Бурханч лам Пүрэвбатын Солонгос гэргий Ким Сон Жон

Бурханч лам Пүрэвбат нь Монголын шашны салбарт үнэтэй хувь нэмэр оруулж яваа. Хийж бүтээснээрээ олны талархлыг хүлээсэн бурханч лам маань бурхад зурдгаараа алдартай. Улаанбаатар хотоос 100 гаруй км-ийн цаана байрлах Аглаг бүтээлийн хийддээ бурхны үйлийг бясалгаж суудаг. Гэр бүлээрээ хөдөө амьдарч хотруу бараг орж ирдэггүй бурханч ламын Солонгос гэргийтэй гэдгийг уншигчид маань дуулж байсан биз ээ. Солонгос гэргий Ким Сон Жон нь сургуулийнхаа гадаад харилцааг хариуцан ажилладаг бөгөөд бурханч ламын найдвартай ар тал гэгддэг. Бурхан лам Пүрэвбат гуайг Солонгост ядруухан явахад нь сэтгэлээсээ тусалж буяны гараа сунгасан учраас тэд бие биедээ татагдаж гэр бүл болсон гэж ярих нь бий.

 

Leave a Reply

Your email address will not be published.