Categories
Чөлөөт

❗️❗️Та үүнийг мэдэх үү ❗️❗️ МАШ ХЭРЭГТЭЙ ЗӨВЛӨГӨӨ

ХҮНСНИЙ ЭСЛЭГ – Өдөрт насанд хүрсэн хүн наад зах нь 25 грамм идвэл таргалалт, чихрийн шижин, зүрх судасны өвчнөөс сэргийлэх, улмаар эрүүлжих боломжтой. Эслэг нь ургамлын гаралтай бөгөөд илчлэггүй тул их идэх тутам гэдэс дүүрэн мэдрэмж өгч, турахад тусална. Хүнсний эслэг хоол боловсруулах замд задарч боловсрохгүй ч өөх тос, уураг, нүүрс усны адил шим тэжээлд ордог. Усанд уусах чанараасаа хүнсний эслэг уусдаг, уусдаггүй гэж 2 төрөлд хуваагддаг. “УУСДАГ ЭСЛЭГ” нь усанд хөөж, цэлцэгнүүр шиг болж, бүдүүн гэдсэнд бичил биетний оролцоотой задарч боловсордог. Бүдүүн гэдсэнд илчлэг үүсгэж, ашигтай бичил биетний тэнцвэртэй харьцааг хадгалахад тусалдаг. Цусанд дах холестрин бууруулж, сахарын зохицуулгад оролцдог. “УУСДАГГҮЙ ЭСЛЭГ” гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг нэмэгдүүлж, өтгөн (баас)-ийг хэлбэржүүлж, өтгөн хаталтаас сэргийлж, ходоод,гэдэсний замыг эрүүл байлгахад оролцдог. Эслэгийн агууламж хүнсний төрлөөс хамаарч өөр байдаг тул олон төрлийн ургамлын гаралтай хүнс хэрэглэвэл зохилтой.Хүнсний шошгонд Англиар Fiber Германаар Ballaststoffe гэж хайж болно.

Leave a Reply

Your email address will not be published.