Хүүхэд чинь шөнөжин унтаж чадахгүй байна уу? Магадгүй энэ бол шинэ ээжүүдийн хувьд хамгийн том асуудал байх. Судалгаагаар хүүхэд 9 сартайгаасаа хойш шөнөжин унтдаг болдог. Гэхдээ хэрэв 9 сар хүртэл хүлээж чадахгүй байгаа бол бяцхан үрийг тань шөнийн турш унтахад туслах аргуудыг сонирхуулъя. 1. Нөхцөл байдалд дас Шөнө сэрнэ гэдэгтээ бэлтгэлтэй байвал таныг галзуурахаас сэргийлнэ. 4 долоо хоног хүртлээ ихэнх хүүхдүүд шөнө бараг унтдаггүй. Шинэхэн төрсөн хүүхдүүд өдөрт 15-18 цаг унтдаг бөгөөд энэ нь 4-7 удаа унтаж сэрдэг гэсэн үг юм. Хүүхдийнхээ унтлагын цагийг эхлээд тааварлах аргагүй байна. Хүүхэд бүр өөр өөр байдаг учир миний хүүхэд бусдаас яагаад өөр байна гэж гайхах хэрэггүй. Хүүхэд чинь шөнө сэрсэн хэвээрээ байлаа гээд чи муу ээж гэсэн үг биш шүү. 2. Уянгалаг аялгуу сонсго Шинэхэн төрсөн хүүхдүүдийн талаарх хамгийн том өрөөсгөл ойлголт бол чимээгүй орчинд унтуулах. Үнэндээ тэдэнд бага зэрэг дуу чимээ хэрэгтэй. эхийн хэвлийд байхдаа тэд тоос сорогчоос ч чанга чимээнд байдаг байсан. Тиймээс бага зэрэг намуухан далайн чимээ эсвэл радиогоо сул дээр нь тавиад орхиж болно.
3. Унтаж байхад нь хөхүүл Орондоо ороод хэдхэн цагийн дараа босч хүүхдээ хөхүүлэхээс ядарч байна уу? Тэгвэл өөрөө унтахаасаа өмнө унтаж буй хүүхдээ тэврээд хөхүүлж болно. Сонин сонсогдож байгаа ч унтаж байхдаа хөхдөг шүү. Ингэснээр дараагийн хооллолт хүртлээ арай удаан унтахад тусална. 4. Сайн өлгийд Хүүхдээ унтахад нь сайн өлгийдөх хэрэгтэй. Хүүхэд өөрийнхөө хөдөлгөөнд цочиж сэрдэг. Тиймээс яг л хэвлийдээ байгаа юм шиг өлгийдөх хэрэгтэй. эхний дөрвөн сард унтахад нь дандаа өлгийдөж байвал хүүхэд унтах цаг болсныг мэддэг болж, өөрөө шөнөжин унтдаг болно. 5. Шөнө нойрыг нь сэргээх зүйлсийг багасга Бүх хүүхдүүд шөнө сэрдэг. Гэхдээ хамгийн гол нь хүүхдээ сэрснийхээ дараа өөрөө унтдаг болгох хэрэгтэй. Ингэхийн тулд эхлээд орчныг нь намдуу байлга. Гэрлээ бүдэг дээр нь асаа. Хүүхэдтэйгээ ярьж эсвэл тоглохгүй бай. Мөн шөнө аль болох даавууг нь солих хэрэггүй. Шөнөжин нэг даавуутайгаа унтаж сурга. Зайлшгүй солих хэрэгтэй бол бүдэг гэрэлд солиорой.
6. Бага зэрэг хөдөлгөөн Эхийн хэвлийд байхдаа хүүхдүүд байнгын хөдөлгөөн дунд байдаг. жирэмсэн байх үед тань хүүхэд чинь өдрийн цагаар ч унтаж байсан. Тиймээс хэрэв хүүхэд чинь унтахгүй байвал тэврээд алх, бүүвэйл, машинд авж явсан ч болно. Бага зэрэг савлагаанд унтах нь зүгээр. Гэхдээ цаашдаа савлагааг багасгаж энгийн үед унтдаг болоход нь дасгаарай. 7. Хөнжил нь ээж шиг үнэртэж байх ёстой Нярай хүүхдүүд ээжийгээ үнэрээр нь таних чадвартай байдаг. тиймээс шөнийн турш ээжийг нь санагдуулах зүйл байх хэрэгтэй. хөнжлийг нь өдрийн цагаар өөрөө нөмөрч үнэрээ шингээгээд шөнө нь хүүхдэдээ нөмрүүлж болно. Хэрэв хүүхэд чинь нэг нас хүрсэн бол жижиг, зөөлөн тоглоом сонгож аваад хүүхэдтэйгээ унтахдаа цамцандаа хийгээд хамт унт. Хүүхдээ унтсан хойно нь хүүхэлдэйгээ үлдээгээд өөрөө босч болно. Шөнө бүр нэг тоглоомтой унтуулаад сургачихвал та өөр орон дээр тухтай унтах боломжтой болно. 8. Тогтмол хийдэг зүйлтэй бол Унтахаас нь өмнө усанд оруулаад унтуулбал хүүхэд илүү сайхан амарна. Унтахаас нь өмнө тогтмол хийдэг зүйлтэй болох хэрэгтэй. Жишээлбэл дулаахан унтлагын хувцсыг нь өмсгөөд хөнжлөөр нь хучаад ном уншиж өгөөд, сүүлд нь дуртай дууг нь дуулж өгч болно. Хэт тод гэрэл эсвэл харанхуйд байлгах хэрэггүй. Бүдэг гэрэл хүүхдэд унтах цаг болсныг сануулна. Мөн намуухан ая тавьж болно. Орчноо бүрдүүлээд хүүхдээ тэврэхэд шууд л нүд нь анилдаж эхэлнэ. Энэ маягаар тогтмол хийдэг болбол унтах цаг болсонд хүүхэд суралцаж эхэлнэ. Хүүхэд том болох тусам насанд нь тохируулж тогтмол хийдэг зүйлсээ өөрчлөөрэй.
9. Өдрийн цагаар тогтмол цагт унтуул Хүүхдийг 2 сартайгаас эхэлж унтах цагийг нь зохицуулах хэрэгтэй. 2 сартай хүүхдүүд өдөр 3-4 удаа унтдаг ба ойролцоогоор нийт 6 цаг унтана. Өдрийн унтлага хүүхдийг амрааж, цэнэглэж өгдөг ба шөнө тайван унтах нөхцөлийг хангаж өгдөг. Өдөр бага унтвал хүүхэд ядарч шөнө сайн унтаж чаддаггүй. Тиймээс шөнө тайван унтуулахын тулд өдөр тогтмол унтуулж байгаарай. 10. Яавал дээр байна тэрийг хэрэгжүүл Хүүхдийнхээ яавал сайн унтдагийг нь өөрөө илрүүлсэн бол хэрэгжүүл. Хүүхэд шүд ургах үед, айлд хонож байх үед зэрэгт шөнө сайн унтаж чаддаггүй. Том болох тусам хүүхэд өөрчлөгддөг учир тохирох аргыг олж хэрэгжүүл. Хэдий хэцүү байсан ч хүүхэд маш богино хугацаанд л жаахнаараа байдаг гэдгийг санаарай.
МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ.МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.
Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ.
Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ?УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм.
УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ?Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.