Categories
Чөлөөт

ДАРАЛТ БУУРУУЛАХ МОНГОЛ АРГУУД

Ихэвчлэн өндөр настай хүмүүс даралт ихэдлээ багадлаа гэдэг байсан бол сүүлийн үед энэ өвчин их залуужих хандлагатай болжээ. Монголчуудын хувьд цусны даралтаа хэвийн байлгах, бууруулах олон арга байдгаас заримыг дурдвал: Зун тарваганы мах чанасан шөлнөөс тостой халуунаар нь өдөрт нэг аягаар гурав хоног уувал даралт буурч, ахин ихдэггүй. Хүнсний шар манжинг нимгэн зүсэж хөлийн уландаа тавьж даралтаа бууруулж болдог. Улаан тамхи уландаа дэвсэж байвал даралт буурдаг. Даралт ихтэй хүн орой унтахын өмнө зүүн гарын сарвууг тойруулан иод түрхдэг. Хоногт 1 удаа буюу 10 хоног түрхвэл сайн байдаг. Даралт ихтэй хүн өлөн шээсээ уугаад байхад буурна. Хүрэн манжинг хальстай нь бүтнээр нь чанаж өглөө бүр идвэл даралт буурч ходоодны шарх ч эдгэрдэг. Цахилдагны үндэс чанаж уугаад даралтаа бууруулж болно. Хөлийн уланд тарваганы тос түрхвэл даралт ихсэхгүй.
Элэг цэвэрлэх Элгээ цэвэрлэхээс хэдэн өдрийн өмнөөс бие организмаа “зөөллөх” хэрэгтэй. Үүнийг халуун ваннд эсвэл ууранд суух маягаар хийнэ. Хамгийн гол нь энэ бүхний дараа та биеэ сулласан, бие организм усаар ханасан, биеээ халсан байхыг мэдрэх нь чухал. Хуурай арьстай хатингар хүмүүс халуун ваннд, мариалаг тарган хүмүүс хуурай саунд, бусад нь ууранд суух нь илүү зохимжтой. Үргэлжлэх хугацаа нь 5-25 минут байна. Энэ заслыг заавал богино хугацааны /5-10 секунд/ хүйтэн шүршүүрээр дуусгана. Эсвэл хувингаар хүйтэн ус дээрээсээ асгаж болно. Дасгалыг /заслыг/ 3-5, түүнээс ч илүү хийж болно. Үүнийг биеийн байдлаас хамаараад өдөрт нэг, эсвэл өнжөөд нэг хийнэ. Тос хэрэглэх нь биеийг сайн суллах, өөрөөр хэлбэл зөөлрүүлэхэд их нэмэртэй. Өглөөдөө 20 грамм хайлуулсан шар тосоор тослоод, өдөртөө бага зэргийн шар тостой эсвэл оливийн тостой массаж хийнэ. Дараа нь бүлээн шүршүүрт савангүйгээр угаана. Тарган, тослог арьстай хүмүүст энэ шаардлагагүй, жаахан гүйж биеээ халаагаад хөлсөөрөө шаараа /шлак/ гаргах нь тохирно. Энэ бүхнийг элгээ цэвэрлэхээс өмнө хийх хэрэгтэй. Үүний дүнд цөс илүү шингэрч, билирубиний чулуу хайлж, эд эс илүү уян болж, цөсний цорго нээгдсэнээр таны бэлтгэл дуусна. Элэг цэвэрлэх хамгийн үр дүнтэй арга бол оливийн тос /чидун жимсний тос/, лимоны хүчил ашиглан цэвэрлэх арга юм. Туршлагаас үзвэл оливийн тосыг наранцэцгийн тосоор, лимоны хүчлийг исгэлэн амттай шүүсээр /чацаргана гэх мэт/ сольж болно. Нэг удаагийн цэвэрлэгээнд 100-200 грамм тос, мөн тийм хэмжээний шүүс хангалттай. Цэвэрлэгээний ажлаа оройн 19-20 цагийн орчимд эхлээрэй. Нэг нь тостой, нөгөө нь шүүстэй 2 стакан бэлдсэн байна. Тосноос 1-2 балгаад, шүүснээс төдий чинээ балгыг уугаарай. 15-20 минутын дараа, дотор эвгүй оргихгүй бол дахин давтаад 15-20 минут хүлээнэ. Ийм маягаар тос шүүсээ дуустал ууна. Дараа нь элгэн дээрээ халуун жин тавиад амарна. Туршлагаас үзвэл элэг хэр сайн хална, үр дүн нь төдий чинээ сайн. Иймд халуун жинг бүтэн шөнөжин, маргааш өдөр нь ч тавина. Болгоомжлох нь: Хэрвээ та тос балгасны дараа дотор эвгүй оргивол зүгээр болтол нь хүлээж, гайгүй болвол дахин давтана. Хугацаа уртсах нь тийм ч муу биш харин ч тустай. Хэрвээ дотор гайгүй болохгүй бол уусан хэмжээгээрээ хязгаарла, энэ хангалттай. Тос шүүсээ ууж дууссанаас 2 цаг орчмын дараагаас 2 өвдөг дээрээ сөхөрч суугаад амандаа халуун чинжүү зууж, хамрынхаа зүүн нүхийг хөвөнгөөр бөглөн, баруун талын нүхээр зөөлөн удаан амьсгална. Ийм байдлаар 30 удаа амьсгалах ба элгээ улайссан гэж сэтгэ. Энэ нь эрчмийг ихэсгэж, биеийн дулааныг нэмэгдүүлнэ. 24 цагаас хойш, өглөөгүүр гүйлгэж эхлэхэд чулуунууд гадагшилж эхэлнэ. Их гүйлгэх нь цэвэрлэгээ сайн болж байгаагийн шинж, санаа бүү зовогтун. Элэгний цэвэрлэгээний дараах хэтэрхий их гүйлгэхийг зогсоохын тулд будаа, чанасан төмс иднэ. Энэ нь гүйлгэхийг зогсооно (Г.П.Малаховын “Оздровительные советы на каждый день” номоос орчуулав.)

Leave a Reply

Your email address will not be published.