Categories
Чөлөөт

Өвөрхангай аймгийн эмч нар хүнд өвчтөнөө яаралтай аврахын тулд үертэй голоор дамжлаад гарчээ.

Өвөрхангай аймгийн эмч нар хүнд өвчтөнөө яаралтай аврахын тулд үертэй голоор дамжлаад гарчээ. Тангараг өргөсөн эмч хүний сэтгэл ийм агуу байв ч бас өрөвдөм санагдав. Бусад нь хэдэн тэрбумаар наадаж байхад эмч нар минь ингээд…👩‍⚕️🇲🇳🙏 Гүүний саамын биохимийн найрлагын судалгаа: Гүүний саам бусад малын сүүтэй харьцуулахад уураг, өөх тос, сүүний чихэр багатай. Харин эхийн сүүтэй хамгийн ойролцоо найрлагатай. 1. Уургийн найрлага: – Казеин ба альбумины харьцаа 1:1 (Үнээний сүүнд энэ нь 7:1 байдаг). Иймээс үүний саамыг альбуминт сүү гэдэг. -Казеиний уургийн мицели нэвс нь үнээнийхээс 3 дахин жижиг байдаг. Иймээс түргэн шимэгддэг. -Шар сүүний уургаар баялаг. Энэ нь гүүний сааманд 35-50% байдаг бол үнээний сүүнд 13-15% байдаг.-Харшил өдөөгч β-лактоглобулин уургийн хэмжээ үнээний сүүтэй харьцуулахад гүүний сааманд 2 дахин бага байдаг. -Нийт амин хүчлийн 42-58% нь чөлөөт амин хүчил хэлбэрээр байдаг. -Үнээний сүүтэй харьцуулахад элэгний бодисын солилцоонд чухал үүрэгтэй таурин гүүний саам ба эхийн сүүнд 10-30 дахин их байдаг. Таурин нүдний харааг сайжруулах, цусны даралт, цусан дахь эпинефриний хэмжээг бууруулдаг байна. -Дархлаанд нөлөөлөх иммуноглобулинууд, цитокинтай төсөөтэй хүчин зүйлс их хэмжээтэй агуулдаг. 2. Нүүрс ус: Гүүний сааманд бусад малын сүүтэй харьцуулахад хамгийн их бөгөөд харин эхийн сүүтэй хамгийн ойролцоо хэмжээтэй. Нийт нүүрс усны 85% нь лактоза буюу сүүний чихэр. Бие махбодид лактоза чухал үүрэгтэй. Үүнд:- Энергийн эх үүсвэр болдог. Уураг тархины хөгжилд онцгой чухал тул хүүхдэд нэн хэрэгтэй. Эрдэмтэд лактозыг “Тархины түлш” хэмээн нэрлэсэн байдаг. -Лактоза нь кальций, магнийн гэдэснээс шимэгдэх чадварыг сайжруулдаг. -Бифидум бактерийг дэмжиж, гэдэсний E.Coli-г дарангуйлан, гэдэсний өвчнөөс хамгаална. -Өтгөн ялгаруулалтыг хэвийн болгож, гэдэс дүүрэхээс хамаална. 3. Өөх тосны зүйлс: Үл ханасан тосны хүчлийн агууламж ихтэй. Нийт өөх тосны 59-63% нь үл ханасан тосны хүчил байдаг бөгөөд үнээний сүүнд ханасан буюу царцуу өөх энэ хэмжээтэй байна. -Линол, линолений хүчил гүүний сааманд үнээний сүүнийхээс 15-18 дахин их байна. -Гүүний саамын тосны бөмбөлгийн хэмжээ үнээний сүүнийхээс 3 дахин жижиг байдаг. Иймээс саам хялбар шимэгддэг. -Бактери, вирусын эсрэг үйлчлэлтэй лауриний хүчлийн хэмжээ үнээний сүүнээс 1,5 дахин их байдаг. Холестеролын хэмжээ үнээний сүүтэй харьцуулахад 3,2 дахин бага байна. -Фосфолипидийг их хэмжээтэй агуулдаг. 4. Амин дэмийн агууламж:
-“C” амин дэмийн агууламж үлэмж их. Бидний судалгаагаар гүүний хуурай сааманд үнээний хуурай сүүтэй харьцуулахад 14 дахин их “C” амин дэм байлаа. Эхийн сүүтэй харьцуулахад гүүний саамын “C” амин дэмийн агууламж нь 4-8 дахин их хэмжээтэй болохыг Италийн судлаачид (E.Pagliarini and 1993) тогтоосон байна. -А, B1, B3, B6, B7, B9, B12, B13, B15, K, D, E зэрэг аминдэм сааманд агуулагддаг. 5. Эрдэс бодис: -Кальций, фосфорын харьцаа гүүний сааманд хамгийн зохистой хэмжээтэй. Бидний судалгаагаар Ca:P= 1,34 байлаа. Энэ хэмжээ нилээд хэлбэлздэг. Жишээ нь Martuzzi болон бусад эрдэмтэд 1,15-2,25 гэж бичсэн байдаг. -Үл орлуулах буюу хоол хүнсээр зайлшгүй авбал зохих бүх эрдсийг нэр төрөл, шаардлагатай хэмжээгээр агуулдаг. 6. Дархлааг сайжруулах шинж чанар: Бактери, вирусын эсрэг өндөр үйлчлэлтэй лактоферрин бусад малын сүүтэй харьцуулахад гүүний сааманд илүү хэмжээтэй байдаг. -Гүүний сааманд IL-1, IL-1Ra, IL-6, IL-18, TNF-α, лактоферрин зэрэг 6 төрлийн иммуномодулятор байгааг Л.Амарсанаа (ШУҮ-ийн “Монэнзим” ХХК) анх удаа тогтоосон юм. Лактоферрин төмрийг элэг, чөмөг, булчин руу зөөвөрлөдөг, бактери, вирусын эсрэг үйчлэлтэй. -Lymphocyte activation effect1 7. Бусад: Гүүний саам лизоцим, диастаза, каталаза, пероксидаза, фосфатаза зэрэг 70 гаруй фермент агуулдаг. Эдгээр нь хоол боловсруулалтыг сайжруулан, халдвар авахаас хамгаалахад ихээхэн үүрэгтэй. Эдгээрээс бактерийн эсрэг үйлчлэлтэй лизоцимын хэмжээ үнээний сүүнд байдгаас 4000-10000 дахин илүү, шар сүүний уургийн 11%-ийг эзэлдэг байна. Диастаза буюу амилаза фермент гэхэд гүүний сааманд байдаг хэмжээний дөнгөж 3% нь үнээний сүүнд байдаг ажээ. Ацетилхолин агуулдаг. Гүүний саам эпидермийн өсөлтийн хүчин зүйл EGF (Epidermal Growth Factor) агуулдаг тул ходоод, гэдэсний эдийн ургалтыг тэтгэн, шархлаа үүсэхээс хамгаалж, гэдэсний салст бүрхүүлийн ургалтыг сайжруулж байдаг. Монгол Улсын Төрийн соёрхолт, доктор Ph, дэд профессор Ж.Алимаа ШУҮ-ийн “Монэнзим” ХХК, зөвлөх ШУҮ-ийн “Монэнзим” ХХК-ын захирал М.Алтанцэцэг.monenzyme@mongol.net

Leave a Reply

Your email address will not be published.