Хүүхдийн мөнгө бэлнээр авах хүсэлтээ өнгөрсөн жилээс эхлэн И-Баримт аппликейшн, И-Халамж системээр явуулдаг болсон. 2023 онд хүүхдийн мөнгө авах хүсэлтээ илгээх цонх дээрх цахим системүүдэд нээгджээ. Жишээ нь та ehalamj.mn сайтад өөрийн бүртгэлээр нэвтэрнэ. Улмаар хүүхдийн хуримтлал цонхон дээр дарж ороод хүсэлтээ гаргана. Хүсэлт гаргахдаа 1-12 сарыг бүгдийг сонгох болон зарим сарыг сонгохгүй орхиж, хүүхдийн мөнгөө хуримтлуулах боломжтой юм. Нэмэлт тайлбар: Халамжийн нэгдсэн систем ehalamj.mn сайтад “Хүүхдийн хуримтлал” цэс нээсэн байв. Уг цэсэд 2023 онд хүүхдийн мөнгө авах хүсэлтээ илгээхийг сануулсан мэдэгдэл ирсэн байсан. Гэсэн ч өнөөдөр 12:00 цагийн байдлаар тухайн вебсайтад үүсгэсэн “Хүүхдийн хуримтлал” цэсийг устгажээ. Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас тодруулахад “Хүүхдийн мөнгийг 2023 онд хэрхэн олгох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар энэ лхагва гарагт шийднэ. Тэр хүртэл иргэд хүлээж байж болно” гэж мэдээллээ.
Стивен Сигалын гэргий Б.Эрдэнэтуяагийн ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хаягласан “захиас” Тэрбээр “ Таныг сонгосон итгэл найдварыг Тарамдуулж бүү алдаарай даа Таныг өргөмжилсөн ивээл хайрыг Таахалзаж бүү хөсөрдүүлээрэй дээ!” хэмээн захижээ. Түүний тэрлэснийг бүрэн эхээр нь хүргэе. ХҮНДЭТ ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ ТАНАА, Хүнд хэцүү цагт Хүсэл хяслын заагт Хүмүн олондоо андгай тавьж Хүндэт төрдөө тангараг өргөж Хүн төрийн тэргүүнд заларсан Хүрэлсүх таныг хүндэтгэн ёсолму! Хуучин цагийн хаан эрдэнэ Хувьсгалт монголын богд эрдэнэ Одоо цагийн төрийн тэргүүн Олноо өргөгдсөн ерөнхийлөгч та Эцэг шиг эцэг байж Эрхэт төрөө дээдлэх болтугай Эрдэнэ шиг эрдэнэ байж Эх орноо хамгаалах болтугай! Тэргүүн шиг тэргүүн байж Тэнэгэр монголоо бадраах болтугай Удирдагч шиг удирдагч байж Улс түмнээ урагшлуулах болтугай! Таныг сонгосон итгэл найдварыг Тарамдуулж бүү алдаарай даа Таныг өргөмжилсөн ивээл хайрыг Таахалзаж бүү хөсөрдүүлээрэй дээ! Таниар овоглох эх орон ардаа Тамын тогооноос авраарай даа Танд даатгах төрийн жолоог Тангарагтаа үнэнч залаарай даа! Харц тань хангарьд мэт байг Хараа тань харцага мэт байг Ухаан тань уул мэт байг Уналга тань луу мэт байг Жудаг тань арслан мэт байг Жолоо тань бар мэт байг Сэтгэл тань нар мэт байг Итгэл тань илд мэт байг ээ! Б. Эрдэнэтуяа
Categories
2023 онд ХҮҮХДИЙН МӨНГӨ авах хүсэлтээ дараах аргаар илгээхийг сануулж байна
