Categories
Чөлөөт

Эцэг эхчүүд минь хүүхдүүддээ зөв хоололтын дадал зуршлыг л яаж ийгээд багаас нь бий болгох хэрэгтэй юм байна.

Охин гэнэт олгой авхуулаад сахиураар хамт Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв эмнэлэгт хэвтлээ. Ээ дээ эцэг эхчүүд минь хүүхдүүддээ зөв хоололтын дадал зуршлыг л яаж ийгээд багаас нь бий болгох хэрэгтэй юм байна. Энд өдөрт хэдэн зуугаараа мэс ажилбарт хэдхэн хоногтой нярайгаас авхуулаад өсвөр насныхан орж байна. Коридорт тавьсан 3 ор шөнөөр ирсэн хүүхдүүдээр дүүрээд л өглөөг угтаж байнаа. Жаахнууд буглааны мэс ажилбарт их орж байна, өсвөр насныхан олгойны хагалгаанд маш их ордог юм байна. Өглөө өлөн гараад өдөр гадуур элдэв юм идэж ууснаас олгой ингэж үрэвсдэг байх гэж сахиурууд бид ярилцлаа л даа. Баян-Өлгийн нэгэн сумаас ирсэн ээж охин 2 байна. 1-р ангид сурч байхдаа охин нь балны арын жижиг таглааг залгиж, тэр нь уушигруу нь ороод буглаа үүссэнийг нэлээн удаж мэджээ. Бие нь өвдөөд яасан нь мэдэгдэхгүй онош тодрохгүй байсан, Ховд аймгийн эмнэлэгт эхо рентгэнд харуулаад гадны биет уушиганд байгааг нь мэдэж яаралтай эх нялхаст ирсэн гэнэ. Мэдмээр юм байна шүү, амандаа балаа хийх, мэрэх зуршилтай хүүхдүүд бас байдаг шүү, сануулж хэлж байхгүй л бол залгисан зүйл ходоодруугаа биш уушиг зүрхрүү ордогийм байна. Хальстай хатуу самар идэж байгаад хахаад ар нуруу руу нь хүчтэй цохисоноос болоод самар нь уушигаар дамжаад зүрхрүүгээ харваж ороод эндсэн хүүхэд байдаг юм байна. Бид ер нь сайн судалж суралцах хэрэгтэй юм байна, ам дамжсан яриа болон үйлдлийг мухар сохроор итгэж хэзээ ч бүү дага гэж сануулмаар байнаа. Хахсан хүүхдийн ар нурууруу цохиж болдоггүй юм байна, 2 суганаас нь дэмнээд сэгсрэх техникүүд бичлэгээр зөндөө байдагийм байна шүү, үзээрэй судлаарай. Тэгээд коридорт бие биедээ мэдээлэл хуваалцаж байгаа эцэг эхчүүдийг сонсохоор хавдар, хортой хоргүй нь мэдэгдэхгүй байгаа ингээд тэгээд гэсэн яриа бишгүй, хүүхдийн элдэв өвчлөл маш их болсон юм байна, эмнэлэг эмч нарын ачаалал айхтар их байдаг юм байна. Охин олгой гэж оношлогдоод яаралтай хагалгаанд орох заалттай ч 4-5 цаг хүлээсэн, эхлээд хүнд хагалгаанд орох хүүхдүүдээ, тэгээд нялх нярайгаа оруулдаг юм байна. Тэр нь ч зөв юм байна, хагалгаанд орох гээд хоол сойсон нялхууд ямар өрөвдмөөр юм бээ, ээж нь тэврээд байдаг мөөмийг нь өгөхгүй хар хөлсөө цутгатал орилж уйлсан хүүхдүүд, одоо нялх нярай хүүхэд уйлахаар л зүрх зүсээд байнаа. Зэрэг зэрэг цаг минут тутамд мэс ажилбарт олон хүүхдүүд орж байгаа хэдий ч эмнэлэг ачааллаа дийлэхгүй байдаг юм байна. Хүүхдүүдээ эрүүл байлгах л чухал юм байна, хүлээж байхад юу болох бол гэсэн айдас ихтэй байлаа. 3 дахь хоногтоо овоо уужраад зав гаргаад тэмдэглэл бичиж байнаа гэж. Олгой үрэвсэх үндсэн 8 шалтгаан байдагийн нэг нь буруу хооллолт. Тухайлбал: өлөн явж бгаад гэнэт идэх, шингэн зүйл бага уух, шөлтэй хоол идэхгүй 2-р хоол голдуу идэх, шарсан хуурсан хоол, газтай унаа, чихэрлэг зүйлс, чипс, гадуур зардаг ширхэгийн хоол, үргэлж хүйтэн зүйлс уух, маруужин, амтлагчтай хоол унд, халуун ногоо зэргийн байнгын хэрэглээнээс болж олгой үрэвсдэг юм байна. Мөнгө өгөөд явуулдаг том болчихсон өөрөө мэдэж байгаа, ойлгож байгаа гэж бодолтгүй юм байна. Хичээлийн дараа, сургууль дээр ихэнхидээ буруу зүйлс, хоол биш өл дарах төдий элдэв амттанд мөнгөө зарцуулдаг юм байнаа. 10-12 настангууд өөрсдөө мэдээд шийдээд зөв зүйлсээ худалдаад авч чадна гэж итгэх хэрэггүйг Эх нялхаст эмчлүүлсэн энэ 3 хоногт ойлголоо.

Leave a Reply

Your email address will not be published.