Categories
Чөлөөт

ЭМД-аар дараах тусламж үйлчилгээнүүдийг үнэгүй авах боломжтой ШЭЙРЛЭЭД ХАДГАЛААД АВААРАЙ

Энэ удаагийн “Хөтөч” булангаараа даатгалаар бүрэн хөнгөлөгдөх эрүүл мэндийн тусламж үйлчилгээнүүдийг хүргэж байна. Иргэн та ЭМДЕГ-тай гэрээт эмнэлгүүдээр үйлчлүүлэхдээ эрүүл мэндийн даатгалаа ашиглаж дараах үйлчилгээнүүдийг үнэгүй авах боломжтой юм. ЭМД-аар дараах амбулаторийн тусламж, үйлчилгээг үнэгүй авах боломжтой ЭМДҮЗ-ийн 01 дүгээр тогтоолын амбулаторийн тусламж, үйлчилгээнд 14 оношийн бүлэг хамаарах бөгөөд эдгээр бүх оношийн бүлэгт даатгуулагч-иргэн ямар нэгэн хамтын төлбөр төлөлгүй хэрэгцээтэй тусламж, үйлчилгээгээ авах боломжтой юм. Амбулаторийн тусламж, үйлчилгээ /Өвчний учир үзлэг, оношилгоо, шинжилгээ/ – Нийт зардал 57000 бөгөөд иргэн ямар нэг төлбөр төлөхгүй. Амбулаторийн тусламж, үйлчилгээ /Амбулаториор хийгдэх мэс ажилбар/- Нийт зардал 27000 бөгөөд иргэн ямар нэг төлбөр төлөхгүй. Амбулаторийн тусламж, үйлчилгээ /Өвчний учир үзлэг/ – Нийт зардал 15000 бөгөөд иргэн ямар нэг төлбөр төлөхгүй. Амбулаторийн тусламж, үйлчилгээ /Эрүүл мэндэд нөлөөлж буй нөхцөл байдал/ – Нийт зардал 17000 бөгөөд иргэн ямар нэг төлбөр төлөхгүй. Амбулаторийн тусламж, үйлчилгээ /Сэтгэцийн ба зан төрхийн эмгэгийнн үзлэг оношилгоо/ Нийт зардал 30000 бөгөөд иргэн ямар нэг төлбөр төлөхгүй. Шүдний тусламж, үйлчилгээ /Шүд амны хөндийн амбулаторийн тусламж, үйлчилгээ/ – Нийт зардал 48000 бөгөөд иргэн ямар нэг төлбөр төлөхгүй. Хэвийн явцтай жирэмсний хяналтын багц /Амбулаторийн үзлэг, хяналт, оношилгоо, шинжилгээ/ – Нийт зардал 342000 бөгөөд иргэн ямар нэг төлбөр төлөхгүй. Эрсдэлтэй жирэмсний хяналтын багц /Амбулаторийн үзлэг, хяналт, оношилгоо, шинжилгээ/ – Нийт зардал 572000 бөгөөд иргэн ямар нэг төлбөр төлөхгүй. Амбулаторийн хяналт – Халдварт өвчин /Амбулаторийн үзлэг, хяналт, оношилгоо, шинжилгээ/ – Нийт зардал 21000 бөгөөд иргэн ямар нэг төлбөр төлөхгүй. Амбулаторийн хяналт – Халдварт бус өвчин /Амбулаторийн үзлэг, хяналт, оношилгоо, шинжилгээ/ – Нийт зардал 41000 бөгөөд иргэн ямар нэг төлбөр төлөхгүй. Амбулаторийн хяналт – Хорт хавдар /Амбулаторийн үзлэг, хяналт, оношилгоо, шинжилгээ/ – Нийт зардал 43000 бөгөөд иргэн ямар нэг төлбөр төлөхгүй. Амбулаторийн хяналт – Cэтгэцийн эмгэг /Амбулаторийн үзлэг, хяналт, оношилгоо, шинжилгээ/ – Нийт зардал 16000 бөгөөд иргэн ямар нэг төлбөр төлөхгүй. Амбулаторийн хяналт – Гэмтэл, осол /Амбулаторийн үзлэг, хяналт, оношилгоо, шинжилгээ/ – Нийт зардал 32000 бөгөөд иргэн ямар нэг төлбөр төлөхгүй. Амбулаторийн хяналт – Мэс засын эмчилгээ /Амбулаторийн үзлэг, хяналт, оношилгоо, шинжилгээ/ – Нийт зардал 11000 бөгөөд иргэн ямар нэг төлбөр төлөхгүй. ЭМД-аар яаралтай тусламжийн үйлчилгээг үнэгүй авах боломжтой ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолын яаралтай тусламжид есөн оношийн бүлэг хамаарах бөгөөд эдгээр яаралтай тусламжийн нийт зардлыг 100 хувь эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцах юм. Яаралтай тусламж, үйлчилгээ /Улаан/ – Нийт зардал 2,033,000 бөгөөд иргэн ямар нэг төлбөр төлөхгүй. Яаралтай тусламж, үйлчилгээ /Шар А/ – Нийт зардал 556,000 бөгөөд иргэн ямар нэг төлбөр төлөхгүй. Яаралтай тусламж, үйлчилгээ /Шар В/ – Нийт зардал 91,000 бөгөөд иргэн ямар нэг төлбөр төлөхгүй. Яаралтай тусламж, үйлчилгээ – /Ногоон А/ – Нийт зардал 278,000 бөгөөд иргэн ямар нэг төлбөр төлөхгүй. Яаралтай тусламж, үйлчилгээ – /Ногоон B/ – Нийт зардал 43,000 бөгөөд иргэн ямар нэг төлбөр төлөхгүй. Яаралтай тусламж, үйлчилгээ /Цагаан/ – Нийт зардал 16,000 бөгөөд иргэн ямар нэг төлбөр төлөхгүй. Гэмтлийн яаралтай тусламж, үйлчилгээ /Улаан/ – Нийт зардал 2,033,000 бөгөөд иргэн ямар нэг төлбөр төлөхгүй. Гэмтлийн яаралтай тусламж, үйлчилгээ /Шар/ – Нийт зардал 214,000 бөгөөд иргэн ямар нэг төлбөр төлөхгүй. Гэмтлийн яаралтай тусламж, үйлчилгээ /Ногоон/ – Нийт зардал 161,000 бөгөөд иргэн ямар нэг төлбөр төлөхгүй. ЭМД-аар түргэн тусламжийн үйлчилгээг үнэгүй авах боломжтой Түргэн тусламжид ойрын болон алсын дуудлагаасаа хамаарсан таван оношийн бүлэг хамаарах бөгөөд эдгээр түргэн тусламжийн нийт зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь хариуцах юм. Түргэн тусламж /25 км хүртэл/ – Нийт 48,000 төгрөг бөгөөд иргэн ямар нэг төлбөр төлөхгүй. Түргэн тусламж /25-70 км хүртэл/ – Нийт 86,000 төгрөг бөгөөд иргэн ямар нэг төлбөр төлөхгүй. Түргэн тусламж /70-450 км/- Нийт 424,000 төгрөг бөгөөд иргэн ямар нэг төлбөр төлөхгүй. Түргэн тусламж /450-800 км/- Нийт 822,000 төгрөг бөгөөд иргэн ямар нэг төлбөр төлөхгүй. Түргэн тусламж /800 км дээш/- Нийт 1,500,000 төгрөг бөгөөд иргэн ямар нэг төлбөр төлөхгүй. Телемедициний тусламж үйлчилгээг үнэгүй авна “Телемедицин” гэдэг нь зайнаас анагааах, оношлох гэсэн утгатай бөгөөд харилцаа холбоо болон мэдээллийн технологийг ашигладаг гэдгээрээ онцлог юм. Телемедициний онлайн оношилгоо, эмчилгээ, зөвлөгөөг ЭМД-аар 100 хувь үнэ төлбөргүй авах боломжтой. Энэхүү тусламж үйлчилгээний нийт зардал 54,000 төгрөг байдаг бөгөөд иргэн ямар нэг хамтын төлбөр төлөхгүй аж. Бусад өдрийн эмчилгээг үнэ төлбөргүй хийлгэнэ Бусад өдрийн эмчилгээ гэдэгт дараах оношийн бүлгүүд багтах бөгөөд иргэн хувиасаа ямар нэгэн зардал гаргахгүй 100 хувь ЭМД-аар төлөгдөнө. Гемодиализ /эмийн эмчилгээ/ – Нийт зардал нь 165,000 бөгөөд иргэн төлбөр төлөхгүй. Хэвлийн диализ /эмийн эмчилгээ/ – Нийт зардал нь 59,000 бөгөөд иргэн төлбөр төлөхгүй. Хoрт хaвд.рын химийн өдрийн эмчилгээ /эмийн эмчилгээ/ – Нийт зардал нь 482,000 бөгөөд иргэн төлбөр төлөхгүй. Хoрт хaвд.рын химийн өдрийн бай эмчилгээ /эмийн эмчилгээ/ – Нийт зардал нь 4,000,000 бөгөөд иргэн төлбөр төлөхгүй. Хoрт хaвд.рын туяаны өдрийн эмчилгээ /энгийн туяа эмчилгээ/ – Нийт зардал нь 66,000 бөгөөд иргэн төлбөр төлөхгүй. Хoрт хaвд.рын туяаны өдрийн эмчилгээ /шугаман хурдасгуурын аргаар хийх туяа эмчилгээ/ – Нийт зардал нь 350,000 бөгөөд иргэн төлбөр төлөхгүй. Иод 131 эмчилгээ – Нийт зардал нь 670,000 бөгөөд иргэн төлбөр төлөхгүй. Дараах сэргээн засах эмчилгээний төлбөрийг ЭМД-ын сангаас бүрэн хариуцна ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолд сэргээн засах тусламж, үйлчилгээний эмчилгээний төлбөрийг 100 хувь эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцхаар тусгажээ.Сэргээн засах тусламж, үйлчилгээнд арьсны эмгэг, үе мөч, дотор, тархи, мэдрэлийн гаралтай сэргээн засах хэвтүүлэн эмчлэх гэх мэт 12 төрлийн оношийн бүлэг хамаардаг. Эдгээр бүх тусламж, үйлчилгээний төлбөр болох 20,000-1,771,000 төгрөгийн зардлыг 100 хувь Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцах юм Арьсний эмгэгийн сэргээн засах хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ – Нийт зардал нь 700,000 бөгөөд иргэн төлбөр төлөхгүй. Ахмадын сэргээн засах хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ – Нийт зардал нь 1,624,000 бөгөөд иргэн төлбөр төлөхгүй. Гэмтэл, согогын сэргээн засах хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ – Нийт зардал нь 1,539,000 бөгөөд иргэн төлбөр төлөхгүй. Дотрын эмгэгийн сэргээн засах хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ – Нийт зардал нь 1,634,000 бөгөөд иргэн төлбөр төлөхгүй. Тархи, мэдрэлийн гаралтай сэргээн засах хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ – Нийт зардал нь 1,771,000 бөгөөд иргэн төлбөр төлөхгүй. Үе мөч, тулгуур эрхтэний сэргээн засах хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ – Нийт зардал нь 1,320,000 бөгөөд иргэн төлбөр төлөхгүй. Хавдрын дараах сэргээн засах хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ – Нийт зардал нь 737,000 бөгөөд иргэн төлбөр төлөхгүй. Хүүхдийн сэргээн засах хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ – Нийт зардал нь 1,125,000 бөгөөд иргэн төлбөр төлөхгүй. Эх барих эмэгтэйчүүдийн сэргээн засах хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ – Нийт зардал нь 842,000 бөгөөд иргэн төлбөр төлөхгүй. Сэтгэцийн сэргээн засах хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ – Нийт зардал нь 832,000 бөгөөд иргэн төлбөр төлөхгүй. Сэргээн засахын амбулаторийн тусламж, үйлчилгээ – Нийт зардал нь 20,000 бөгөөд иргэн төлбөр төлөхгүй. Сэргээн засахын өдрийн эмчилгээ – Нийт зардал нь 150,000 бөгөөд иргэн төлбөр төлөхгүй. Хөнгөвчлөх эмийн эмчилгээг ЭМДС-гаас 100 хувь хариуцна ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор зохицуулагдах хорт хавдрын болон бусад өвчний үеийн хөнгөвчлөх эмийн эмчилгээний нийт зардал 880,000 төгрөг байдаг аж. Харин үүнийг Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь хариуцна хэмээн ЭМДЕГ-аас мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published.