Categories
Чөлөөт

Хотын утаанд байхаас өөр аргагүй болсон бол та Дархлаагаа ингэж бэхжүүлээрэй

Хотын утаанд байхаас өөр аргагүй болсон бол та Дархлаагаа ингэж бэхжүүлээрэй Өвдсний дараа эмчлэх биш өвдөхөөсөө өмнө урьдчилан сэргийлж, эрүүл амьдрах талаар энгийн бөгөөд амьдралд хэрэгтэй дархлаа сайжруулах 7 аргыг хүргэж байна. Хүний дархлааны систем доройтох нь маш аюултай. Ингэж доройтсоноос болж хүний бие организм элдэв өвчин эмгэгт өртөх нь ихэсдэг. Төрөлхийн эрүүл чийрэг, дархлаа сайтай хүн ч амьдралын буруу хэв маяг, буруу хооллолт, хортой зуршил зэргээс үүдэн өрөвдөмтгий болох нь бий. Нэг. Дасгал хөдөлгөөн тогтмол хий. Өдөр бүр хөнгөн төрлийн дасгал хийх, явган явах, хөдөлгөөнтэй амьдралын хэв маягийг сонговол хүний дархлааны систем сайжирдаг. Хоёр. Цадтал бүү ид. Тархинаас “цадсан” гэх дохио өгч байхад хоол нэмж идэх шаардлагагүй. Хооллохдоо ч өөрийгөө захирч сурах нь дархлааг сайжруулахад нэн тустай. Гурав. Тамхи бүү тат. Тамхи татахаа бүрмөсөн хая. Эс чадвал мэдэгдэхүйц хэмжээгээр багасга. Дөрөв. Хүнсэндээ жимс ногоо түлхүү хэрэглэ. Нимбэг, киви зэрэг жимснүүд нь дархлааны системийг сэргээдэг. Иймд өдөрт заавал жимс идэх хэрэгтэй. Жимсэнд өвчин эсэргүүцэгч С, Е аминдэм – каротин агуулагддаг. Тав. Стрессээ удаан хадгалах хэрэггүй. Стресст орсон үед энэ талаарх сэтгэгдлээ цаасан дээр буулган бичиж байвал дархлааны системийн хамгийн чухал “Т” эсийг сайжруулдаг болохыг эрдэмтэд тогтоожээ. Зургаа. Сармис хэрэглэж занш. Хүний биеийн дархлааг сайжруулах талаар сармисыг гүйцэх өөр ямар ч бүтээгдэхүүнийг хүн төрөлхтөн гарган авч чадаагүй байна. Сармис бол хүний эрүүл мэндэд зориулан байгалиас бүтээсэн ер бусын гайхамшигт шидтэн юм. Сармис нь хамгийн олон төрлийн бактери устгадаг болохыг эрдэмтэд судлан тогтоосон байдаг. Долоо: Цэнэг Дархлаа сайжруулах бэлмэлийг өдөрт нэг ширхгийг хэрэглэх Дархлаа сайжруулах бэлдмэл нь бие мах бодийн дархлааг тэтгэж биеийн эсэргүүцлийг сайжруулж, ядаргаа тайлж ажлын эрч хүчийг нэмэгдүүлэх, биеийн өвчин эсэргүүцэх чадварыг сайжруулж өвдөхөөс сэргийлэх үйлдэлтэй.

Leave a Reply

Your email address will not be published.