Categories
Чөлөөт

​АТГ-аас усан парк барих газрыг шалгахаар болжээ.

АТГ-аас Хан-Уул дэвсгэрийн нутаг дэвсгэр буюу Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн баруун талд усан парк байгуулах газрыг шалгахаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна. Уг газарт усан парк барих зориулалтаар газар олгосон ч үйлчилгээ, орон сууцны зориулалттай дээрх барилга баригдаад эхэлсэн юм. Анх нийслэлээс уг газрыг усан парк байгуулах зориулалттай олгосон гэх ч өнөөг хүртэл өөр зориулалттай барилга баригдсаар байгаа. Нийслэлийн удирдлага, газрын албанаас ямар нэгэн хариу арга хэмжээ авахгүй өдийг хүргэсэн. Уг газарт “Эм Энд Жи” компани 25 давхар бүхий дөрвөн орон сууцын суурийг босгож, иргэдээс урьдчилсан захиалгаа аваад эхэлсэн. Тэгвэл АТГ-аас уг газрыг зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэхийг шалгаж тогтоох, газар олгоход ямар нэгэн нөлөө орсон эсэхийг шалгаж эхэлсэн бололтой. Усан паркийн газрыг зориулалтыг дагуу ашиглаж байгаа эсэххийг шалгах өгөхийг БОАЖ-ын яамнаас АТГ-аас хүсэхэд дараах хариуг өгсөн байна. Авлигатай Тэмцэх Газраас БОАЖ-ын яаманд ирүүлсэн бичигт: Танай Туул голын сав газрын захиргаанаас 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 01/424 дугаар албан бичгээр ирүүлсэн мэдээллийг 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй үндэслэлээр 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шийдвэрлэсэн болохыг мэдэгдье. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс

Leave a Reply

Your email address will not be published.