Categories
Чөлөөт

Жүжигчин Жон Сон Илийн 8 долоо хоногийн ГАЙХАМШИГТ ӨӨРЧЛӨЛТ

Жүжигчин Жон Сон Ил “Netflix”-р цацагдсан “The Glory” кинонд Ха Ду Ён хэмээх залуугийн дүрийг бүтээсэн. Киноны нэр хүнд өсөхийн хэрээр олны анхааралд ихээр өртөх болсон Жон Сон Илийн богино хугацааны өөрчлөлт шүтэн бишрэгчдийнх нь тоог улам бүр нэмсээр байна. Тэрээр 8 долоо хоногийн турш өдөрт 2-3 цаг бэлтгэл хийж, эрүүл хооллон эрүүл чийрэг бие галбиртай болжээ. Энэ тухайгаа тэрээр “Долоодугаар сарын 16-аас есдүгээр сарын 10 хүртэл яг найман долоо хоногийн өөрчлөлт. “8 долоо хоногийн гайхамшиг” хэмээх номыг уншсаны хүчинд өдөрт 2-3 цаг дасгал хийж чадсан юм шиг байна. Одоо дутуу үлдээсэн зүйлсээ гүйцээх гээд үзье” гэжээ. Түүний энэхүү зураг дахин цацагдсанаас хойш олон хүмүүс түүнээс урам зориг авч, өөрийнхөө төлөө спортоор тууштай хичээллэхээх эргэлт буцалтгүй шийдсэн тухайгаа илэрхийлэх болжээ.

Leave a Reply

Your email address will not be published.