1024 БӨХ БАРИЛДУУЛАХЫН УЧИР ШАЛТГААН, ЗОРИЛГО “10 даваатай наадам хийж нэг том цол алгасаж дараачийн цолыг нь олгохын гол зорилго нь цол авч буй бөхөө баярлуулах бус ард түмэнд илүү их баяр цэнгэл эдлүүлэх явдал”.
Ингэж тусгаар тогтнолын үнэ цэн, үндэсний дархлаагаа бататган бэхжүүлдэг юм. Хэрвээ тийм биш бол тэгш ойн жил бусад жилтэй адил 512 бөх барилдах байлаа. 1024 бөхийн барилдаанд хэн түрүүлэх нь огт сонин биш, гагцхүү түрүүлсэн бөх нэг цол алгасах л ёстой. 10 давж түрүүлсэн бөх нэгийн даваанд цэргээ давна уу, даргаа давна уу ерөөсөө ч падгүй шүү, энийг маш сайн анхаараарай. Гагцхүү 10 давж Аварга болох учиртай. Тэгж гэмээнэ ард түмэн магнайгаа хагартал баярлана. Арслан цолтон төрснөөс л лавтайяа илүү баярлах гэж тэр. Баярладаг ч юм. Өмнөх жил нь улсад түрүүлчихсэн Улсын арслан цолтой бөх тэгш ойн жил 10 даваад дахин түрүүлэхэд Даян аварга цолыг нь өгөөгүй нь ХАМГИЙН ТОМ АСУУДАЛ мөн. 2003 он хүртэл Далай аварга цол байгаагүй. А.Сүхбат 2004 онд 3 дахиа түрүүлээд Дархан аварга цолныхоо болзлыг хангасан. Энэ бүх амжилтыг нь үнэлээгүй учраас шударга бусын эсрэг тэмцэж зодгоо тайлсан.
Энэ жил ч гэсэн 5 жилийн өмнө Дархан аваргын болзлоо хангасан ах аваргыг дүү аваргынх нь доор эрэмбэлсэн учир наадамдаа барилдсангүй, дэвжээндээ хүндэтгэл үзүүлээд гарч одов. Хүнийг нэг удаа хохироосон бол алдаа гарч гэж бодохсон, нэг жил хохироосон бол за яахав бас алдаа гарч ээ гэж бодохсон. 20 жил хохироочихоод ухаарахгүй байгаа хүмүүсийг яах ёстой вэ? Ийм шударга бус зүйл салбар бүрт байгаа учраас энэ улс чинь хөгжихгүй байгаа юм. Ийм ёс суртахуунгүй,
хүн чанаргүй байж болдог юм уу? ЖДҮ, олон эхнэр, улстөрийн асуудлыг нь хольж ирээд л тултал муулах. Бөхийн эрэмбэ тогтооход тэрний эхнэр хүүхэд, нам мам ямар хамаа байна аа. “Нэг өдөр адил даваа болон бусад шалгуураар ижил цол авсан бөхчүүдийг өмнөх цолоо түрүүлж авсан буюу өмнөх цолны эрэмбээр эрэмбэлнэ” гэж хуулинд байна. А.Сүхбатад 2001 оны амжилтаар нь, Г.Өсөхбаярт 2005 оны амжилтаар нь Даян аварга цол өгсөн гэж ард түмэн мэднэ. Даян аваргын болзлыг
4 жилийн өмнө хангаж. А.Сүхбатад 2005 оны амжилтаар нь, Г.Өсөхбаярт 2009 оны амжилтаар нь Дархан аварга цол өгсөн гэж бас ард түмэн мэднэ. Дархан аваргын болзлыг 5 жилийн өмнө хангаж. Ойлгомжтой эрэмбэ байгаа биздээ. Энэ бүхнийг нь бас ч гэж мэдээд А.Сүхбатад 8 дугаартай, Г.Өсөхбаярт 9 дугаартай Дархан аварга цолны үнэмлэх гардуулсан юм байна. Энэ бас нэгэн баталгаа. Ийм ойлгомжтой юмыг, тийм төвөгтэй болгож байгаа МҮБХ-нд ямар нэгэн ашиг сонирхол байж магадгүй санагдаж байна. ЭХ СУРВАЛЖ: Жудаг хуудас.
МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ.МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.
Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ.
Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ?УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм.
УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ?Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.
Categories
2009 оны улсын наадамд начины болзол хангасан 5 бөх гэнээ. Ёстой чанартай начингууд байна
