Categories
Чөлөөт

Судалгаагаар иргэдийн хамгийн их итгэдэг сэтгүүлчээр Батбилэг тодорчээ

MEC судалгааны байгууллагаас “Сэтгүүлчдийн олонд танигдсан байдал ба тэдэнд итгэх итгэлийн түвшин” гэсэн судалгааг явуулжээ. Уг судалгааг энэ оны долдугаар сарын 20-22ны өдрүүдэд Улаанбаатар хотод оршин суудаг сонгуулийн насны 1000 иргэнээс квотчилсон санамсаргүй түүврийн аргачлалаар гар утсаар цуглуулсан байна.Судалгааг хоёр асуултын хүрээнд буюу “Та аль сэтгүүлчийн мэдээллийг зорьж үздэг вэ”, “Та аль сэтгүүлчид итгэдэг вэ” гэсэн хоёр асуултын дунд явуулжээ.“Та аль сэтгүүлчийн мэдээллийг зорьж үздэг вэ” гэсэн асуултад судалгаанд оролцогчдын дийлэнх нь буюу 36 хувь нь “Зариг” сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн мэдээ, сурвалжлагыг зорьж үздэг гэж хариулсан байна. Хоёрдахь асуулт болох Та аль сэтгүүлчид итгэдэг вэ? гэсэн асуултад мөн судалгаанд оролцогчдын 50 хувь нь “Зариг” сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн сэтгүүл зүйн бүтээл, сурвалжлагад нь итгэдэг гэжээ.Сэтгүүлч Н.Өнөрцэцэг нь 2017 оны дөрөвдүгээр сарын 1-нд “Зариг” видео мэдээллийн сайтаа нээсэн. Тэрбээр хараат бус сэтгүүлзүй хэнд хэрэгтэй вэ, улс оронд ямар чухал үүрэгтэй байдаг вэ гэдгийг харуулах том зорилгыг тээж ажиллаж ирсэн. Иргэдийн мэдэх эрхийг хангах, хөндөгдсөн эрх ашгийг нь хамгаалах чиглэлд түүний бэлтгэсэн олон сурвалжилга нь бодит үр дүнд хүрсэн.Хэвлэл мэдээллийн салбарт цахим шилжилт эрчимтэй явагдаж буйтай холбоотойгоор мэдээллийн сайтын тоо олширч байгаа. Өнөөдөр Монгол Улсад 500 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл үйл ажиллагаа явуулж, тус салбарт 4700 орчим хүн ажилладаг. Тэдний 60 орчим хувь нь сэтгүүлч мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн. Хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллагсдын 50 гаруй хувь нь телевизийн салбарт ажилладаг. Үндэсний статистикийн хорооноос наймдугаар сарын байдлаар нийгэм, эдийн засгийн байдлыг дэлгэрэнгүй танилцуулав.Дундаж цалин 1.5 сая төгрөг болсон гэв. Энэ дүнг нийгмийн даатгал төлөгчдийн цалин, түүнтэй адилтгах орлогын мэдээлэлд суурилан гаргадаг. Энэ оны эхний улиралд дундаж цалин 1 сая 450 мянган төгрөг байсан юм.Харин медиан цалин 1.1 сая төгрөг байна. Энэ дүн энэ оны эхэнд нэг сая 67 мянган төгрөг байсан юм. Медиан цалин нь нийгмийн даатгалын шимтгэл төлж буй 718 мянган иргэнийг цалингийн хэмжээгээр нь нэг цуваанд жагсаахад голд нь байршсан хүний цалин буюу дундаж цалинтай хүмүүсийн цалинг багаас нь их рүү жагсаагаад голын хүний цалин юм.

Leave a Reply

Your email address will not be published.