Үнэндээ шантарч, туйлдаж байна. Баян тансаг биш. Анхдагч хэрэгцээгээ бий болгоод, амар тайван амьдрах боломж энэ нийгэмд түй ч алга. Халамж аваагүй. Ажилгүй суугаагүй. Хулгай хийгээгүй. Нам дагаж пялдаганаагүй мянга мянган залуус энэ нийгмийн новшийн бүхнийг мэдэрч байна. Зүгээр л татвар төлөөд үлдсэн 400К-аар амь зогоож байна. Хичээгээд, зүтгээд, эерэг байгаад нэмэргүй юм байна аа, энэ улсад. Юуг нь гайхахав дээ. Өөрийн гэсэн гэр оронгүй Монгол залуусын нэг нь л бачимдаж байна. Би уг нь гомдолдоггүй. Ажлаа сайн хийе. Зүтгэе. Хөдөлмөрлөе. Аргыг нь олъё гэж хичээдэг. Компаниа татварын өргүй байлгах, нөатаа тогтмол төлөх, цалингаа бага багаар нэмэх гэж л мэрийдэг. Сүүлийн үед үнэхээр бачимдаж байна аа .. Стресс тараасан бол уучлаарай
Categories
Үнэндээ шантарч, туйлдаж байна. Баян тансаг биш. Залуусын төлөөлөл мундаг хэлжээ ХҮН БҮР СОНСООРОЙ
