МУГТ Э.ЦЭНДБААТАР: ТОМ АЛДАХАД ЭХНЭР МААНЬ Л ХҮЛЭЭГЭЭД ЗОГСОЖ БАЙСАН. Хэвтэрт орохоос өмнө би зөндөө найзуудтай байсан. Бэлтгэл тарах дөхүүлээд ууя, шоудъя гэж залгадаг. Харин эмнэлэгт байхад, гарахад хэн ч ирээгүй, залгаагүй. Хүүхдийнхээ памперсны мөнгийг олох гээд барилга дээр ажиллаж байхад бүгд л өрөвдсөн нүдээр хардаг байхад “ЭХНЭР” маань чи чадна гэж дэм өгч өдий зэрэгт хүрэх урам, хүч маань болж байлаа.
“Бурханы хот мандал” хээ буюу #АЗ дуудагч хээ. Таныг азын тэнгэр ивээг
ӨНГӨТ ЭЛСЭН УРЛАЛ буюу Хот мандал” Монгол хэлнээ “хот мандал” хэмээн нэрлэгддэг ба Төвд хэлээр “Жилхор” буюу Төв хүрдэн. “Очир оройтны дандар” хэмээх сударт “Ямар учраас хот мандал хэмээн өгүүлрүүн Дээдийн номын “зүрхэн шим” гардаг учир тэр нь хот мандал хэмээн өгүүлмүй” “Зүрхэн шим” хэмээх утгатай гэж Зонхов Богд бурханы тантрын судраас энэ утгыг увидаслан айлдсан байдаг. Энэ нь Арга, билгийн хослон барилдахуй буюу хослон холбогдож сүлэлдэн нэгдсэн төгс арга билгийг олох явдлыг л “зүрхэн шим” түүнийг олохуй нь энэ тантрын судрын эцсийн тааллын ёзоор юм. Хот хэмээх нь чуулган, гол, төв, хэмээх утгыг илтгэдэг. Мандал хэмээх нь “Mandala” гэх санскрит үг бөгөөд задалвал олон утгатай боловч хэргийн тухайд үүнээс хоёрыг нь задаргаа тайлбар хийе. “Манда” Эцэс сүүл, гол төв, зүрхэн шим түүнчлэн “Манда” дээр “ла” нэмээд Мандала хэмээх нь Газар Орон, Гол, хэсэглэл, эргэн тойрон, нарыг тойрсон гэрэлт бөмбөлөг гэх утгатай болно. Мандал хэмээн дуудагддаг хоёрдогч утга нь Хурсан, чуулсан, цогцолсон, нэгдсэн, сайтар хураагдсан, сайтар байгуулсан гэх хуран чуулсан утгыг илтгэдэг. Бурханы Хот мандал хэмээх нь сүүлийн тайлбарын утгыг бүрэн цогцлоосон байдаг.
Их хөлгөний зам мөрөөр замнаж тоолшгүй гурван галавт хураасантай дүйцэх буян хийгээд билгүүний хос хоёр чуулганыг төгсгөн цогцлоож нисваанис хийгээд мэдэгдэхүүний хос хоёр түйтгэрийг баран дуусгасны үр дүнд нь Төгс гэгээрэлд хүрэх буюу амьтай бүхний хамгийн дээд төгс ухамсарыг олон Будда болдог байна. Үүнтэй зэрэгцэн тухайн гэгээрч буй бодгалийн(Pudgala) хоёр чуулган, хоёр түйтгэрийг дарсны үр дүнд хот мандал үүсдэг байна. Ингэж хос хоёр чуулганыг хураасан шалтгаанаар Мандала хэмээхийн хоёрдогч утга хураан цогцлоосон хэмээх утгыг бүрдүүлсэн бөгөөд ийм учраас тийн нэрийтжээ. Бүтсэн уг шалтгааны үүднээс Үүнийг “арилсан орон” гэх бөгөөд өөрийн сэтгэлийн буртагт эрүүл бус сэтгэлийн хэв шинжийг устган төгс төгөлдөр хиргүй ариун билгүүнийг эрхшээсэн, мөн тэрхүү билгүүн ариуссаны хүчээр үүссэн орон учир ариун орон хэмээжээ. Энэхүү ариун оронд энгийн төрөлхтөн төрөл авахад заавал буяны язгуур, ариун ерөөл, бурхны хүч зэргээр л төрөл авдаг нь “уг шалтгааны онцлог” бөгөөд үүнийг зөвхөн бурхан л илэрхий мэдэхээс онолчид, дээд бясалгаачид ч илтээр онож үл чадна хэмээн “Мөнхийн хэнгэргийн дуу” гэх судар, Асанга гэгээний “Бүхнийг хураагч” гэх номнуудад тодорхой айлдсан байдаг. Бусдаар бол ариун оронд үйл нисваанисын эрхээр төрөл авах боломжгүй бөгөөд Ариун орон хэмээхийн ариун гэх утга нь бүтцийн хувьд ариун учир түүнд төрөхөд ч арилсан уг шалтгааны онцлогтойгоор төрөл авах ёстойг ч илтгэдэг байна. (Үүнийг өчүүхэн тодруулвал)
Бурхны шашинд арилсан орон хэмээн алдаршсан таван ариун орон байдаг. 1.Утайн Таван оргилт уул буюу Утайн Таван Манзушир бодьтой оршдог хэмээн алдаршсан тэрхүү газар 2.Гандангийн орон буюу Төгсбаясгалангийн орон, 3.Үржинхандын орон буюу Охин тэнгэр нарын орон, 4.Шамбалын орон буюу асури нарын орон, 5.Диваажин буюу жаргалантын орон Эдгээр тавын сүүлийн дөрөв нь хүний оронд бус тэнгэрийн оронд оршино. Сүүлийн дөрвөн оронд төрсөн ямар ч бодгал байсан түүний бие цогцос нь арилсан оронд хамаарах учир, ариун уг шалгаанаар бүтсэн учир, Үйл нисваанисаар бүтээгүй учир ариун бие хэмээгээд түүнчлэн тухайн орныг Арилсан орон хэмээх шалтгаан нь ч энэ мөн юм. Басхүү хэрэв энэ шалтгааныг үгүйсгэвээс ариун орон хэмээн нэрлэх нь энэ мэт утга учир их ч гэлээ мэдэхгүйн шалтгаанаар утгагүй болж хувирах гэмтэй юм. Бурхны хот мандал хэмээхийн учир, түүний хэрхэн үүссэн үүсэл, түүнд энгийн бодгал төрөх уг шалтгаан юу эсэх, яагаад ариун орон хэмээсэн эсэх зэргийг товчлон хүргэлээ. ——– Нэмэлт——- Жинхэнэ Бурхны хот мандал арилсан ариун орныг өгүүлсэн нь дээрх болно. Гэгээрээгүй бодгалууд бурхны хот мандлыг хэргийн тухайд бүтээн бясалгах ёс бий. Хот мандлыг бүтээхэд лагшин, зарлиг , тааллын үүднээс бүтээдэг. Лагшин буюу биеээр бүтээх нь мандлыг бодитоор дүрслэн бүтээх, зурах 2 хэмжээст барих 3 хэмжээсээр цогцлон дүрслэхийг хэлдэг байна. Элсээр (Sand mandala), Даавуун дээр(Thanka mandala), Алт зэргээр ч урлан хот мандалыг бүтээдэг. Тааллын буюу сэтгэлээр бүтээх нь ядам бурхдыг үүсгэн бясалгахад хот мандлыг нь ч сэтгэлдээ дүрслэн ургуулан бүтээдэг. Зарлигийн буюу хэлээр бүтээх нь тухайн бурхны орныг дүрслэн өгүүлж үгээр бүтээхийг хэлнэ. Бурхад бүрийн хот мандал нь мөн чанар билэгдлээс шалтгаалан янз бүрээр дүрслэгдэн өөр өөр онцлог ялгаатай байдаг. Гэхдээ үндсэн хэдэн агуулга бүтэц байх ба ялгаатай бүтэц нь хот мандлыг гол төв хэсэг, орой бурхдын залрах хэсэг юм. Хот мандал нь сансрын хүрдний ёсын эсрэгээр дүрслэгдэх агаад арга билэг, 5 махбод, зурхайн ёсыг баримтлан бүтээдэг байна.
МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ.МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.
Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ.
Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ?УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм.
УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ?Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.