Е9 визтэй иргэд 10 жилийн хугацаанд оршин суух боломжтой болно гэнэ🫢 🇰🇷 БНСУ-ын засгийн газар жил бүр E-9 буюу мэргэжлийн бус ажлын визээр 50,000~60,000 орчим 👷гадаад ажилчид татан авдаг байсан бол, энэ жил тус визээр орж ирэх ажилчдын тоог ☝️110,000 болгож өсгөх гэж байгаа гэнэ. ⚡ Мөн E9 визний хугацаа хамгийн удаандаа 4 жил 10 сар хүртэл сунгах боломжтой байсан бол энэхүү хугацааг хамгийн ихдээ 10 жил хүртэл сунгах боломжтой болгох гэнэ. ☝️ Удаан хугацаагаар оршин суух эрх буюу 10 жилийн виз авах гадаад ажилчдын хувьд нэг газраа даан тогтвортой ажилласан байх шаардлагатайгаас гадна 사회통합프로그랩 буюу нийгмийн нэгдсэн хөтөлбөрийн 3- шатанд тэнцсэн байх, топик 3- р түвшинөөс дээш байх зэрэг шаардлага тавих юм байна.
Монгол түмнийг минь дааж явдаг гэнэ лээ. Оройн дээд Богд Очирваань Отгонтэнгэр хайрханаа шүтэн шэйрлэнэ үү. ХУРАЙ ХУРАЙ ХУРАЙ Хангайн нурууны Ноён оргил Отгонтэнгэр уулыг “Богд Очирваань” хайрхан хэмээн хүндэтгэн нэрлэдэг. Отгонтэнгэр уулыг онгоцоор нар зөв тойрч харахад яг л жанчаа нөмрөөд заларч суугаа Очирваань бурхны дүр харагдаж байдаг ажээ. Отгонтэнгэр уулыг анх 1828 онд дархан цаазтай болгож жил бүр тайн тахиж байхаар зарлигдаж иржээ. Тахилга нь 1930-аад оны үед зогссон бөгөөд 1995 оноос буцаан сэргээжээ. Газар зүйн судалгаанаас үзвэл Отгонтэнгэр уулыг Дундад Азийн хамгийн отгон галт уул гэж үздэг. Очирваанийг тойрсон 8 цэнгэг нуур буй. Эдгээр нуурууд нь найман бэлгэдэл ажээ. Отгонтэнгэр хайрханы зүүн бэлд баруун өмнө зүг чиглэн аварга том яст мэлхийн хэлбэр бүхий харлаг хад бий. Түүнийг мэлхий хад гэдэг бөгөөд Очирваань хайрханыг хамгаалан оршдог гэсэн домог буй. Отгонтэнгэр хайрханы баруун урд байх Бадархундага уулын орчимд хадан халивтай, хадан тогооноос шавхаад шавхаад дундардаггүй, дүүрээд бас хальдаггүй “Мөнхийн ус” хэмээх рашаан мэлтэлзэнэ. Энэ уснаас уухад ходоодны хүчил нь ихэдсэн хүн илааршина. Мөн “мэндэр” гэж нэрлэдэг улаан чулууг шавар болгон нухаад түлэнхийд түрхэхэд төдөлгүй эдгэрдэг.
Отгонтэнгэр хайрхан түүний ойролцоох уулсыг оролцуулан 955 хавтгай дөрвөлжин талбай бүхий газрыг 1992 онд төрийн хамгаалалттай дархан цаазат газар болгожээ. Отгонтэнгэр уулын ноён оргил далайн төвшнөөс дээш 4021 метр өндөр өргөгдсөн бөгөөд түүний 3752 метрээс дээш өндөрт мөнх цастай билээ. Очирвааний оргилд ил байдаг уулсууд бүгдэд нь хормой, энгэргүй бүрхэж таван зүйлийн өнгө үнэр сүлэлдсэн арц ургадаг. Тэр дундаа хонин арц нь бүүр ч үнэр тансаг ажгуу. Арцыг гишгэх, мөчрийг нь гэмтээхийг эрс цээрлэнэ. Арцыг авахдаа ном ёсоор нь Очирвааний зүрхэн тарни хэлж хормой дэвсэн сөхөрч суугаад алга хавсран мөргөн гуйж авдаг уламжлалтай. Вансэмбэрүү хэмээх гайхамшигт ихэр цэцэг царам асга бараадан найман сарын дундуур дэлгэрэн ургана. Тэр бүр эрсэн хүнд олдохгүй. Үзэгдэх хүндээ 20, 30-аараа үзэгдэнэ гэж ярьдаг.
Отгонтэнгэр хайрханы тахилгын дараа #харсан хүн бүрийг ивээх болтугай
Categories
Е9 визтэй иргэд 10 жилийн хугацаанд оршин суух боломжтой болно гэнэ үү🫢 🇰🇷
