Categories
Чөлөөт

ХҮНД ЦҮНХ ҮҮРЭХ НЬ ИРЭЭДҮЙД ОЛОН СӨРӨГ ҮР ДАГАВАРЫГ БИЙ БОЛГОДОГ

АШУҮИС-ийн орчны эрүүл мэндийн тэнхимээс бага насны хүүхдүүд хүнд цүнх үүрснээр нуруу мөрний далийлттай болоод зогсохгүй мэдрэлийн судаснуудыг дарж тархи толгой өвдөж даралт ихсэх эрсдэлтэй болохыг тогтоожээ. Манай улсад одоогоор цүнхний хувьд мөрдөх стандарт гэж байдагггүй. Дэлхийн эрүүл мэндийн бай¬гууллагын зөвлөмжид тухайн хүүхдийн биеийн жингийн 10 хувиас хэтрэхгүй жинтэй байна гэсэн байдаг. 25 кг жинтэй хүүхэд байлаа гэхэд гурван кг, 25-35 кг жинтэй хүүхдэд 4.5 кг ч юм уу цүнх үүрүүлэх хэрэгтэй гэсэн норм бий. Энэ нормын дагуу эцэг, эхчүүд хүүхдээ сургуульдаа явах үед цүнхийг нь байнга шалгаж, зайлшгүй хэрэгтэй сурах бичиг, хэрэгслийг нь л өгч явуулж хэвших хэрэгтэй байна. Цүнхний жинг хэтрүүлсэнээр өсөлт хөгжилтнд нөлөөлж, нуруу мөрний далийлтийг үүсгээд зогсохгүй олон сөрөг үр дагаваруудыг бий болгодог байна. Бидний анзаардаггүй анзаарах ч сөхөөгүй явдаг зүйл нь дээрх асуудал болчиход байна. Олон хичээл ордог учраас 5-6 сурах бичигтэй явах нь сурагчид болоод эцэг эхчүүдийн хувьд хэвийн үзэгдэл болчихоод байна. Тиймээс манай улсын хувьд цүнэхэнд мөрдөгдөх стандартыг бий болгож эцэг эхчүүд, багш нар болон сургуулиуд сурагчдынхаа нуруунд аль болох хүнд ачаа үүрүүлэхгүй байж ирээдүйд гарч болох олон сөрөг үр дагаваруудаас сэргийлэх шаардлагатай байна.

Leave a Reply

Your email address will not be published.