Categories
Чөлөөт

Сонгино өөртөө хорт бодисыг соронзон мэт хураах чадвартай

1919 оны халдварт ханиадаар 40 сая хүн нас баржээ. Нэгэн эмч тариачдаар явж тэднийг энэ тахлын эсрэг юу хэрэглэж байгааг судлажээ. Маш олон гэр бүлүүд сүйрчээ. Харин нэгэн айлынхан бүгд зүгээр байсныг нь асуухад, тэд өдөр бүр 1 арилгасан сонгино өрөө болгондоо тавьдаг гэжээ. Үүнээс нь ямар 1 эмчлэх арга олдох байх гэж хэрэглэсэн сонгиныг авч явж микроскопоор харахад уг ханиадны вирус дүүрэн наалдсан байв. Энэ мэдээгээ Орегон мужид байдаг, надад байнга эрүүл мэндийн мэдээлэл явуулдаг найздаа явуулахад тэр ингэж хариулав. Сонгино өөртөө хорт бодисыг соронзон мэт хураах чадвартай, миний уушигны өвчин хүндрээд арга хайхдаа 1 удаа 2 үзүүрийг нь аваад арилгасан сонгино дэргэдээ тавьж унтахад өглөө нь амьсгал хамаагүй хөнгөрсөн байсан гэв. Тэгээд ер нь арилгаж хонуулсан сонгино битгий ид гэдгийн учир нь ямар ч хор өөртөө цуглуулсан байж болох учраас тэгдэг юм байна. Хоолны хордлого болсон, ходоод өвдсөн хүнээс арилгаад хонуулсан сонгино идсэн үү гэж асуудаг нь ийм учиртай юм байна. Иймд арилгаад хонуулсан сонгино бүү идээрэй! Энэ их тахлын үед хэрэг болж юун гэж герман хэлнээс товчлон орчуулав. via Manlai Enkh (сору) Шороон луу өдөр жилд ховор тохиох учраас тэр өдөр хадгаламжруугаа мөнгө нэмээрэй. Хэний ч байж болно. Гол нь эхлээд 10₮,500₮,20,000₮ аль нэгээр нь дансруугаа мөнгө нэмээд дараа нь хэдэн ч төгрөг нэмж болно. Ер нь яагаад заавал 10₮ 500₮ гээд байдаг вэ гэхээр эдгээр нь ногоон өнгийн мөнгө бөгөөд үржих гэсэн утгатай. Бас дансруугаа хамгийн бага мөнгөн тэмдэгт хийгээд дараа нь их мөнгө нэмж сураарай. Учир нь бага зүйлээс агуу амжилт гэсэн утгийг илэрхийлдэг юм шүү. За ингээд хадгаламжруугаа мөнгө хийгээрэй. Мөнгө олохын тулд эхлээд боломжит мөнгөний урсгалаа нээнэ. Яагаад Фэнг Шүй шүй гэдэг нь ус салхи гэсэн үг болохыг мэдэх үү? Энэ бол хөдөлгөөний харуулж байгаа юм. Нэг нь намуухан урсгаж хуримлагддаг бол нөгөө нь хүссэн зайндаа, хүссэн газартаа хөдөлгөөн байдаг гэдгийг харуулах гэсэн илэрхийлэл. Иймд мөнгөний урсгал гэдэг үргэлж төлөвлөгөөнөөс эхлэнэ. Чамд ямар төлөвлөгөө байна, ямар боломж байна. Өөртөө байгаа боломжуудыг хэрхэн ангилж, хэзээ хаана нь яаж ашиглах уу гэдгээс бүх зүйлс хамаарна. За боломжоо тодорхойлсон бол арга замыг нь орж ирэх замыг нь засах ёстой. Жишээ нь чи зохиолч, ямар нэгэн зүйл бичдэг хүн байлаа гэж бодьёо. Чамд хэд хэдэн зохиолын захиалга орж ирсэн. Хамгийн түрүүнд хэн нь чамд хэдэн төгрөг амалж, ямар хугацаанд хэдэн төгрөг олоод олсон мөнгөө юунд зарцуулах гэж байгаагаа тодорхойллоо гэж бодъёо. Үүний дараа компьютерээ цэгцлэх, хэрэггүй зураг, вирусээ устгах, маусныхаа падыг угаах, дэлгэцээ гялтайтал нь сайхан арчих, ком байх ширээ сандалаа цэвэрлэж, цэгцлэх ширээний гэрэл асааж өөртөө тухтай орчин бүрдүүлэх гэх мэтээр мөнгө орж ирэх урсгалаа засч байга гэсэн утгатай. Иймд чи ямар ч ажил төрөл эрхэлж юу ч хамаагүй хийдэг байж болох бөгөөд дээрх зааврын дагуу яваад үзээрэй.
Баярлалаа.

Leave a Reply

Your email address will not be published.