Categories
Чөлөөт

Анхаар!! ХООЛЛОХДОО ЭДГЭЭР ЦАГУУДАД ТААРУУЛЖ ЧАДВАЛ ТАРГАЛАХГҮЙ өвчин ороохгүй эрч хүчтэй болно

Уламжлалт анагаах ухаанд хоногийн 24 цагийг гурав хуваагаад Өглөөний 03:40-07:40, 15:40-19:40-ийг хийн цаг гэж үзэн энэ цагуудад шингэхдээ амархан халуун, бүлээн шөлтэй хоол идэх, 11:40-15:40-ийг шарын цаг гэж үзэн энэ цагуудад буюу өдрийн цагаар удаан шингэдэг махан хоол хүнсийг илүүтэй хэрэглэх, 07:40-11:40, 19:40-23:40 бадганы цаг тул ходоодыг амраан өлөн байх хэрэгтэй, 23:40-03:40 хүртэлх цагт сарны хүч дэлгэрдэг тул унтаж амрах ёстой гэж тэмдэглэсэн байдаг. Монголчууд ийнхүү сарны хүч дэлгэрсэн шарын цагаар унтаж амарчихаад хийн цагаар буюу үүрээр 04:00 цаг гэхэд л босдог байж. Гэхдээ одоо энэ цагт босно гэвэл дасах хүртлээ хямрах тул ядаж 05:00 цаг гэхэд босоод 07:40 -өөс өмнө өглөөнийхөө цайг уувал сайн. Өглөөний цайндаа хий дарах халуун цай, өрөм, ааруул, өөхний тосонд хайрсан боорцог зэргийг идэж болно. Харин бадганы цаг буюу 07:40-11:40-ийн хооронд хоол унд идэхгүй байвал сайн. Энэ цагт хоол идвэл бадганыг аривдуулан таргалалт үүсгэхээс гадна залхуу хүрэх, бие хүндрэх, оюун ухаан ажиллахаа болино, ажлын чадварыг муутгана. Мөн энэ цагт идсэн хоол хүний биед муугаар нөлөөлнө. Тиймээс өглөөний 07:40-өөс өмнө хоол идэх хэрэгтэй бөгөөд өглөө идсэн хоол биед жинхэнэ тэжээл болдог юм. Бадганы цагт хоол идэхгүй ходоодыг амраачихаад тухайн өдрийнхөө үндсэн хоолыг 11:40-15:40-ийн хооронд идэж, гол тэжээлээ авах ёстой. Үүний дараа 15:40-19:40 цагуудад хийн цаг учраас хийн бэлгэ чанар хямарч, өдрийн идсэн хоол бүрэн шингэдэг учраас өлсөх мэдрэмж төрнө. Хийн цагт өлсөх нь хийн бэлгэ чанарыг улам бүр хямраах нөхцөл болох учраас энэ үед юу ч идэхгүй байж болохгүй. Тиймээс энэ цагт буюу оройн 19:40-өөс өмнө шингэц сайтай хоол идэх хэрэгтэй. Тэгээд 19:40-23:40 цагийн хооронд буюу бадганы цагт дээр хэлсэнчлэн ходоодыг амраах хэрэгтэй. Түгжигдсэн орлогын үүдийг нээж. Бузар дэв арилгагч ОЧИРВААНЬ Бурханд даатгаж залбирвал та 9-н үеийн жаргал ирэх болно…..Хурай хурай хурай Их чадал хүчээр тотгорын өмгийг хоцроолгүй дарагч Тоолшгүй хувилгаанаар Ялгуусан зохионгуйг бүтээгч Хамаг Түүнчлэн ирэгсэдийн нууцын санг баригчИх ягчисын аймгийн ноён өнөд тэтгэн сахигтун. Индранилаан уул мэт маш бадрангуй Эрдэнийн Сүмбэр уул мэт жавхлантай Эвдрэхгүй цагийн галын өмөгчлөн гэрэлтэйИх чадал хүний эзэн тан дор мөргөмүйБаруун уулын орой дахь завсрын залуу үүлэн мэтУлбар шар үсээ овойлгосон, догшин хилэнтХурын зузаан үүлсийн дундах гилбэлгээн адилГурван мэлмийгээ хялайсан, хилэнгийн атираатад мөргөмүй. Охор бүдүүн агаад бахим чийрэг лагшинтайЛуугийн дуу мэт маштодорхой зарлигтай Огторгуйн төвчлөн үзэхүйеэ бэрх таалалтайНомхотгохуйяа бэрхийг номхотгогч дор мөргөмүй.Болшгүй хэрцгийсийг айлгагч дөрвөн соёог Сайтар ярзайлган тотгорын сүнсийг зайлуулагч Гуа бус хөмсөг сахлаа бадруулснаас Галын очис хаялсанд мөргөмүй Сэтгэлийг булаагч эрдэнэсийн чимгээр хээлэн Хорт лусын чуулгадаар үе гишүүнээ чимэгчМаш бадрангуй дүрэлзсэн галын төвд Аймшигт дүрс байдлаар оршсонд мөргөмүй.Огторгуй дүүртэл инээхийн хүрхрэл хийгээд Гурван газрыг хотолзуулагч өлмийгөөр Шулмас хийгээд буруу удирдагч бүгдийг гэсгээгч Нууцын эзэн амьтаны аврал дор мөргөмүй.Нууцын эзэнийг сэтгэлдээ санаад Лагшин, зарлиг, тааллын магтаал үүгээр магтваасНүгэл хилэнц бүхэн хоцроолгүй арилж Гурван зовлонгийн эвэршээл арилах болтугай.Нас буян, цог усрал, яруу алдар хийгээд Самади лугаа дээд бэлгэ билэг тэргүүтэй бүхнийг Шинийн саран мэт арвитган зохиогоод Лагшин, зарлиг, тааллын шид бүтээл хайрлагтун МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ.МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: "Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан. Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна" гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригданаУИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ?УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм.УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ?Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.

Leave a Reply

Your email address will not be published.