Categories
Чөлөөт

ОЛЗ ОЛЗОО ДУУДДАГ ГЭНЭ. ОЛУУЛАА ХУВААГААРАЙ АЗ АЗ АЗ

Хаалгаа барьсан театрын хонгилоос их хэмжээний алтан зоос олджээ. Италийн Комо хотын Крессони театрын хонгилоос эртний Ромын эзэнт гүрний үед хамаарах их хэмжээний алтан зоос олдсон талаар “www.wsmv.com” сайт мэдээллээ. Архелогчид малтлага хийх явцдаа алтан зоосхийсэн шавар ваар олжээ. Эдгээр алтан зоос Ромын эзэнт гүрний төгсгөл үед хамаарч буй гэнэ. Италийн соёлын сайд Алберто Бонисоли хэвлэлийнхэнд “Крессони театрын бууринаас олдсон эдгээр алтыг түүхийн эсвэл соёлынх гэдгийг хараахан тогтоогоогүй байна. Архелогийн талаасаа эдгээр зооснууд ҮНЭТ зүйлс” гэж мэдэгджээ. Уг вааранд хэдэн ширхэг алтан зоос байсан нь НУУЦ байна. Зарим зоос дээр Хонориус, III Валентин, I Леон, Антонио, Либио Северо хаадын хөрөг дүрслэгджээ. “Эдгээр зураг, мэдээлэл дээр үндэслэвэл зооснууд нийтийн тооллын 474 оноос өмнөх үед хамаарч байна” гэж судлаачид үзжээ. Алтан зоос олдоод буй Крессони театр 1807 онд нээгдэж, 1997 онд хаалгаа барьсан байна. Хэсэг хугацаанд тус театрыг кинотеатрын зориулалтаар ашиглаж байжээ. Архелогчид 2016 онд Иеруслам хотоос 2,000 жилийн өмнөх Ромын үеийн алтан зоосыг олсон юм. Эдгээр зооснуудад Ромын эзэн хаан Нерогийн хөрөг дүрслэгдсэн байжээ.Архелогчид Японы Окинава арлаас 10 ширхэг эртний Ромын болон Оттоманы үеийн зоосыг олсон юм. Б.Дэлгэрцэцэг Гон Ли бол Хятадын алдартай жүжигчин. Хэдийгээр тэр 52 настай боловч үнэхээр гайхалтай харагддаг. Түүний арьс шаазан эдлэлтэй төстэй гэж хэлэхэд буруудахгүй, өөрөөр хэлбэл залуухан Хятад охидууд шиг л өөгүй арьстай. Нууц нь юунд оршино вэ? Тэр яаж ингэж наснаасаа залуу харагдаж чаддаг юм бол? Хятад эмэгтэйчүүдэд 100 гаруй жилийн өмнөөс ашигласаар ирсэн нууц арга бий. Тэд энэ аргаа үеэс үед дамжин ашигладаг байна. Аз болоход жүжигчин бүсгүй дэлхий нийттэй өөрийн гоо үзсгэлэнгийн нууцаасаа хуваалцжээ. Хамтдаа нууцыг нь мэдэж авцгаая! 1. Арьсанд өнгө оруулах будааны ус Хятад эмэгтэйчүүдийн арьс үнэхээр өнгөлөг байдаг. Энэ бол будааны усны ач тус! Тэд будааг жигнэж, энэ шингэнийг хэрэглэдэг. Тэд будааг усанд жигнэж, дараа нь усыг нь хөвөнд шингээн авч нүүрээ арчдаг байна. 2. Арьс болон үсэнд сайн нөлөөтэй камелийн тос Камелийн тос бол бас нэгэн гоо сайхны нууц. Хятад эмэгтэйчүүд дандаа камелийн тос үс арчилгаандаа хэрэглэдэг. Үсийг ургуулахад сайн нөлөөтэй бөгөөд агаарыг цэвэршүүлэхэд бас үүнийг хэрэглэдгийг дурдах хэрэгтэй болов уу. 3. Батганы эмчилгээнд ашигладаг шош Хятад эмэгтэйчүүд шошоор маск хийдэг. Эхлээд та шошийг сайтар бутлах хэрэгтэй. Дараа нь ус нэмж хийгээд зуурмаг болгоно. Одоо бэлэн болсон зуурмагийг нүүрэндээ түрхэж 30 минут байлгасны дараа угаана. Энэ маск батга, тууралт гэх зэрэг арьсны асуудлыг шийдвэрлэнэ. Та туршаад үзээрэй! Мөн шошийг тарагтай хамтад нь хэрэглэвэл илүү үр дүнтэй байх болно. 4. Хөгшрөлтийг удаашруулах ногоон цай Хятадын гоо сайхны хамгийн гайхалтай нууцуудын нэг бол ногоон цай юм. Арьсыг бүхэлд нь эрүүл болгоно. Сорвийг эмчлэхээс гадна бүдгэрүүлэх бөгөөд арьсан дахь хортой бодисыг гадагшлуулж, үрэвсэхээс сэргийлнэ. Мөн арьсны торгомсог байдлыг нэмэгдүүлэх ач тустай. 5. Арьсыг өнгөлөг болгох гааны навч Шаазан мэт арьстай Хятад эмэгтэйчүүд гааны навчийг түгээмэл ашигладаг. Үүний тулд та хэсэг гааны навчийг нунтаглан, арьсан дээрээ түрхэх зуурмаг хийхдээ бэлдээрэй. Үр дүнд нь таны арьс өнгөлөг болно. 6. Иллэг Зүүн зүгийн олон хүний хэлж байгаагаар, цаг хугацаа өнгөрөх тусам иллэг хийх нь амрах, алжаал ядаргаагаа тайлахад нөлөөлж буй гол хүчин зүйл бөгөөд тэр ч үүднээс Хятад эмэгтэйчүүд рефлексологийн хүч чадлыг мэдрэхээр иллэг хийлгэдэг байна. Тэд иллэг хийлгэх нь цусны эргэлтийг сайжруулж, биеэс хорт бодисыг гаргана гэж үздэг. Нүүрний иллэг арьсыг илүү гэрэлтүүлж бас хавагнахаас сэргийлнэ. 7. Арьсыг өнгөлөг болгох куркума Хятад эмэгтэйчүүд куркумаг гоо сайхандаа бас хэрэглэдэг. Дундад Ази болон Энэтхэгт түгсэн хүнс боловч, Хятадууд гоо сайхандаа түгээмэл хэрэглэдэг байна. Түүнчлэн эрт дээр үед Хятадууд куркумаг орой бүр арьсаа өнгөлөг болгох, үрчлээнээс сэргийлэх зорилгоор маск болгон хэрэглэдэг байжээ. 8. Гожи жимс Гожи жимсний найрлаганд их хэмжээний амино хүчил, эрдэс бодис, антоксидант, витамин байдаг – эрүүл, цэвэрхэн арьстай болох нууц. Мөн бета каротин агуулдаг тул арьсанд гайхалтай сайн нөлөө үзүүлнэ. Гожи жимсний цай бэлтгэж уугаарай. Хүйтэн эсвэл халуун усанд гожи жимсийг дэвтээж, бэлэн болсон цайг ууна. Мөн дангаар нь идсэн ч болн
s

Leave a Reply

Your email address will not be published.