Categories
Чөлөөт

Мэнгэ бие махбодид хэрэгтэй мэдээллийг дамжуулж, хэрэггvйг нь зогсоодог

Орчин vед манайхан гоо сайхны мэс засал хийлгэх болсоор удаж байна. Гоо сайхны эмнэлэг гэхэд л хvний нvvрний арьс татах, өөхний давхаргаас нь хасах, хөл гар «тэгшлэх», хөх өгзөг томруулж багасгах зэрэг олон vйлчилгээ явуулдаг. Yvний зэрэгцээ хvмvvс биеийнхээ хvсээгvй хэсэгт буй төрөлхийн болон олдмол мэнгээ ч авхуулах болсон. Ер нь мэнгэ яагаад vvсдэг, ямар учиртай юм бол? Хvний амьдралд хэрхэн нөлөөлдөг зэрэг олон асуултанд хариулт хэрэгтэй. Гэтэл байгалд санаандгvй зvйл гэж ер нь байдаггvй шvv дээ. Яагаад мэнгэ биений энд биш заавал тэнд байдаг, байх ёстой юм? Яагаад ижилхэн мэнгэтэй хvмvvс байдаггvй юм? Зарим мэнгэ төрөлхийн байхад, зарим нь амьдралын явцад vvсэн бий болдог. Хvн хөгшрөх тусам мэнгэ олширдог байтал зарим тохиолдолд огт ор мөргvй алга болсон байдаг. Яагаад товгор илvv мах мэт янз янзын мэнгэ байдаг юм? Яагаад мэнгийг авч хаясны дараа тэр хvн урт насалдаггvй юм бэ, гэх зэргээр асуулт их ч харин хариулт нь маш бага байна. Гэсэн ч нэлээд сонирхол татахуйц шинэлэг таамаглал дэвшvvлсэн судалгаа шинжилгээний ажлууд хийгдсээр буйг дурьдах ёстой. Өнөөдөр зvv төөнvvр ердийн эмчилгээ болсон vед эрдэмтэд, хvний биен дээрх биологийн идэвхитэй цэгvvд нь Огторгуйтай энерги солилцон, дамжуулдаг тун өвөрмөц «Антен» хэмээн дvгнэсэн байна. Зvv эмчилгээний аргаар эдгээр био цэгvvдэд нөлөөлснөөр хvний тархины бvтцэд нөлөөлж аль нэгэн бодисын солилцоог нь идэвхжvvлэх эсвэл өвчинг намдаах боломжтой болдог аж. Гэтэл сvvлийн vеийн таамаглалаар бол хvний төрөлх мэнгэ болон арьсан дээрх толбонууд нь дээр дурьдсан био идэвхижилтэй цэгvvд дээр ихэвчлэн давхцан байрладаг аж. Дэлгэрэнгүйг: http://www.budda.mn/news/2177.html

Leave a Reply

Your email address will not be published.