1. Хүн гэдэг эхээс төрөөд сүүгээр ундаалж хүн болдог тиймдээ ч сүүгээр өргөл өргөж байвал сүнс тань цатгалан байдаг гэнэ. 2.Нялх үрээ төрөх үед гардаг эхэсийг боож аваад нутагт нь газар ухаж тэмдэгтэй газар булдаг.Олон жилийн дараа нас бие гүйцсэн үедээ тэр газраа очиж хөрвөөхөөр бүх муу муухай нь арилж шинээр төрсөн мэт болдог ажээ.
Бид түүнийг унасан газар угаасан ус гэж нэрлэдэг.Эхэс бол хүн бүрэлдэх үедээ дотор нь байрладаг тул сүнсэн гэр ажээ. 3.Нялх үрээ төрсний дараагаар хүй нь цөглөөд унахаар нь мөн хадганд боож аваад төрсөн гэрийн ойролцоо нутаг усанд
нь 3хүн хөдөлгөж дийлхээргүй томоос том чулуун дор 7хомоолын дунд байрлуулаад том чулуугаараа даруулдаг гэнээ.Дом нь тэр хүүхэд 7үеэрээ бэртэж гэмтэхгүй,тахир дутуу,өвчтэй зовлонтой үр үндэс гардгүй юм гэнэ.
4.Шинэ хүн мэндэлсний угаалга хийдэг нь үр удам,шинэ хүнтэй болсондоо баярлаж талархаж буйгаа дээд тэнгэртээ илэрхийлж байгаа баяр тул хүүхдийн угаалган дээр архи задалдгүй амсдаггүй ажээ. 5.Хүүхдийн нэрийг зөвхөн эцэг нь өгдөг ёстой юм гэнэ.Тэгж байж орчлонд данслагдах нэр нь болдог гэнэ.6.Үнэгний сүүл бол сэлэм.Муу муухайг ойртуулахгүй.Тиймээс нялх хүүхдэд үнэг хайчилж өгдөг аж.
7.Хүүхдийн даахийг үргээдэг нь урьд насны үйлийн үрийг нь тасдаж энэ орчлонд шинээр амьдрахад нь тусалж буй хэрэг гэнэ. 8.Хүүхдийн зургыг дор хаяж 1,6 нас хүртэл нь бүү ав.Олон нийтийн сүлжээнд тавих хэрэггүй.Олон зураг авахаар тэр хүүхдийн заяа төөрдөг,цагаан хэл ам хүрж сэвтэх нигууртай.
9.Хүн бүр аягатай байдаг байжээ.Аягандаа идэж уух нь өөр хүнтэй энерги солилцож сэвтэхгүй. 10.Сүүл хөхүүлвэл тархи,зүрх,элэгний уургыг нөхдөг гэнэ.Уургын дутагдалгүй өсөж өндийдөг ажээ.ккк мэдэх хүмүүс байгаа байхөө.
Categories
ӨВӨГ дээдсээс уламжлагдан ирсэн мэдхэд илүүдэхгүй сайн, дом, заслууд уншиад хадгалаад аваарай
