Хүмүүсийн нас ахих бүдүүн гэдсэнд өтгөний чулуу маш ихээр хуримтлагддаг. Үүнээс болж янз бүрийн өвчин үүсдэг тул та сард эсвэл улиралдаа 1-2 удаа ходоод гэдэс, цөсөө угааж байгаарай. Ингэснээр та зөвхөн хоол боловсруулах замаа цэвэрлээд зогсохгүй амьсгал цэвэр болох, нойр сайжрах, нүүр болон биеэр гарсан тууралт арилж таатай өөрчлөлтийг мэдэрнэ. Бүдүүн гэдэсний өдөөгч чанар хэвийн болсноор бидний амьдрах чадвар дээшилж биеийн дархлаа хэвийн болно.
Гэдэс цэвэрлэгээ Гэдсээ цэвэрлэхийн өмнө орой 19:00 цагаас хойш хөнгөн хооллож, өглөө өлөн байна. Өглөө 06:00-08:00 цагийн хооронд угаахад зохимжтой. Гэдэс цэвэрлэхэд 4-5 литр буцалсан бүлээн ус, 150-250 грамм хоолны давс хэрэгтэй. Өөрийн уух хэмжээгээр саванд буцалсан бүлээн ус хийж усаа шорвогдуу болгож ууна. Ус ууж дөрвөн төрлийн дасгалыг дарааллаар нь хийж дахин ус ууж дасгалаа дөрвөн удаагийн давтамжтай хийснээр доошоо гүйлгэж гэдэс цэвэрлэгдэнэ.
ДАСГАЛ 1 Нэг гараа хөхнийхөө орчим алгаараа доош харуулан тавьж газар хэвтэн духаа газар хүргэн гэдсээ түмбийлгэн амьсгалаа авч, тохойн үеэр өндийж толгойг дээш өргөн хөлийн өсгийг харан амьсгалаа гаргана. Энэ дасгалыг хөлийн өсгийг ээлжлэн харах маягаар дөрөв, дөрвөн удаа давтан хийнэ. ДАСГАЛ 2 Хөлдөө мөрний хэмжээтэй зогсч толгой дээрээ гараа салаавчлан амьсгал авч гараа дээш өргөн хажуу тийш хазайж амьсгалаа гаргана. Мөн дөрөв, дөрвөн удаа давтана. ДАСГАЛ 3 Хөлдөө мөрний хэмжээ авч хоёр гараа урагш болгож гэдсээ түмбийлгэн амьсгал авч гарыг хоёр тийш хүчтэй саван амьсгалаа гаргана. ДАСГАЛ 4 Хоёр гарыг өвдгөн дээрээ тавин хагас суугаад амьсгалаа авч толгойг хоёр тийш мушгин эргэж амьсгалаа гаргана. Мөн дөрөв, дөрвөн удаа өтгөн гартал хийнэ. Дасгал бүрийн хооронд усаа ууна. Гэдэс цэвэрлэгдэж дуусмагц давсгүй ус бага зэрэг ууна. Өндөр даралттай, эсвэл хэт бага даралттай өвчтөн, нүд болон тархины даралттай, ходоод гэдэсний шархлаатай, элэгний архаг үрэвсэл сэдэрсэн, хүндэрсэн үед, өндөр настанд хийхийг хориглоно. Энэ аргыг улиралд, жилд 1-2 удаа хэрэглэхэд бие цэвэрлэгдэнэ. Цэвэрлэгээг тогтмол хийж, эмчийн зөвлөсний дагуу зөв хооллож чадвал биеэс ялгарах эвгүй үнэр ч бас арилна. Хоол зөв шингэснээр туранхай хүн таргалах, тарган хүн жингээ хасах боломжтой. Ингэснээр та эрүүлжиж залуу сайхан төрхөө удаан хадгалж, урт насална.
Бар жилтэй хүнтэй учирвал бурхан таныг хамгаалж байна гэсэн үг. Бар жилтэй хүүхэд заяавал бурхан таныг хайрлаж байна гэсэн үг. Учир нь бар жилтэй хүн гэр бүл, удам судраа муу муухай бүхнээс хамгаалж явдаг сахиус нь байдаг юм. Хэрвээ таны гэр бүлд бар жилтэн байдаг бол түүнийг хайрлаж яваарай. Түүнийг илгээсэн бурханд талархаж, залбирч яваарай. Монгол цаг тоолол, нэгэн жаран бар жилээс, бар сараас, бар өдөр, бар цагаас эхэлдэг нь сайн сайхан бүхний бэлгэдэл шүү дээ. Эрлэг номун хаан Дамдинчойжоо сахиус, Лхам сахиус нар адгуус үхэр, луус унаж, Очирваань бурхан, Гомбо бурхан барын нөмрөг хувцастай байдаг нь зүгээр ч нэг тохиолдол биш юм. Муу муухай бүхнийг үхрээр төгсгөж, сайн сайхан бүхэн бараар эхэлдэг нь хорвоогийн жам юм. Бодоод үзээрэй, амжилттай яваа бизнесмэнүүд баячууд яагаад барын дүрстэй том алтан бөгж зүүдэг юм бол…?! @copy 🐯
ЛАЙКАА ДАРААД БУРЗАЙ ГЭЖ БИЧ. 3 ХОНОГИЙН ДОТОР МӨНГӨТЭЙ БОЛНО ТА НЭЭРЭЭ ШҮҮ “Иргэн баян бол улс баян” гэдэг. Энэ нь иргэн бүр эрх, үүргээ ухамсарлан, өөрийн амьдрал ахуйд эзэн болж чадвал улс орны хөгжил өөдрөг сайн байхыг өгүүлж буй хэрэг билээ. Мөнгө бол бүтээгдэхүүн, үйлчилгээний төлбөрт төлж болох санхүүгийн хэрэгсэл. Мөнгө нь өөрийнхөө өртгөөр бусад барааны өртгийг илэрхийлж байдаг онцгой таваар. Өөрөөр хэлбэл, мөнгө нь ямар ч таваараар солигдож чадах хөрвөх чадвар сайтай арилжаа, гүйлгээний хэрэгсэл юм.
Мөнгө бол амьдралын зорилго биш, харин зорилгод хүрэх хэрэгсэл юм. Мөнгийг байгаагаар нь хэрэглэдэггүй, харин та түүнийг ашиглан хэрэгцээтэй зүйлээ худалдаж авдаг. Энэ нь нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн үнэ цэнэтэй зүйлийг өөр нэг үнэ цэнэтэй зүйлээр солих боломжийг олгоно. Мөнгө нь зөөвөрлөхөд хялбар, тогтмол үнэ цэнэтэй, дахин ашиглах боломжтой, мөнгөн тэмдэгтийг хэдэн онд гүйлгээнд гаргаснаас үл хамааран ижил худалдан авах чадвартай, нийтээр хүлээн зөвшөөрсөн байх ёстой. Мөнгийг хүн өөрийн хичээл зүтгэл, уйгагүй хөдөлмөр, бүтээлч ажлын үр дүнд цалин хөлс, шагнал, төлбөр хэлбэрээр олохоос гадна хөрөнгө оруулалтаас ногдол ашиг, хүү хэлбэрээр олдог. Жишээ нь: Хадгаламжийн хүү, хувьцааны ногдол ашиг гэх мэт.
Мөнгийг янз бүрийн зорилгоор хэрэглэж болно. Тухайлбал, мөнгийг бусдад зээлдүүлэх, бусдаас зээлэх, төлбөр тооцоо хийх, хувьцаа бонд гэх мэт үнэт цаас болон үл хөдлөх хөрөнгө худалдаж авах гэх зэрэг маш олон янзаар ашиглаж болно. Орлого, түүнийг бүрдүүлэх боломж нөөц Та аль болох зарцуулснаасаа илүүг олох эсвэл олсноосоо багыг зарцуулах хэрэгтэй. Ингэснээр хуримтлал үүсгэх боломжтой. Орлого нь бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж нийлүүлэх, үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаанаас тухайн хугацаанд бий болсон мөнгөн хөрөнгө юм. Өөрөөр хэлбэл, хийж гүйцэтгэсэн ажлынхаа төлөө авч буй мөнгөний хэмжээ юм. Орлого нь биеийн болон оюуны хөдөлмөрийн үр дүнд бий болдог. Хувь хүн өөрт байгаа мөнгөө хадгалуулах эсвэл хөрөнгө оруулах шийдвэр гаргасны үр дүнд орлого олох боломж бүрддэг. МӨНГӨӨ ХЭРХЭН УДИРДАХ ВЭ? номоос хуулбарлав.
Categories
Гэдэс цэвэрлэхэд тустай дөрөвөн алхамт дасгал – хадгалаад аваарай
