Categories
Чөлөөт

Та Өрхийн эмнэлгээсээ жил бүр 60 мянган төгрөгийн үйлчилгээгээ авч чаддаг уу?

Та Өрхийн эмнэлгээсээ жил бүр 60 мянган төгрөгийн үйлчилгээ авах эрхтэй гэдгээ мэдэх үү?Тэгвэл нэг иргэний эрүүл мэндийн үзлэг, үйлчилгээний зардал болгож, сар бүр 60 мянган төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас Өрхийн эмнэлгүүдэд олгодог байна.Тухайлбал, 5 ам бүлтэй айлын зардал 300 мянган төгрөгийг жил бүр Өрхийн эмнэлэг ЭМДЕГ-аас авдаг гэсэн үг.Харин иргэн бүр жил тутамд Өрхийн эмнэлгээсээ 60 мянган төгрөгтөө тохирсон эрүүл мэндийн үйлчилгээ авдаггүй. Гэсэн ч ЭМДЕГ-аас дээрх санхүүжилтыг Өрхийн эмнэлгүүдэд 2022 оны 10-р сарыг дуустал 100 хувь олгосон байна. Харин 11-р сард санхүүжилт олгохдоо “хяналттай байя, яг хийсэн ажлыг нь шалгаад, түүнд нь тохируулан санхүүжилтыг нь олгоё” хэмээн дээрх санхүүжилтын 80 хувийг нь олгоод, үлдсэн 20 хувийг нь чанарын үзлэгээр дүгнэн, олгохоор болсон аж. Ингээд чанарын үзлэг хийхэд 200 гаруй өрхийн эмнэлгийн 35 нь тэнцэж, 20 хувийн санхүүжилтээ бүрэн авсан байна.Харин 180 гаруй өрхийн эмнэлэг чанарын шалгалтад тэнцээгүйн улмаас санхүүжилтын 20 хувиа авч чадаагүй байгаа бөгөөд тэдний төлөөлөл өнөөдөр ЭМЯ-ны гадаа ирж, эсэргүүцэл илэрхийлжээ.ЭМДЕГ-аас нэг хүнд ногдон олгох санхүүжилтын дүн 2018 онд 15 мянга, 2019 онд 18 мянга, 2020 онд 30 мянган төгрөг байсныг 2022 оноос 60 мянган төгрөг болгон нэмэгдүүлээд байгаа юм.Үндсэндээ Өрхийн эмнэлгүүд чанар, үйлчилгээгээ сайжруулаагүй байж, үйлчилгээ ч аваагүй иргэдийн мөнгийг 100% авахаар шаардах нь хэр зохистой вэ гэх асуулт үүсч байна. Жич: ЭМДЕГ мэдээллээ өгөхдөө жил бүр нэг иргэнд 60 мянган төгрөг тооцож, санхжүүжилт олгодгийг “сар бүр 60 мянгөн төгрөг олгодог” гэж андуурсныг залруулж, зассан болно. Е9 визтэй иргэд 10 жилийн хугацаанд оршин суух боломжтой болно гэнэ🫢 🇰🇷 БНСУ-ын засгийн газар жил бүр E-9 буюу мэргэжлийн бус ажлын визээр 50,000~60,000 орчим 👷гадаад ажилчид татан авдаг байсан бол, энэ жил тус визээр орж ирэх ажилчдын тоог ☝️110,000 болгож өсгөх гэж байгаа гэнэ. ⚡ Мөн E9 визний хугацаа хамгийн удаандаа 4 жил 10 сар хүртэл сунгах боломжтой байсан бол энэхүү хугацааг хамгийн ихдээ 10 жил хүртэл сунгах боломжтой болгох гэнэ. ☝️ Удаан хугацаагаар оршин суух эрх буюу 10 жилийн виз авах гадаад ажилчдын хувьд нэг газраа даан тогтвортой ажилласан байх шаардлагатайгаас гадна 사회통합프로그랩 буюу нийгмийн нэгдсэн хөтөлбөрийн 3- шатанд тэнцсэн байх, топик 3- р түвшинөөс дээш байх зэрэг шаардлага тавих юм байна. Монгол түмнийг минь дааж явдаг гэнэ лээ. Оройн дээд Богд Очирваань Отгонтэнгэр хайрханаа шүтэн шэйрлэнэ үү. ХУРАЙ ХУРАЙ ХУРАЙ Хангайн нурууны Ноён оргил Отгонтэнгэр уулыг “Богд Очирваань” хайрхан хэмээн хүндэтгэн нэрлэдэг. Отгонтэнгэр уулыг онгоцоор нар зөв тойрч харахад яг л жанчаа нөмрөөд заларч суугаа Очирваань бурхны дүр харагдаж байдаг ажээ. Отгонтэнгэр уулыг анх 1828 онд дархан цаазтай болгож жил бүр тайн тахиж байхаар зарлигдаж иржээ. Тахилга нь 1930-аад оны үед зогссон бөгөөд 1995 оноос буцаан сэргээжээ. Газар зүйн судалгаанаас үзвэл Отгонтэнгэр уулыг Дундад Азийн хамгийн отгон галт уул гэж үздэг. Очирваанийг тойрсон 8 цэнгэг нуур буй. Эдгээр нуурууд нь найман бэлгэдэл ажээ. Отгонтэнгэр хайрханы зүүн бэлд баруун өмнө зүг чиглэн аварга том яст мэлхийн хэлбэр бүхий харлаг хад бий. Түүнийг мэлхий хад гэдэг бөгөөд Очирваань хайрханыг хамгаалан оршдог гэсэн домог буй. Отгонтэнгэр хайрханы баруун урд байх Бадархундага уулын орчимд хадан халивтай, хадан тогооноос шавхаад шавхаад дундардаггүй, дүүрээд бас хальдаггүй “Мөнхийн ус” хэмээх рашаан мэлтэлзэнэ. Энэ уснаас уухад ходоодны хүчил нь ихэдсэн хүн илааршина. Мөн “мэндэр” гэж нэрлэдэг улаан чулууг шавар болгон нухаад түлэнхийд түрхэхэд төдөлгүй эдгэрдэг. Отгонтэнгэр хайрхан түүний ойролцоох уулсыг оролцуулан 955 хавтгай дөрвөлжин талбай бүхий газрыг 1992 онд төрийн хамгаалалттай дархан цаазат газар болгожээ. Отгонтэнгэр уулын ноён оргил далайн төвшнөөс дээш 4021 метр өндөр өргөгдсөн бөгөөд түүний 3752 метрээс дээш өндөрт мөнх цастай билээ. Очирвааний оргилд ил байдаг уулсууд бүгдэд нь хормой, энгэргүй бүрхэж таван зүйлийн өнгө үнэр сүлэлдсэн арц ургадаг. Тэр дундаа хонин арц нь бүүр ч үнэр тансаг ажгуу. Арцыг гишгэх, мөчрийг нь гэмтээхийг эрс цээрлэнэ. Арцыг авахдаа ном ёсоор нь Очирвааний зүрхэн тарни хэлж хормой дэвсэн сөхөрч суугаад алга хавсран мөргөн гуйж авдаг уламжлалтай. Вансэмбэрүү хэмээх гайхамшигт ихэр цэцэг царам асга бараадан найман сарын дундуур дэлгэрэн ургана. Тэр бүр эрсэн хүнд олдохгүй. Үзэгдэх хүндээ 20, 30-аараа үзэгдэнэ гэж ярьдаг. Отгонтэнгэр хайрханы тахилгын дараа #харсан хүн бүрийг ивээх болтугай

Leave a Reply

Your email address will not be published.