Categories
Чөлөөт

Л.Энх-Амгалан: Цэцэрлэгийн насны хүүхдүүдээ сугалаагаар авдгийг болиулна

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Цэцэрлэгийн насны хүүхдүүдээ сугалаагаар авдгийг болиулж, нэг ч хүүхдийг гэрт нь үлдээхгүй байх зорилго тавин ажиллаж байна. Би цэцэрлэгийн хүртээмж муутай дүүрэг, хороодоор биечлэн явж ажилласан” гэв. VI САРЫН 1-НИЙ БАЙДЛААР ЦЭЦЭРЛЭГИЙН ГАДНА БАЙГАА ХҮҮХДИЙН ТОО Баянзүрх дүүрэгт 15243 байсан бол өнөөдрийн байдлаар 4815 боллоо. Баянгол дүүрэгт: 1871 байсан бол 896, Налайх 1130 байсныг 346, Хан-Уул 11702 байсныг 4338, Сонгинохайрхан 1704 байсныг 742, Сүхбаатар 1022 байсныг 310, Чингэлтэйд 1363 байсныг 121 болж буурчээ. Хүртээмж нэмэхэд дараах арга хэмжээг авсан байна: •Цэцэрлэгийн зориулалттай барилгын ажлыг эрчимжүүлэв. •Цэцэрлэгийн зориулалттай барилгa худалдан авна. •Цэцэрлэгийн зориулалтаар байр түрээсэлнэ. •Байгууллагын дэргэдэх цэцэрлэгийн тоог нэмсэн. Хувийн цэцэрлэгийн сул орон тоонд нэмэлт элсэлт авна. •Хувийн цэцэрлэг байгуулах, үйл ажиллагаагаа өргөжүүлэх санаачилгыг дэмжиж, хувьсах зардлыг нэмж олгоно. •Цомцог гэр төслийг хэрэгжүүлнэ. •Хүүхэд харах үйлчилгээг дэмжинэ.

Leave a Reply

Your email address will not be published.