Categories
Чөлөөт

ТА ХАДГАЛАМЖИЙН ДАНСРУУГАА ХАМГИЙН БАГА МӨНГӨН ТЭМДЭГТ ХИЙГЭЭД ДАРАА НЬ ИХ МӨНГӨ НЭМЖ СУРААРАЙ.

Шороон луу өдөр жилд ховор тохиох учраас тэр өдөр хадгаламжруугаа мөнгө нэмээрэй. Хэний ч байж болно. Гол нь эхлээд 10₮,500₮,20,000₮ аль нэгээр нь дансруугаа мөнгө нэмээд дараа нь хэдэн ч төгрөг нэмж болно. Ер нь яагаад заавал 10₮ 500₮ гээд байдаг вэ гэхээр эдгээр нь ногоон өнгийн мөнгө бөгөөд үржих гэсэн утгатай. Бас дансруугаа хамгийн бага мөнгөн тэмдэгт хийгээд дараа нь их мөнгө нэмж сураарай. Учир нь бага зүйлээс агуу амжилт гэсэн утгийг илэрхийлдэг юм шүү. За ингээд хадгаламжруугаа мөнгө хийгээрэй. Сайн нэрийг олохын тулд: 1. Мэдрэмжтэй байх. Байнга чимээгүй даруухан биш, байнга дуутай шуутай яриа хөөрөөтэй биш, байнга сэтгэлээрээ биш, гэхдээ байнга харамч бас биш ч юмуу яаж ийгээд тааруулах хэрэгтэй л дээ. 2. Гэрийнхээ өмнө зүгт юмуу эсвэл зүүн хойд зүгийн аль нэг дээр номын сан байрлуулах хэрэгтэй. 3. Сайн нэрийг олох гэдэг нь сайн муу, бүхий л чанарыг оршсоор буюу нөгөө идсэн хоолоо шингээх гэдэг шиг хүмүүс таныг мэддэг, та ч өөрөө мэдрэмжтэй байхыг хэлнээ. Хэрэв ажил хайж байгаа бол өөрийнхөө ажилд зориулж авахуулсан цээж зургаа хэтэвчиндээ хийгээд боллоо. Ер нь яагаад хэтэвчиндээ гэр бүл хэн нэгний зургийг битгий хийж байгаарай гэдэг нь цаанаа нарийн учиртай бөгөөд, мөнгө санхүүг хэтэвч дуудаж байх үед таагүй урсгалыг хүлээн авч мөн хайртай хүмүүсээ санхүүгийн урсгалаас болоод гэмтээхгүй гэсэн санаа юм шүү. Хэтэвч энэ өөрөө ямар нэгэн зүйлийг дуудаж даллаж байдаг учраас өөрийн тань ажлын зураг нь үргэлж танд хэрэгтэй таатай боломжын ажлыг дуудсаар байх болно. Харин хүссэн ажлаа олчихоод заавал зургаа хэтэвчнээсээ гараарай. Мөнгө олохын тулд эхлээд боломжит мөнгөний урсгалаа нээнэ. Яагаад Фэнг Шүй шүй гэдэг нь ус салхи гэсэн үг болохыг мэдэх үү? Энэ бол хөдөлгөөний харуулж байгаа юм. Нэг нь намуухан урсгаж хуримлагддаг бол нөгөө нь хүссэн зайндаа, хүссэн газартаа хөдөлгөөн байдаг гэдгийг харуулах гэсэн илэрхийлэл. Иймд мөнгөний урсгал гэдэг үргэлж төлөвлөгөөнөөс эхлэнэ. Чамд ямар төлөвлөгөө байна, ямар боломж байна. Өөртөө байгаа боломжуудыг хэрхэн ангилж, хэзээ хаана нь яаж ашиглах уу гэдгээс бүх зүйлс хамаарна. За боломжоо тодорхойлсон бол арга замыг нь орж ирэх замыг нь засах ёстой. Жишээ нь чи зохиолч, ямар нэгэн зүйл бичдэг хүн байлаа гэж бодьёо. Чамд хэд хэдэн зохиолын захиалга орж ирсэн. Хамгийн түрүүнд хэн нь чамд хэдэн төгрөг амалж, ямар хугацаанд хэдэн төгрөг олоод олсон мөнгөө юунд зарцуулах гэж байгаагаа тодорхойллоо гэж бодъёо. Үүний дараа компьютерээ цэгцлэх, хэрэггүй зураг, вирусээ устгах, маусныхаа падыг угаах, дэлгэцээ гялтайтал нь сайхан арчих, ком байх ширээ сандалаа цэвэрлэж, цэгцлэх ширээний гэрэл асааж өөртөө тухтай орчин бүрдүүлэх гэх мэтээр мөнгө орж ирэх урсгалаа засч байга гэсэн утгатай. Иймд чи ямар ч ажил төрөл эрхэлж юу ч хамаагүй хийдэг байж болох бөгөөд дээрх зааврын дагуу яваад үзээрэй.
Баярлалаа.

Leave a Reply

Your email address will not be published.