Categories
Чөлөөт

ШИНЭЭР ТӨРСӨН ХӨӨРӨХНҮҮДЭЭ ДАРААХ ЗААВРЫН ДАГУУ УСАНД ОРУУЛВАЛ. Нярай тайвширч, илүү сайн идэж, хурдан унтдаг…

Ихэнх хүүхдийн эмч нар шинэ төрсөн хүүхдийг өдөр бүр усанд оруулах хэрэгтэй гэж үздэг. Мөн энэ нь эрүүл ахуйд төдийгүй биед сайн гэж үздэг. шаардлагатай байдаг. Нярай усанд орсонооо тайвширч, илүү сайн идэж, хурдан унтдаг. Унтахаасаа нэг цагын өмнө хүүхдээ усанд оруулахыг эмч нар зөвлөдөг төдийгүй хүүхэдэд тааламжтай байж зуршил болдог. Эхний нярайн саруудад усны халууны хэмжээ 36 градус хүртэл хөргөсөн буцалсан бүлээн ус байх бөгөөд нарийн тодорхойлохоор термометр хэрэглэх хэрэгтэй. Хэрэв усанд орох эсвэл усанд ургамлын ханд нэмэхийг хүсч байвал энэ талаар хүүхдийн эмчтэй зөвлөлдөх нь дээр. Хүүхдийг усанд оруулахын өмнө биеийн доод хэсгийг угааж дасгах хэрэгтэй. Мөн хүүхдийнхээ зан байдлыг анхаарч үзээрэй. Хэрэв тэр уйлж байгаа бол ус эсвэл агаарын температурыг өөрчлөх хэрэгтэй. Хэрвээ хүүхэд халуурсан эсвэл вакцин хийлгэсэн бол тэр өдөр оройн усанд орохоос татгалзах хэрэгтэй. Хэрэв нялх хүүхдэд вакцин хийлгэсний дараа биеийн температур нэмэгддэг бол шинж тэмдгүүд арилах хүртэл усанд орох ёсгүй.

Leave a Reply

Your email address will not be published.