Categories
Чөлөөт

Хөдөлмөрч залуу үеийнхэндээ баярлалаа.

Монголын хамгийн эртэч бизнесмэнүүд. Үүрийн гэгээтэй уралдаад л уулын гүнд ажиллаж эхэлдэг дэлгүүр, кофе шоп, амьд хөгжмийн уянгалаг аяз. Тэднийг бахдангуй ажиглангаа аньстай халуун аарц оочилж, намуухан хөгжмийн аянд өглөөний чийглэг агаар мэдрэхээс өөр амар амгалан гэж үгүй мэт. За тэгээд голын хоржигнох чимээ, болжморын жиргээ хөг нэмж өгөх нь бүр янзтай. Арван жилийн дөрвөн сурагч энд ажилладаг. Нэг нь модны ёроолд усаа буцалгаад хоёр нь уулчдад аарц, кофе найруулж өгнө. Бас сэндвичний сонголт бий. Харин тэр масктай хөвгүүн өдөржин хөгжим тоглодог. Хүмүүсийн ууж, идсэн хогийг хүртэл чамбайлан уутанд хийгээд буцахдаа авч явна. Үүний тулд тэд өглөө 04:00 цагт босоод “юм”-нуудаа үүрээд нэлээн өгсөж байж энэ зогсоолдоо ирдэг гэсэн. Гэтэл мань аахилсаар л сандал бараадаад сууж авдаг. Өлсөж цангасандаа биш өглөө эрт босоод зорилгынхоо төлөө алхсан урам зоригийг нь дэмжмээр санагддаг учраас үнэнч фэн нь болоод байгаа. Дээр нь харилцаа хандлага бас күүл. Ийм хөөрхөн хөдөлмөрч залуу үе өсч өндийж байна гэж бодохоор л сэтгэл дүүрээд ирэх юм 💜 гэснээс яг энэ цэгт утасны сүлжээ муухан ч гэсэн жаахан өргөчихвөл ороод ирдэг учраас хэтэвчгүй байсан ч мобайлдаж болдог шүү кк.

Leave a Reply

Your email address will not be published.