хүн байдгийг, амар тайван байдлыг мэдрүүлнэ. Юу болж бүтэхгүй байгаа юм гэж шалгаан, шүүмжилж, шийтгэхийн оронд чин сэтгэлээсээ сонсож ойлгож, туслахад бэлэн байгаагаа мэдрүүлээрэй. Өөрийн үзэл бодлоо тэдэнд тулгахын оронд тэвчээртэйгээр сонссоны дараа чамд миний тусламж, чиглүүлэг хэрэгтэй юу… би чамд зөвлөж болох уу, ямар нэг асуудалтай тулгарвал үргэлж гэж асуух нь хүндлэл, итгэлийг төрүүлнэ. 2. Өнөөдөр чи надтай хамт юу хиймээр байна вэ? Хүүхдэдээ цаг гаргах нь тэдэн таны өгч чадах хамгийн үнэ цэнэтэй бэлэг. Хүүхэдтэйгээ ярилцах, ямар нэг зүйлийг хамтдаа хийх үедээ утсаа оролдож, өөр зүйл давхар амжуулахын оронд, тэдэнд зуун хувь хүүхдэдээ зориулаарай. Тэдний хийх дуртай зүйлийг нь хамтдаа хийхэд өдөрт 20-хон минут зарцуулж чадна биз дээ? Тийм бол өнөөдөр хамтдаа юу
хийх хүсэлтэй байгааг нь асуухаа мартав аа? 3.Өнөөдөр чамайг баярлуулах, инээлгэх эсвэл……. юу тохиолдсон бэ? Хүүхдээсээ өдөр болгон энэ асуултыг асуух байх нь тийм, эсвэл үгүй гэсэн “залхуу” хариулт авахаас сэргийлнэ. Мөн энэ асуултын тусламжтай хэн нэгэн танай хүүхдэд муухай хандсан, хүүхдээ дээрэлхүүлэх эсвэл хүчирхийллийн ямар нэгэн хэлбэрт өртөж болзошгүй нөхцөл байдлаас сэргийлэхэд тусална. Ингэснээр хүүхэд ямар ч үед эцэг эх минь намайг ойлгодог, анхаарал халамж тавьдаг гэдгийг мэдэрч танаас ямар нэгэн зүйл нууж хаахгүй, илэн далангүй ярилцдаг болно. Энэ асуулт тэдний бяцхан ертөнцийг алган дээрээ тавьж байгаа мэт л харж, тэднийг илүү сайн ойлгоход тусална. 4. Чи өнөөдөр юунд талархмаар байна вэ? Энэ асуултыг хүүхдээсээ унтахаас өмнө эсвэл
оройн хоолны үеэр асууж байснаар болж, бүтэхгүй байгаа зүйлст гомдоллохоос илүүтэй өөртөө хэдийн буй зүйлийнхээ үнэ цэнийг ойлгож, амьдралдаа, эцэг эхдээ, эргэн тойронд байгаа сайн сайхан бүхий л зүйлд талархдаг нэгэн болгож төлөвшүүлнэ. 5. Ээж/ аавдаа хэлэхийг хүсдэг ч хэлэхээс санаа зовж буй зүйл бий юу? Бид хүүхдээсээ энэ төрлийн асуултыг тэр болгон асуугаад байдаггүй ч, гунигласан, эсвэл сэтгэл зовнисон түгшсэн байгааг нь нүүрний хувирлаас нь л мэдэрдэг. Энэ асуултыг хүүхдээсээ асууж дадсанаар тэдэнд аюулгүйн тойргийг үүсгэж өгөх буюу хүүхэд тань юу ч хийсэн бай
та шүүмжлэхгүй сонсож, үргэлж түүний талд гэдгийг мэдрүүлэх боломжтой. Өөрөөр хэлбэл тэд мэдрэмжээ, санаа бодлоо, сэтгэл зовнилоо тантай чөлөөтэй хуваалцах орон зайг бүрдүүлж байгаарай. Таныг эзгүйд тэдэнд ямар ч асуудал тохиолдсон бай хамгийн түрүүнд эцэг эхдээ хэлэх итгэл, зоригийг хүүхдэдээ энэ мэтээр багаас нь суулгах хэрэгтэй. Тэд өөрт тохиолдсон хар бараан дурсамж, сэтгэлийг нь зовоож буй асуудлыг эцэг эхтэйгээ хуваалцсанаар шүүгдэж, шийтгэгддэггүй, харин ч ухаалаг шийдэл олж, сэтгэл хөнгөрсөн мэт тайван болдгийг мэдрүүлээрэй.
МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ. МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.
Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний
барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы
хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн
даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн
хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү
хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ? УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний
нэмэлт дарамт ирэх вэ? Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд
таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүнБ.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх
ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5
тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.
Categories
Сэтгэлзүйн дархлаатай хүүхэд өсгөе гэвэл ЭНЭ 5 АСУУЛТЫГ хүүхдээсээ өдөр бүр асуугаарай
