Categories
Чөлөөт

Бүсгүйчүүд ээ? Хэзээ жирэмсэн болдгоо мэдэхгүй байгаад байна уу?

Бүсгүйчүүд ээ? Хэзээ жирэмсэн болдгоо мэдэхгүй байгаад байна уу? Сард ердөө 4 хоногт л баттай жирэмсэн болдог байна.🤰 🤰 🤰 ✅Жишээ 1: Cарын тэмдэг тогтмол 28 хоногтой ирдэг гэж бодьё. Өндгөн эс боловсорсноос хойш 14 хоногийн дараа сарын тэмдэг ирнэ. Тиймээс дараагийн өндгөн эс боловсрох нь 28-14=14 буюу сарын тэмдэг үзэгдсэн эхний өдрөөс хойш 14дэх хоногт буюу мөчлөгийн яг дунд өндгөн эс боловсроно гэсэн үг. ✅Жишээ 2: Cарын тэмдэг тогтмол 25 хоногтой гэж бодъё. 25-14=11. Энэ нь сарын тэмдэг үзэгдсэн эхний өдрөөс хойш 11дэх хоногт өндгөн эс боловсроно гэсэн үг. ✅Жишээ 3: Cарын тэмдэг тогтмол 31 хоногтой гэж бодвол 31-14=17. Энэ нь сарын тэмдэг үзэгдсэн эхний өдрөөс хойш 17дах хоногт өндгөн эс боловсроно гэсэн үг. 💗Хэрэв сарын тэмдэг тогтмол биш бол дараах аргаар тооцно. Үүний тулд сүүлийн саруудын мөчлөгөө тэмдэглэн хуанли хөтөлсөн байх хэрэгтэй. Сүүлийн 8-12 сарын тэмдэглэл байвал сайн. ✅Жишээ 4: Эхлээд хуанлиасаа хамгийн богино болон хамгийн урт мөчлөгийг сонгоно. Богино мөчлөг нь 26 хоногтой, урт нь 30 хоногтой байжээ гэж бодъё. Тэгвэл богино мөчлөгтэй үед 26-14=12 буюу сарын тэмдэг үзэгдсэнээс хойш 12дах өдөр, урт мөчлөгтэй үед 30-14=16 буюу сарын тэмдэг үзэгдсэнээс хойш 16дах өдөр овуляци явагдана гэсэн үг. Тиймээс энэ эмэгтэйн хувьд мөчлөг нь хэдий хугацаатай байхаас хамаараад сарын тэмдэгийн 12-16 дах өдрүүдийн хооронд овуляци явагддаг гэсэн үг юм.

Leave a Reply

Your email address will not be published.