Толгойт Багануурыг төлөөлсөн 2 овгорын тулааныг үзэх нь дээ

A Cool буюу дуучин Анхбаяр реппер Gee-д хандан үзэл бодлоо илэрхийллээ. Тэрээр хэлэхдээ “Уран бүтээл гэх заваан юмаараа бусдыг доромжилж болохгүй. Ялангуяа Монголын ирээдүй болсон бяцхан хүүхдүүд урлагаас зөв үлгэр дууриал авах ёстой байтал тэд чиний дуунуудаас хараал хэлж сурч байна. Монгол раппер гэж өөрийгөө нэрлэдэг шигээ уран бүтээлдээ зөв хандлага, эерэг байдлыг түгээхийг хүслээ. Мөн чи урлагийн тогоон дотор байгаа бусад уран бүтээлчдийгээ өмхий амаараа доромжилдог энэ заваан зангаа зас. Чамаар тэгж урлагийхнийг доромжлуулахгүй, чамд ч доромжлуулдаг хүн би биш. Хэлэх үг байвал эр хүн шиг нүд рүү хараад хэл, Монголын олон мянган хүүхдүүдээс, урлагийн хүмүүсээс уучлалт гуйгаарай чи. Үүнийхээ оронд тулааны талбар дээр чамтай эр хүн шиг үзэлцэхэд бэлэн” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Don`t copy text!