Эр,эмгүй…Хөгшин залуугүй ойлгож унш…Хүнд тэр тусмаа нялх биетэй эх хүнд үгээ бодож хэлж байгаарай…Жирэмсэн болон төрсөнийхөө дараа бүх эмэгтэйчүүд сэтгэл санаагаар унах нь их болчдог амархан гомддог.Гомдсон гомдол нь тайлагдагдахдаа удаан байдаг. Төрсөний дараах нялх биетэй эмэгтэйчүүдэд хэлж болдоггүй үгсийн жагсаалтыг маш олон ээжүүд дунд хийсэн судалгаан дээр үндэслэн жагсааж бичсэн байна.Хүн бүр тогтоогоод авчихад хайртай нэгэндээ сэтгэлийн шарх үлдээхгүй байхад тус болж юуны магад.1)Хөхөнд чинь сүү байхгүй юм биш үү?Хүүхэд өлсөгөөд сүү муутай юм аа.Сүү нь шингэхээн тэжээлгүй юм аа даа.(Хөхөнд сүү орох эсэх нь ээжийнх нь сэтгэл санааны тайван байдал болон сүүтэй гэсэн итгэл,хүүхдээ хайрлах хайраас бүрэлддэг. Ямартай ч хүүхдээ өлсгөөд байхааргүй сүү ямар ч эх хүнд байж л таараа.)2)Яана аа..одоо тураач ээ!Наад гэдэс гүзээ чинь юу вэ?Ямар их таргалаа вэ?Турмаар юм!(Бүхэл бүтэн хүн бүтээх гэж бүх бие эрхтэн нь өөрчлөгдөөд буцаж хэвэндээ ороход хугацаа их шаардагддаг.Үр хүүхдээ гэсээр өөрийгөө гаргуунд нь гаргаж байгаа эх хүнийг зүгээр сууж байгаад таргалсан арчаагүй хүмүүстэй битгий зүйрлэ…)3)Хүүхдэд эрүүл мэндийн асуудал үүсэxэд тэртэй тэргүй шаналж үхэх гэж байхад нь тэр өвчин зо.влонг нь ил далд байдлаар ээжтэй нь холбох тэрийгээ дахин дахин хэлэх,илэрхийлэх…Хүүхдээ өвтгөхийг хүсдэг эх хүн хаана ч байхгүй)4)Царай алдсаныг чинь гайхах. Тэртээ тэргүй өөрийгөө толинд хараад сэтгэлээр унаж байхад сэтгэлээр дэмжихийн оронд нэмж хямраах…Ядарсан,дархлаа муудсан суларсан,уураг,кальциа алдсанаар төрөөд удаагүй хүний царай нь гунддаг)5)Оёдолтой төрсөн үү?Оёдолгүй төрсөн үү?Оёдолтой төрсөн бол яана аа оёо нь задарчих вий дээ!
задрах юм бол тэгээл нөхөртөө гологдоно шд..(Хоёр яс салах гэж яаж зо.всон болоод оёдолтой төрсөн бэ?гэдгийг эхлээд ойлгох хэрэгтэй)6)Пээ ямар их язраа вэ?ёстоо муухай болчиж зун яанаа?Яаж арилгахаа бодож хямарч байхад нь нэмж дарамтлаад яах нь вэ дээ!)7)Өдөржин хүүхэдтэйгээ зууралдаад ядраад цонхийгоод савж унах гээд сууж байхад нь чи ёстой хүүхдээ асарч халамжлахгүй юмаа асаргаа сул юмаа эсвэл өдөржин юу хийдэг байна аа. (Хүүхэд асрах хүн бүрийн хийдэг ажил хэдий ч нялх нярай хүүхэд асаргаа ихтэй бие засах ч зав гарахгүй үе зөндөө тохиолддог)Санамсаргүй горьдоод мөөмөө даахгүй халуурч бүлээрээд арай гэж хүүхдээ өлсгөхгүйн тулд гүрийгээд шөнөжин өдөржин хөхүүлж байхад горьдоосондоо ичихийн оронд ямар юмаа хийж горьддог байнаа,гол нь харалсан юм шиг,өлөн юм бэ…(Юу ч мэдээгүй бодоогүй байхад хөх өөрөө горьдох үе бий.Хөхүүл хүнийг горьдоож байгаадаа,ийм үг хэлж байгаадаа ичих хэрэгтэй)9) Хөх уураг нь зангираад бэрсүүтээд данх шиг
том чулуу шиг хатуурчхаад төрөх дайны л өвдөж байхад баашлаад бай!одоо бос сэргэ ганц хүүхэд төрүүлчээд ингэж маяглах гэж,хөхөө арчилаад байж чадахгүй арчаагүй.(Ийм үгийг хэзээ ч битгий хэл)10)Хичнээн их хоол шөл хийлгүүлэх гэсэн юм.(Хөхүүл хүн их өлсдөг бас их тамирдсан байдаг хоол цай шөл усаар л тэнхэрнэ шүү дээ)11)Хөхний толгой хагараад ц.ус нь гойжоод санжигнацан шүд зуугаад хүүхдээ бодоод уйлаад ч хамаагүй хөхүүлээд сууж байхад нь яасан ямбатай юм,бааштай юм гэж хэлэх (Хурууныхаа өндгийг энд тэндгүй гүн зүсээд санжигнуулаад хөхөөд үз дээ бүр өдөр бүр 2 цагийн зайтай 15-30 мин хөхдөө яаж байна?)
12)Төрөөд удаагүй ээжүүд бүгд л их ядардаг үсээ ч боож амжилгүй хүүхдээ хөхүүлэх үе гардаг.Сэгсийчээд хүүхэд айлгалаа наад үсээ боогооч.(царай алдсан байж болно. Сэгсийлээ сэгсийлээ гэхэд хүүхдээ айлгахаар сэгсийж суухгүй нь тодорхой)13) Хүүхэд нь уйлж байна уу?Хэр уйланхай вэ?Ямар уйланхай юм бэ?хүүхэд ямар нэгэн шалтгаанаар уйлахад ээжтэй нь холбож ээжийн бөөн аашийг дууриачихаж,чи л жирэмсэн байхдаа их ашлаад хүүхэд ааштай төрүүлчихлээ.Нярай хүүхэд тавгүйтхээрээ уйлдаг маш олон шалтгаанаас болж уйлдаг.Тэр бүгд муухай ааштайдаа биш уйлах идэх рэплэксээс өөр чадваргүйтэй нь холбож ойлгох хэрэгтэй байх)14)Хүний бяцxан үрийг хэн гуай нь ч гоочлох эрхгүй ил далд
байдлаар хүүхдийг нь зүс царай бие бялдраар нь гоочлох ёс бус зүйл.Таньд тийм эрх ч байхгүй!15)Дикритэндээ суусан Ээжид орлоггүй болсоныг нь сануулж ямар нэгэн байдлаар сэтгэл санаагаар унагах (Хүүхэд,хүн бүтээсэн гавъяаг нь үнэлэх нь зүй ёсны хэрэг.Харин хэрэглээний мөнгийг авааль нөхөр нь олох нь тэдний үүрэг.Үүргээ ухамсарлахгүй би л бүгдийг тэжээж байна гэсэн бодол тээж байвал хамгийн адгийн эр хүн шүү)Эх сурвaлж
МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ. МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.
Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний
барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы
хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн
даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн
хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү
хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ? УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний
нэмэлт дарамт ирэх вэ? Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд
таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүнБ.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх
ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5
тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.
Categories
Эр,эмгүй хөгшин залуугүй ойлгож унш…Хүнд тэр тусмаа нялх биетэй эх хүнд үгээ бодож хэлж байгаарай
