Categories
Чөлөөт

ГҮҮНИЙ АЙРАГ НЬ УУШГИНЫ АРХАГ ӨВЧИНГ ИЛААРШУУЛДАГ БУЮУ КОВИД ТУССАНЫ ДАРАА ЗАЙЛШГҮЙ УУХ ЁСТОЙ МОНГОЛЧУУДЫН УНДАА

АЙРАГ НЬ УУШГИНЫ АРХАГ ӨВЧИНГ ИЛААРШУУЛДАГ БУЮУ КОВИД ТУССАНЫ ДАРАА ЗАЙЛШГҮЙ УУХ ЁСТОЙ МОНГОЛЧУУДЫН УНДАА ЮМ. Айраг буюу цэгээ нь Монголчуудын 3000 гаруй жилийн турш зун, намрын цагтаа хэрэглэж байгаа үндэсний ундаа билээ. Айраг нь ИСГЭЛЭН, АМТЛАГ амттай. СЭРҮҮН, ХӨНГӨН чанартай ундаа. Айрагны эмчилгээний чадал: 1. Тамирыг сайжруулах 2. Хорыг тайлах 3. Амны цангааг тайлах 4. Уушигийг шимжүүлэх 5. Уушигны сүрьеэг анагаах 6. Зүрхний тамирыг сайжруулах 7. Хоолны шингэлтийг сайжруулах 8. Цусан дах өөх тосыг арилгах 9. Бам өвчинг эдгээх 10. Туранхайг мах мариатай болгох 11. Хөлөргөх чадалтай гэж тэмдэглэсэн байдаг. Шинжлэх ухаанаар айрагт: 1. 20 орчим амин хүчил агуулагддагийн 10 нь хүний биед нийлэгждэггүй бусад амин хүчилээр орлуулагдахгүй амин хүчил байдаг. 2. 1 л айраг нь 300-400 ккал, 20 гр уураг нь 100 гр үхрийн махтай адил. 3. Кальци, фосфор, кобальт, зэс зэрэг эрдэс бодис агуулагддаг. 4. А, В, С, Д витаминаар маш баялаг. 5. 1 л сааманд Витамин Е 0.65-1.05мг агуулагддаг. ӨМӨЗО-д эмнэлзүйн судалгаа хийхэд: 1. Артерийн даралт ихсэх 2. Судасны хатуурлал 3. Хуян хөөрөх 4. Зүрхний ишеми
5. Уушгины сүрьеэ, гэдэсний сүрьеэ 6. Бүдүүн гэдэсний үрэвсэл 7. Бактерийн чанартай суулгалт
8. Бам өвчин 9. Мэдрэлийн гаралтай толгойн өвдөлт 10. Өтгөн хаталтыг эмчилдэг нь тогтоогджээ. ЗӨВЛӨГӨӨ: 1. Айраг, саам нь уушгины аль ч өвчинд тустай уушгийг шимжүүлдэг тул айраг элбэг байгаа энэ улиралдаа КОВИД туссан тусаагүй бүгд ЗӨВХӨН МОНГОЛД байдаг энэ сайхан үндэсний ундаагаараа ковидын вакциныхаа хорыг тайлж, ковид туссаны дараах уушигаа шимжүүлэе. 2. Айргийг ууж хэрэглэхээс гадна цээжин биеийг шавшиж наранд ээх нь уушгины архаг өвчинд тустай буюу дархлаагаа дэмжин хичээл орохоос өмнө зуслан дээр байгаа болон хөдөө орон нутагт байгаа хүүхдүүдээ өдрийн цагт цээжин биеийг нь айргаар шавшиж нүцгэн 10-20 минут гүйлгээрэй. Өвлийн утаа, намрын сургууль цэцэрлэгийн ханиаданд бага ч гэсэн тэсвэртэй байх болно. 3. Хүзүүний шохойжилттой хүмүүс мөн хүзүүний хэсгийг айргаар 21 хоногийн турш шавшиж бариа засал хийлгэх нь үр дүнтэй байгаа нь судалгаанаас ажиглагдаж байгаа. 4. Ковидын дараа цус өтгөрөх, цусан дах өөх тос ихсэх хам шинжээс болж зүрх судасны болон бөөрний өвчлөл эрс нэмэгдэж байгаа тул айрагаа ууж цусаа шингэлэе. 5. Хоол тань шингэхгүй цанхайгаад байгаа бол шарын цагт /11:40-15:40/ айраг уугаарай. 6. Намрын цагт айргаа тааваараа ууж тамираа тэтгэн, биеээ хоргүйжүүлэн, гэдсээ ашигтай бактериар тэтгэж гэдсээ цайлган намаржаарай. ❗АНХААРУУЛГА : 1. Элэгний вирус идэвхижил өндөр вирусын эм ууж байгаа хүмүүст эсрэг заалттай. 2. Ходоодны шархтай бол хоосон ходоодон дээр уухгүй! Танд эрүүл энхийг хүсэе.

Leave a Reply

Your email address will not be published.