Categories
Чөлөөт

Ийм шинж тэмдэг илэрдэг бол элэг тань бүхэлдээ өөх тос, хортой бодисуудаар хордсоных

Элэг бол хүний бие махбодийн хамгийн чухал эрхтэн. Түүний гол үүрэг бол бие организмыг хортой бодисуудаас шүүж цэвэрлэх юм. Иймээс бид элгэндээ хамгийн их анхаарах шаардлагатай. Тэгвэл яаж? Үүний тулд бие организмыг хэрэгцээтэй, тэжээлийн бодисуудаар хангах ёстой. Элгэнд ноцтой асуудал үүссэнийг илтгэх түгээмэл шинжүүд -Архаг ядаргаа, -Сэтгэл санааны тогтворгүй байдал, -Тархи толгой дүүнгэтэх, бие сулрах, -Толгой өвдөх /нүдээр нь хатгуулж өвдөх/, амарсаны дараа намддаг толгойн өвдөлт, -Үе мөч болон булчингийн өвдөлт, -Хэт их хөлрөх, -Өөх тостой хурц хоолыг боловруулахад ходоодонд асуудал үүсэх, -Харшил, -Батга, -Унгах, гэдэс дүүрэх, гэдэс өвдөх, өтгөн хатах, гүйлгэж суулгах, -Дааврын тэнцвэргүй байдал, -Сэтгэл гутрал, сэтгэлээр унах, -Аливаа химийн бодисонд мэдрэг болох, -Амнаас эвгүй үнэр үнэртэх, -Шалтгаангүйгээр биеийн жин нэмэгдэх, -Цөсний хүүдийгээ авахуулах Танд эдгээр шинж тэмдэг илэрдэг бол үүссэн асуудалтай тэмцэхийн тулд зөв зохистой хооллох шаардлагатай. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд тийм ч хэцүү биш юм. 1.Аль болох органик хүнс хэрэглэж, генийн өөрчлөлтөнд орсон бүтээгдэхүүнээс зайлсхийх 2.Чанар сайтай, амьтны болон ургамлын гаралтай уураг, үр тариа, ферментжүүлсэн бүтээгдэхүүн, эмчилгээний зориулалттай өөх тос, түүхий самар, ургамлын үр зэрэг хүнсийг тэнцвэртэй байдлаар хэрэглэх 3.Үрэвсэл үүсгэдэг тос болох рапс, эрдэнэшиш, шар буурцгийн тос, ургамлын тос, хөвөнгийн тос, наранцэцгийн тос зэргийг хэрэглэхгүй байх 4.Цэвэр усыг хангалттай хэмжээгээр уух 5.Эрүүл, биед чухал ач холбогдолтой тос болох наргил модны тос, улаан далдуу модны тос, оливын тос, шар тос, авокадо болон маалинганы тос зэргийг түлхүү хэрэглэх 6.Ширхэглэгтэй хүнсийг хангалттай хэмжээгээр буюу өдөр дор хаяж 35 граммыг хэрэглэж заншаарай. Ийм хүнсэнд чиа үр, артишок, маалинганы үр, авокадо, брокколи, брюссель байцаа зэрэг ордог. 7.Дахин боловсруулсан чихэр болох бор, цагаан элсэн чихэр, чихрийн нишингэнээс гарган авсан элсэн чихэр, чихрийн нишингэний ундаа, шүүснээс татгалзах нь зүйтэй. 8.Фруктозын хэрэглээг хязгаарлаж өдөр 20-25 гр-ийг хэрэглэх: глюкоз-фруктозын агууламж өндөртэй эрдэнэшишийн сироп, гликемик өндөртэй жимс 9.Хүнсэндээ С болон В бүлгийн аминдэм, фолийн хүчил, магни агуулсан ногоон өнгийн навчит ногоог түлхүү хэрэглэх 10.Мөн хоолондоо амьтны болон ургамлын гаралтай аминхүчлийн эх булаг болсон ясны шөл, коллаген, тахианы мах, өндөг, түүхий бууцай, яншуй, байцаа, хүрэн манжин зэргийг оруулах 11.Хүхрийн эх үүсвэр болох өндөг, брокколи, брюссель байцаа, сармис, сонгино, спаржа, байцаа зэрэгт гойд анхаарлаа хандуулан хэрэглэх 12.Хэрэв дээр дурдсан шинж тэмдэг илэрдэг бол согтууруулах ундааны хэрэглээг хязгаарлаж өдөр тутмынхаа зуршлыг эрүүл болгоорой. Энэхүү 12 зөвлөгөө нь таны элэгний үйл ажиллагааг дэмжихэд туслах энгийн зүйл бөгөөд элэггүй бол та амьд байх учиргүй гэдгийг үргэлж санах ёстой.

Happy face mug on the sandy beach

МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ. МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.  Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ? УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм.  УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ? Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүнБ.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.

Leave a Reply

Your email address will not be published.